Компанийн үйл ажиллагааны чиглэл, байгуулах хугацаа

Компанийн тухай  хуулийн зорилт нь компани үүсгэн байгуулах, бүртгүүлэх,  өөрчлөн байгуулах, компанийн удирдлага, зохион байгуулалт, хяналтын бүтэц, хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг тогтоох, компани татан буулгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Компани, түүний хэлбэр

Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд  хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ.

Компани нь хязгаарлагдмал хариуцлагатай болон хувьцаат компани гэсэн хэлбэртэй

Хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хэлнэ.

Хувьцаат компани нь нээлттэй болон хаалттай гэсэн төрөлтэй байна.

Нээлттэй хувьцаат компани” гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, нийтэд чөлөөтэй арилжаалагддаг компанийг хэлнэ.

Хаалттай хувьцаат компани” гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас гадуур зах зээлд хаалттай хүрээнд арилжаалагддаг компанийг хэлнэ.

.Компанийн үйл ажиллагааны чиглэл, байгуулах хугацаа

Компани нь хуулиар хориглоогүй бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлж болох бөгөөд компани нь үйл ажиллагаагаа эрхлэхэд шаардагдах эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

Компани нь тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг хуульд заасны дагуу холбогдох эрх бүхий байгууллагын бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ.

Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол компанийг тодорхой бус хугацаагаар үүсгэн байгуулна.

 

Компанийн болон хувьцаа эзэмшигчийн хариуцлага

.Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ.

.Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй.

Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ.

Дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигч болон компанийн үйл ажиллагааг бусад хэлбэрээр тодорхойлох эрх бүхий этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас компанид учирсан эд хөрөнгийн хохирлыг тухайн этгээд өөрийн хөрөнгөөр компанийн өмнө хариуцна.

Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна.

Компанийн оноосон нэр, оршин байгаа газар

Компани оноосон нэртэй байх бөгөөд түүнийг хэрэглэх тохиолдол бүрд уг нэрийн ард компанийн хэлбэрийг тодорхойлсон  хувьцаат компани буюу "ХК", хязгаарлагдмал хариуцлагатай компани буюу "ХХК" гэсэн ялгах тэмдэглэгээ заасан байна.

.Компанийн оршин байгаа газар, шуудангийн хаягийг түүний ерөнхий захиргаа байршин байгаа газраар тодорхойлно.

Компани байгуулах

Компанийг шинээр, эсхүл хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах,  өөрчлөх/ замаар байгуулж болно.

Компанийг хувьчлах замаар үүсгэн байгуулах тохиолдолд үүсгэн байгуулагчийн үүргийг төр хүлээх бөгөөд хувьцааг худалдах, шилжүүлэх ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу хэрэгжүүлнэ.

Компанийн үүсгэн байгуулагч:Компанийн үүсгэн байгуулагч нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, хуульд заасан бол гадаад улсын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн байж болно.

 

Шинээр компани үүсгэн байгуулах:.Үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэрээр компанийг үүсгэн байгуулна.

Компанийг нэгээс дээш этгээд үүсгэн байгуулах тохиолдолд үүсгэн байгуулагчид нь компани үүсгэн байгуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулж болох бөгөөд уг гэрээнд үүсгэн байгуулагчдын хамтран ажиллах журам, үүсгэн байгуулагч тус бүрийн хүлээх үүрэг, тэдгээрийн худалдан авах хувьцаа болон бусад үнэт цаасны ангилал, төрөл тус бүрийн тоо, үнэ, худалдан авах хугацаа зэрэг шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг тусгана.

Компани үүсгэн байгуулах хурал:Компани үүсгэн байгуулах хурлыг үүсгэн байгуулагчид зарлан хуралдуулна.

           

14.7.Үүсгэн байгуулагчид мөнгөн бус хэлбэрээр төлбөр хийх тохиолдолд эд хөрөнгийн үнийг компани үүсгэн байгуулах хуралд оролцогчид санал нэгтэй шийдвэрлэнэ.

Компанийг улсын бүртгэлд бүртгүүлэх

.Компани байгуулах тухай шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор компанийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр холбогдох баримт бичгийг бүртгэх байгууллагад өгнө.

