Өөрсдийн хүчээр тэрбумтан болсон хүмүүсээс суралцах 13 дадал зуршил

Томас Корли сүүлийн 5 жилд нэгэн сонирхолтой судалгаа хийжээ: селф-мейд саятнуудын дадал зуршлууд. Үүнд зориулж тусгай нэр томьёо хүртэл зохиосон байна – “баячуудын зуршил” хүн болгон долоон оронтой тоотой орлоготой болж чадахгүй, гэхдээ “баячуудын зуршлаас” хэрэгтэйг нь өөртөө нааж болох болов уу. “Өдөр тутмын дадал зуршил таныг нэг бол амжилтанд хүргэнэ эсвэл бүтэлгүй нэгэн болгоно” гэж Корли өөрийнхөө номонд дурьджээ. “Дадал зуршлаа өөрчилж амьдралаа ч мөн өөрчил”. Чухам энэ зүйл л хүнийг баян эсвэл ядуу байх, аз жаргалтай эсвэл зовлонтой байх, сайн эсвэл муу муухай харилцаа, эрүүл саруул эсвэл өвчтэй байхыг тодорхойлно. Сайшаалтай нь, дадал зуршил бол хүний тогтсон зан чанар биш юм, өөрчлөхөд маш амархан. Бид амьдралынхаа турш нэг дадал зуршилтай болоод үүнийгээ гээнэ, дахиад нэгийг олж авна … Энэхүү өөрчлөлтөө бид өөрсдөө анзаарахгүй. Тийм учраас бид өөрт сайнаар нөлөөлж буй дадал зуршлаа бататгаад мууг нь хаяад яваад байвал амжилтанд хүрэхэд ойрхон гэсэн үг. Чухам ямар дадал зуршлыг өөртөө авч үлдэх вэ? Тэрбумтнуудын туршлагаас харцгаая. 1. Тэд маш их уншдаг Баячуудын 88% нь өдөрт 30 минутыг уншлагад зориулдаг. Гэхдээ энэ уншлага нь зугаа цэнгэл, уйтгараа гаргах гэж биш шүү. Шинэ мэдлэг олж авахын тулд уншина. Үүнд гурван төрлийн ном байна – амжилттай хүмүүсийн намтар, өөрөө өөрийгөө хөгжүүлэх болон түүхэн сэдэвтэй номууд багтана. 2. Тэд спортоор хичээллэдэг Баячуудын 76% нь өдөрт нэг цаг орчмыг спортод зориулдаг. Гүйлт, алхалт эсвэл дугуйгаар зугаална. Энэ төрлийн спорт нь зөвхөн биеийн эрүүл мэндэд тусгай бус мөн оюун ухааныг цэгцлэхэд тустай гэнэ. Дасгалын үед глюкозийн ялгаруулалт нэмэгдэхийн хэрээр тархи “шатахуун”-аар дүүрдэг байна. Тархиа “тэжээх” тусам улам л ухаантай болно. 3. Өөр бусад амжилттай яваа хүмүүстэй уулздаг Таны эргэн тойрон байгаа хүмүүсийн адил та ч бас амжилттай яваа нэгэн. Баячууд өөдрөг бодолтой дайчин хүмүүстэй харьцахыг илүүд үздэг. Сөрөг сэтгэлтэй хүмүүсээс аль болох зугтаах хэрэгтэй. 4. Тэд өөрсдийнхөө хүсэл зорилгын төлөө явна Өрөөл бусдын мөрөөдөл болон хүсэл зорилгыг биелүүлэх гэж бүү эрмэлз, таны гэр бүлийн гишүүд тэгж хүссэн ч хамаагүй. Баячууд өөрсдөө өөрийнхөө мөрөөдөлд хүрэх зорилго тавьдаг, үүнийхээ төлөө үхэн хатан явна. Ингэснээр та ажлаасаа сэтгэлийн таашаал авч чаддаг. Өөрийн хүссэн ажил төрөл хүнийг хурцалж амжилтанд хүргэдэг. 