.Компанийг бүртгэхтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Компанийн дүрэм

Компанийн дүрэм нь түүнийг үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг мөн.

Компанийн дүрэмд дараах зүйлийг заавал тусгана:

·         компанийн бүрэн болон товчилсон оноосон нэр, түүний хэлбэрийг тодорхойлсон товчилсон ялгах тэмдэглэгээ;

·         компанийн зарласан болон гаргасан хувьцааны тоо, тэдгээрийн төрөл, нэрлэсэн үнэ, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ;

·         .компанийн дүрмээр давуу эрхийн хувьцааг зарласан нөхцөлд давуу эрхийн хувьцааны зарласан тоо, түүний эзэмшигчийн эрх;

·         .хэрэв төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол төлөөлөн удирдах

·         хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн энэ хуулиар тодорхойлсноос бусад бүрэн эрх;

·         компанийн үйл ажиллагааны чиглэл;

·          компанийн дүрэмд тусгахаар энэ хуульд заасан бусад зүйл.

·          Компани нь хувьцаа эзэмшигчийн шаардлагаар компанийн дүрэм, түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийг түүнд танилцуулах үүрэгтэй.

КОМПАНИЙГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ, ТАТАН БУУЛГАХ,ӨРИЙГ ХУВЬЦААГААР СОЛИХ

Компанийг өөрчлөн байгуулах

.Компанийг энэ хуульд заасан журмын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулж болно.

.Компанийг нийлүүлэх:Хоёр буюу хэд хэдэн компанийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагыг шинээр бий болсон компанид шилжүүлэхийг компанийг нийлүүлэх гэнэ.

Компанийг нэгтгэх:Компанийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр компанид шилжүүлэхийг компанийг нэгтгэх гэнэ.

Компанийг хуваах:Компанийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг шинээр үүсэх хоёр буюу түүнээс дээш компанид шилжүүлэхийг компанийг хуваах гэнэ.

Компанийг тусгаарлах:Компанийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр түүний зарим эрх, үүрэг, хариуцлагыг шинээр байгуулагдсан компанид шилжүүлэхийг компанийг тусгаарлах гэнэ.

Компанийг өөрчлөх:Хувьцаат компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани, хязгаарлагдмал хариуцлагатай  компанийг хувьцаат компани  болгох замаар компанийн хэлбэрийг өөрчилж болно.

Компанийг өөрчлөн байгуулсантай холбогдсон хувьцаа эзэмшигчийн эрх

Нийлүүлэх, нэгтгэх буюу өөрчлөх замаар өөрчлөн байгуулагдаж байгаа компанийн саналын эрхтэй хувьцаа эзэмшигч нь өөрчлөн байгуулахын эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтад оролцоогүй бол энэ хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасан журмын дагуу өөрийн

Компанийн өрийг хувьцаагаар солих:Компанийн  хувьцаанаас бусад үнэт цаас болон өрийг хувьцаагаар сольж болох бөгөөд үүнийг  өрийг  хувьцаагаар солих гэнэ.

Компанийг татан буулгах

.Компанийг хувьцаа эзэмшигчдийн хурлын болон шүүхийн шийдвэрээр Иргэний хууль, Шүүх компанийг дор дурдсан үндэслэлээр татан буулгана:

.дампуурсан, нэг ч гишүүн үлдээгүй; .хуульд заасан бусад үндэслэл.

Татан буулгах комиссыг томилсноор тухайн компанийн гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх дуусгавар болж  татан буулгах комисст шилжих бөгөөд уг комисс нь татан буугдаж байгаа компанийн нэрийн өмнөөс шүүх хуралд  төлөөлөн оролцоно.

Санхүүгийн зохицуулах хороо хувьцаат компанийг татан буулгах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно. 

Компанийг татан буулгахад өтөлбөрийг барагдуулах журам:Компанийг татан буулгах үед түүний өр төлбөрийг барагдуулахдаа Иргэний хууль, энэ хууль болон бусад хуулийг  дагаж мөрдөнө.

Татан буугдаж байгаа компанийн эд хөрөнгийг хувьцаа эзэмшигчид хуваарилах:

.Татан буулгах комисс нь зээлдүүлэгч болон бусад үүрэг гүйцэтгүүлэгчийн өр төлбөрийг барагдуулсны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогыг дараах дарааллын дагуу хувьцаа эзэмшигчдэд хуваарилна:

Компанийг татан буулгасан тухай мэдээлэх

.Татан буулгах комисс нь компанийн бүх эд хөрөнгийг хуваарилсны дараа компанийг татан буулгах замаар үйл ажиллагаа дуусгавар болсон тухай бүртгэх байгууллагад мэдэгдэж, татан буулгах балансын нэг хувийг бүртгэх байгууллагад хүргүүлнэ.

Бүртгэх байгууллага компанийг улсын бүртгэлээс хассанаар түүнийг татан буугдсанд  тооцох бөгөөд энэ тухай бүртгэх байгууллага нийтэд мэдээлнэ.

 

Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө болон өөрийн хөрөнгө

Тухайн компаниас хувьцаа эзэмшигчдэд эзэмшүүлсэн буюу гаргасан нийт давуу эрхийн болон энгийн хувьцааны нэрлэсэн үнийн дүнг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө гэх бөгөөд компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд тухайн компанийн зарласан болон эргүүлэн худалдаж авсан халаасны хувьцаа хамаарахгүй.

Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн  нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ.

Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь тухайн компанийн өөрийн хөрөнгийн хэмжээнээс илүүгүй байна.

.Хуульд өөрөөр заагаагүй бол компанийг үүсгэн байгуулахад хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хязгаар тавихгүй.

.Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг компанийн дүрэмд тусгасан байна.

 

Компанийн хувьцаа:.Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд[5] заасны дагуу  компанийн хувьцаа нь компанид  хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилнэ.

Хувьцаа нь энгийн ба давуу эрхийн гэсэн төрөлтэй байна.

Компани нь энгийн хувьцааг заавал гаргах үүрэг хүлээх ба компани нь давуу эрхийн хувьцааг гаргаж болно.

.Хувьцаа нь компанийн дүрмээр тогтоосон нэрлэсэн үнэтэй байх бөгөөд тухайн компанийн нэг төрлийн хувьцааны нэрлэсэн үнэ ижил байна.

Хувьцааг нэрлэсэн үнээс нь доогуур үнээр гаргахыг хориглоно.

Компанийн зарласан болон гаргасан хувьцаа

Компанийн энгийн болон давуу эрхийн хувьцааны тоог компанийн  дүрмээр тогтоох бөгөөд үүнийг зарласан хувьцаа гэнэ.Зарласан хувьцаанаас хувьцаа эзэмшигчдийн худалдан авч эзэмшсэн хэсгийг эргэлтэд гаргасан хувьцаа гэнэ.

Алтан хувьцаа:Засгийн газар төрийн өмчит үйлдвэрийн газар болон төрийн өмч давамгайлсан компанийн төрд ногдох хэсгийг бүхэлд нь хувьчлах тухай шийдвэр гаргахдаа тодорхой хугацаанд энэ хуулийн 36.2-т заасан асуудлаар компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн болон гүйцэтгэх удирдлагын шийдвэрт хориг тавих эрхтэй, ногдол ашиг авдаггүй, өөр ямар нэг эрхгүй алтан хувьцааг гаргахаар зааж болно.

Хувьцаанд хамаарах үнэт цаас:Энгийн хувьцааг худалдан авах эрхийн бичиг болон хувьцаанд хөрвөх үнэт цаас, опционыг   хувьцаанд хамааруулах бөгөөд тэдгээрийг гаргах, худалдах журмыг компанийн дүрмээр тодорхойлно.

Хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах эрх:

Компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь компаниас нэмж гаргаж байгаа энгийн хувьцааг өөрийн энгийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн   тодорхой нөхцөлөөр тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй.

.Энэ хуулийн 62.1.3-т заасны дагуу хувьцааг нэмж гаргах шийдвэр гаргах үед нэмж гаргаж байгаа хувьцааны тоо, үнэ, хувьцаа эзэмшигч бүрийн худалдан авч болох хувьцааны тоо, төлбөр хийх хугацаа, журам зэргийг заасан мэдэгдлийг энгийн хувьцаа эзэмшигч бүрд хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэдэг журмаар хүргүүлнэ.

 

Ногдол ашиг хуваарилах:.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ ногдол ашиг хуваарилах эсэх тухай  шийдвэрийг гаргах бөгөөд уг шийдвэрт хувьцаа бүрд ногдох ашгийн хэмжээ, ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдөр болон ногдол ашиг төлөх өдөр зэргийг заана.

Төлөөлөн удирдах зөвлөл нь энэ хуулийн 46.1-д заасан шийдвэрийн талаар хувьцаа эзэмшигчид мэдэгдэх үүрэгтэй.

.Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчийг хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьд ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан өдрөөр,  хувьцаат компанийн хувьд энэ хуулийн 64 дүгээр зүйлд заасан бүртгэлийн өдрөөр тасалбар болгон тодорхойлох бөгөөд энэ тухайгаа хувьцаа эзэмшигчид мэдэгдэнэ.

.Нэг төрлийн хувьцаанд адил хэмжээний ногдол ашиг хуваарилна.

Төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн  дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Төлөөлөн удирдах зөвлөл нь ногдол ашиг хуваарилахгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд энэ тухай үндэслэлээ хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд тайлагнах үүрэгтэй.

Ногдол ашгийг мөнгөн хэлбэрээр хуваарилах бөгөөд компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол ногдол ашгийг бэлэн мөнгө болон эд хөрөнгийн, эсхүл компанийн болон бусад этгээдийн үнэт цаасны хэлбэрээр төлж болно.

Ногдол ашгийг компанийн татвар төлсний дараах цэвэр ашгаас хуваарилна.

Ногдол ашиг хуваарилах нөхцөл

·         ногдол ашиг төлсний дараа компани нь төлбөрийн чадвартай байх;

·         ногдол ашиг төлсний дараа компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ нь энэ хуулийн  30.5-д заасан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, давуу эрхийн хувьцааны төлөгдөөгүй ногдол ашиг, түүний татан буулгалтын үнэ зэргийн нийлбэрээс их байх;

·         компани нь эргүүлэн худалдаж авах үүрэгтэй үнэт цаасаа бүрэн авсан байх.

·         Компани эргүүлэн худалдаж авсан өөрийн хувьцаанд ногдол ашиг хуваарилахгүй.

·         Компани нь дараах нөхцөлд давуу эрхийн хувьцаанд ногдол ашиг хуваарилна:

·         ногдол ашиг төлсний дараа компани нь төлбөрийн чадвартай байх;

·         .компани нь эргүүлэн худалдаж авах үүрэгтэй давуу эрхийн хувьцааг бүрэн авсан байх.

·         Ногдол ашиг төлсний дараа компанийн өөрийн хөрөнгө нь 25-аас дээш хувиар багассан тохиолдолд компани нь ногдол ашгийг шилжүүлсэн өдрөөс хойш ажлын 15 өдрийн дотор зээлдүүлэгчид өөрийн хөрөнгийн үлдэгдлийн хэмжээг бичгээр мэдэгдэнэ.

Үнэт цаас эргүүлэн худалдаж авах:Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол компани нь төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-ийн шийдвэрээр өөрийн гаргасан үнэт цаасыг эзэмшигчтэй нь тохиролцсоны үндсэн дээр худалдан авч болно.           

Компани өөрийн давуу эрхийн хувьцааг эргүүлэн худалдаж авах:.Төлбөрийн чадвар хангалттай нөхцөлд компани нь эргүүлэн худалдаж авах үүрэг хүлээсэн давуу эрхийн хувьцааг бүгдийг нь, эсхүл зарим хэсгийг нь хугацаанаас нь өмнө эргүүлэн худалдаж авахаар санал гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн  хурлын зар хүргэх журмын дагуу  тухайн  үнэт цаасыг эзэмшигчид  мэдэгдэнэ.

Компанийн хувьцааг нэгтгэх болон хуваах:.Компани нь хоёр буюу түүнээс дээш тооны хувьцааг тухайн төрлийн нэг шинэ хувьцаанд хөрвүүлэх замаар хувьцаагаа нэгтгэж болно.

.Компанийн нийт гаргасан энгийн хувьцааны нэгээс дээш хувьтай тэнцэх бүхэл тооны хувьцааг нэгтгэхийг хориглоно.

Компани өөрийн үнэт цаасыг эргүүлэн авах нөхцөл

·         Компани нь дор дурдсан нөхцөлд өөрийн гаргасан үнэт цаасыг худалдан авах буюу эргүүлэн авч болно:

·         компани нь үнэт цаасаа худалдан авах буюу эргүүлэн худалдан авмагц шууд төлбөрийн чадвартай байх;

·         .компанийн сүүлийн балансад тусгагдсан өөрийн хөрөнгийн хэмжээ нь компанийн дүрэмд заасан хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгийн  хэмжээ болон давуу эрхийн хувьцааны төлөгдөөгүй ногдол ашиг, татан  буулгах үеийн үнэ зэргийн нийлбэрээс их байх.

·         Энэ хуулийн  53 дугаар зүйлд заасан эргүүлэн худалдаж авах үүрэг бүхий энгийн хувьцааг эргүүлэн худалдаж авсны дараа компани нь бусад энгийн хувьцаа болон  түүнд хамаарах үнэт цаасыг худалдан авч болно.

·         Компани хувьцаагаа эргүүлэн худалдаж авснаар өөрийн хөрөнгө нь энэ хэлцлийг хийхийн өмнөх сүүлийн балансад тусгасан хэмжээнээс 25-аас дээш хувиар багассан тохиолдолд төлбөр хийсэн өдрөөс хойш ажлын 15 өдрийн дотор зээлдүүлэгчид өөрийн хөрөнгийн үлдэгдлийн хэмжээг бичгээр мэдэгдэнэ.

Хувьцааны хяналтын багц:Компанийн гаргасан энгийн хувьцааны гуравны нэг буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг компанийн хувьцааны хяналтын багц гэнэ     

Хувьцаа эзэмшигчдийн  хурал:Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн  хурал байна.

Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай шийдвэр гаргах:Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/, эсхүл энэ хуулийн 61.7-д заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гаргана.

 

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал: Дараах тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна:

·         төлөөлөн удирдах зөвлөлийн нийт гишүүний 50-аас дээш хувь нь ажиллах боломжгүй буюу ажиллахгүй болсон;

·         төлөөлөн удирдах зөвлөлийн хоёр буюу түүнээс дээш тооны хараат бус гишүүн, саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш  хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргасан;

·         компанийн алдагдал тухайн тайлант үеийн эцэст өөрийн хөрөнгийн 30 хувиас хэтэрсэн;

·         .компанийн өр нь хоёр жил дараалан өөрийн хөрөнгөөс илүү болж, хасах утгатай болсон;

·         төлөөлөн удирдах зөвлөл шийдвэр гаргасан;

·         компанийн дүрэмд заасан бусад тохиолдол.

Төлөөлөн удирдах зөвлөл:Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөл байна.

Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх:

·         компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тогтоох;

·         хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах;

·         хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал, саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргах бүртгэлийн өдөр болон хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахтай холбогдох бусад асуудлыг шийдвэрлэх;

·         компанийн зарласан хувьцааны төрөл болон тоонд багтаан хувьцаа гаргах;

·         компанийн дүрэмд заасан хувьцаанд хамаарах болон бусад үнэт цаас гаргах;

·         энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг тогтоох;

·         өөрийн гаргасан хувьцаа, бусад үнэт цаасыг худалдан авах буюу эргүүлэн авах;

·         .компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох;

·         компанийн гүйцэтгэх удирдлагатай байгуулах гэрээний нөхцөл, түүнд олгох шагнал, урамшуулал, хариуцлагын хэмжээг тогтоох;

·         .аудитын байгууллагыг сонгож, түүнтэй байгуулах гэрээний нөхцөлийг тогтоох;

·         .компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар дүгнэлт гаргах;

·         .компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол ногдол ашгийн хэмжээ, түүнийг төлөх журмыг тодорхойлох;

·         төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны болон компанийн засаглалын дотоод журмыг батлах;

·         компанийн салбар болон төлөөлөгчийн газар байгуулах;

·         компанийг өөрчлөн байгуулах талаар хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн төслийг бэлтгэх, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх;

Компанийн эрх бүхий албан тушаалтан :Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад  болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно.

Компанийн эрх бүхий албан тушаалтны хүлээх хариуцлага::.Компанийн эрх бүхий албан тушаалтан нь тухайн албан тушаалд томилогдсоноос хойш 10 хоногийн дотор өөрийн нэгдмэл сонирхолтой этгээдийн жагсаалтыг гаргаж, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргад өгөх бөгөөд уг жагсаалтад өөрчлөлт орсон тухай бүрд нь 10 хоногийн дотор компанид мэдэгдэнэ.

Компанийн эрх бүхий албан тушаалтан дор дурдсан хууль бус үйлдэл, эс үйлдлийн улмаас компани, хувьцаа эзэмшигч болон зээлдүүлэгчид учруулсан хохирлыг өөрийн хөрөнгөөр нөхөн төлнө:

·         компанийн нэрийг хувийн сонирхлоор ашигласан;

·         хувьцаа эзэмшигч болон зээлдүүлэгчид санаатайгаар хуурамч мэдээлэл өгсөн;

·         мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй;

·         Компанийн эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 85.2.5-д заасан эс үйлдлийг хийсэн бол мэдээллийг хугацаандаа аваагүйгээс тухайн этгээдэд учирсан хохирлыг нөхөн төлнө.

·         Өөрийн буруугаас компанид хохирол учруулсан эрх бүхий албан тушаалтанд энэ хууль болон бусад хуульд заасан хариуцлагыг оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр энэ хуулийн 85 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэж болно.

Хувьцаа эзэмшигчийн нэхэмжлэл гаргах эрх

Компанийн энгийн хувьцааны нэг буюу түүнээс дээш хувийг эзэмшигч нь компанид учруулсан хохирлыг компанийн эрх бүхий албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Компани болон түүний энгийн хувьцааны нэг буюу түүнээс дээш хувийг эзэмшигч  нь компанид учирсан хохирлыг энэ хуулийн 84.10-т заасан этгээдээр нөхөн төлүүлэхээр энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Их хэмжээний хэлцэл хийх :.Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана.

Компанийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд тавих аудиторын хяналт

Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол компани санхүүгийн тайлангаа шалгуулж баталгаажуулах, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаандаа бүрэн болон хэсэгчилсэн шалгалт хийлгэх зорилгоор гэрээний үндсэн дээр аудитын байгууллагыг томилон ажиллуулж болно.

Хувьцаат компанийн дүрэмд аудиторыг заавал ажиллуулахаар заана.

Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн аудитын хороо /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/  аудиторыг сонгож, түүнтэй байгуулах гэрээг батална.

Энэ хуулийн 94.3-т заасан гэрээнд компанийн болон аудиторын эрх, үүрэг, хариуцлага, аудиторт төлөх хөлсний хэмжээг заана.

Санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд хийх аудиторын шалгалт нь ээлжит ба ээлжит бус байна.

Компанийн жилийн санхүүгийн тайланг баталгаажуулахын тулд ээлжит шалгалт хийнэ.

.Ээлжит бус шалгалтыг төлөөлөн удирдах зөвлөл, түүний аудитийн хороо, эсхүл энгийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигчийн шаардсанаар хэдийд ч хийж болно.

Аудитын байгууллагын ээлжит шалгалтын хөлсийг компани хариуцан төлөх бөгөөд ээлжит бус шалгалтын хөлсийг түүнийг захиалж, гэрээ байгуулсан хувьцаа эзэмшигч хариуцан төлнө.

Шалгалтын явцад компанийн эрх бүхий албан тушаалтан компанид хохирол учруулсан нь тогтоогдвол шалгалтын хөлсийг буруутай этгээд хариуцан төлнө.

Компанийн эрх бүхий албан тушаалтан аудиторын шаардлагаар компанийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагааны талаарх баримт бичгийг танилцуулах үүрэгтэй.

Аудитор нь хувьцаа эзэмшигчдийн хуралд тайлбар өгөх үүрэгтэй оролцох эрхтэй.

Компанийн нягтлан бодох бүртгэл, тайлан:.Компани нь хуулиар тогтоосон журмын дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөн санхүүгийн тайлан гаргаж, хувьцаа эзэмшигч болон эрх бүхий бусад этгээдэд танилцуулна.

Хувьцаат компанийн хувьд Санхүүгийн зохицуулах хороо болон үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас тогтоосон нэмэлт, мэдээллийг санхүүгийн тайлангийн хамт дээрх газруудад тогтоосон хугацаанд нь хүргүүлэн нийтэд мэдээлэх үүрэгтэй.

Компанийн санхүүгийн жилийн эхлэх, дуусах хугацааг компанийн дүрмээр тогтооно.

 

Компанийн санхүүгийн болон  үйл ажиллагааны тайлан:

·         баланс;

·         орлого, үр дүнгийн тайлан;

·         мөнгөн гүйлгээний тайлан;

·         хуримтлагдсан ашгийн тайлан;

·         тухайн тайлангийн хугацаанд хийгдсэн их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлцлийн жагсаалт, нэр төрөл, үнийн дүн, удирдлагад олгосон цалин, шагнал, урамшуулал;

·         нэмэлт тайлбар;

·         хууль болон эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоосон бусад  мэдээлэл.

Компанийн баримт бичгийг хадгалах:

·         компанийн дүрэм, түүнд орсон нэмэлт, өөрчлөлт, компанийг байгуулах тухай үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэр, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ;

·         хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагаас баталсан компанийн дотоод баримт бичиг;

·         компанийн салбар болон төлөөлөгчийн газрын дүрэм;

·         хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, шийдвэр;

·         хувьцаа эзэмшигчдийн хуралд зориулан хувьцаа эзэмшигчид тараасан баримт бичиг болон хувьцаа эзэмшигчээс хурлын хэлэлцэх асуудалд оруулахаар ирүүлсэн санал;

·         санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан;

·         хувьцаа болон үнэт цаас гаргах журам;

·         анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримт бичиг;

·         компанийн нэгдмэл сонирхолтой этгээдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн

·         төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагын хурлын тэмдэглэл, шийдвэр, тушаал;

·         омпанийн санхүүгийн тайлангийн талаарх аудитын дүгнэлт;

·         компанийн эрх бүхий албан тушаалтны нэгдмэл сонирхолтой этгээдийн жагсаалт;

·         компанийн хувьцааны таваас дээш хувийг дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа этгээдийн нэрсийн жагсаалт, тэдгээрийн эзэмшлийн хувьцааны төрөл, тоо;

·         энэ хууль болон компанийн дүрмээр тодорхойлогдсон   компанийн бусад  дотоод баримт бичиг.

 

Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага:Компанийн тухай хуулийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэм буруутай этгээдэд шүүгч, эсхүл Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч дор дурдсан захиргааны шийтгэлийг ногдуулна:

-.хувьцаат компани энэ хуульд заасан тайлан тэнцэл, мэдээ, мэдээллийг нь нийтэд болон эрх бүхий байгууллага, хувьцаа эзэмшигчид танилцуулах, мэдээлэх, тайлагнах, мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол тухайн компанийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучаас дөч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, холбогдох эрх бүхий албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох;

энэ хуулийн 6.4, 32.5, 39.4, 40.3, 48.1, 49.2, 49.6, 49.14, 51.2, 63.10, 66.9, 67.2, 69.3, 73.1, 84.3, 94.2, 94.15, 97.1, 97.5, 97.6, 98.2-т заасныг зөрчсөн бол хувьцаат компанийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос гуч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, холбогдох эрх бүхий албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох;

.энэ хуулийн 4.2, 42.4-т заасан журмын дагуу бүртгүүлээгүй бол хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван тав дахин  нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, холбогдох эрх бүхий албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох;

энэ хуулийн 57.1, 99.2-т заасныг зөрчсөн хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох.

Энэ хуульд заасан захиргааны шийтгэл ногдуулсан нь гэм буруутай этгээдийг учруулсан хохирлоо төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Өөр сонирхолтой мэдээлэл авахыг хүсвэл Зөвлөгөө булангаар зочилоорой.  Харин өөрийн ур чадвар,  мэдлэг боловсролоо дээшлүүлэх бол манай Академийн Хүний нөөцийн менежерийн цогц сургалтыг сонирхоорой.