5. Тэд эрт босдог Баячуудын 50% нь ажлын цаг эхлэхээс 3 цагийн өмнө боссон байдаг. Энэ нь учирч болзошгүй эрсдэлээс зайлсхийх стратеги – сунжирсан уулзалт эсвэл замын бөглөрөө гээд … Таниас шалтгаалахгүйгээр өдрийн төлөвлөгөөнд ямар нэгэн өөрчлөлт ороход та амьдралаа хянаж чадахгүй байгаа мэт сэтгэгдэл төрдгийг анзаарсан уу? Өглөө 5 цагт босоход хувийнхаа хийх ажлыг дуусгаад өнөөдөртөө төлөвлөсөн ажлынхаа талыг хийсэн мэт сэтгэгдэл төрж өөртөө улам итгэлтэй болох ажээ. 6. Тэд хэд хэдэн орлогын эх үүсвэртэй байдаг Саятнууд хэд хэдэн орлогын эх үүсвэртэй байдаг. Дор хаяж л мөнгөний “урсгал”-ын 3 эх үүсвэр байна. Баячуудын 65% нь саятан болохоосоо өмнө энэ маягаар ажиллаж сурсан байх юм. Нэмэлт орлогын эх үүсвэр нь үл хөдлөх хөрөнгийн түрээс, хөрөнгийн бирж дээр хөрөнгө оруулах, өөр бусдын бизнест хөрөнгө оруулах … 7. Удирдагчийг хайж олдог Удирдагч таны амьдралд эерэгээр нөлөөлөөд зогсохгүй, таны амжилтын үндэс болж явна. Юу хийх эс хийхийг зааж сургана. Өөрөө олж мэдэж чадахгүй амьдралын үнэтэй зөвлөгөө өгнө. 8. Амьдралыг өөдрөгөөр харна Амьдралыг өөдрөгөөр харсан цагт л таны амжилт урт хугацааных байна. Бүх баячууд – амьдралын цаг мөч болгонд баярлаж сурсан хүмүүс. Зарим нэг хүмүүс цаанаасаа сөрөг үзэл бодолтой байдаг, тэд өөрсдийнхөө хүсэл зоригийг сонсож чаддаггүй юм. Хэрвээ та өөрийнхөө үзэл бодлыг хянахаар оролдвол ихэнх бодол сөрөг байж магадгүй шүү. Гэхдээ санаагаар бүү унаарай, ойлгоно гэдэг чинь амжилтанд хүрэх анхны алхам. 9. Тэд олонхийг дагадаггүй Бид олонхид умбан орох дуртай. Олонхийг дагах гэж үзнэ. Олонхийг дагана гэдэг – амжилтаасаа холдохын баталгаа. Баячууд өөрийнхөө олонхиос бүрдсэн“нийгэм”-ийг бий болгодог юм. 10. Тэд байнга сайхан зантай байдаг Баячууд биеэ авч явах соёлыг гаргууд эзэмшсэн – амжилтанд хүрсэн хүмүүсийн гол түлхүүр нь болно. Үүнд: талархалын захидал илгээх, амьдралын онц чухал үйл явдалд нь баяр хүргэх, ширээний ард биеэ зөв боловсон авч явах, элдэв арга хэмжээнд очихдоо зохих хувцаслалтын дүрмийг мөрдөх … 11. Бусдыг амжилтанд хүрэхэд тусламжийн гараа сунгадаг Бусдыг амжилтанд хүрэхэд тусална гэдэг та өөрөө амжилтанд хүрч байгаа гэсэн үг. Сэтгэл санаа нийлсэн хүмүүсээс бүрдсэн баггүйгээр ямар ч хүн амжилтанд хүрч чадахгүй. Өөрийн багийг бий болгох шилдэг арга бол – өрөөл бусдад амжилтанд хүрэхийг санал болгох явдал юм. Гэхдээ, багаа зөвхөн амжилтанд шунасан хүмүүсээс бус нэг зүрх сэтгэлтэй эерэг хүмүүсээс бүрдүүлэхийг бүү март. 12. Тэд өдөр болгон 15-30 минутыг үзэл бодлоо цэгцлэхэд зарцуулдаг Бодолд орох – амжилтын түлхүүр. Баячууд өөрөө өөртэйгөө үлдэж багаар бодоход 15 минут бодолд автан суудаг. Тэдэнд бодох зүйл маш их – ажлын амжилт, санхүү, эрүүл мэнд, сайн үйлсийн ажил гээд … Тэд өөрсдөдөө асуулт тавина: “Илүү мөнгө олохын тулд би юу өөр юу хийх ёстой вэ?”, “Миний ажил намайг аз жаргалтай байлгаж чадаж байна уу?”, “Миний хийж байгаа зүйл хангалттай юу?” 13. Тэд эргэх холбоог хайдаг Шүүмжлэлээс айх – эргэх холбоотой байхаас айдаг үндсэн шалтгаан юм. Гэхдээ зөв шүүмжлэл маш чухал юм. Эргэх холбоотой байснаар та өөрийгөө зөв замаар явж байгаа эсэхээ мэдэрч чадна. Шүүмжлэл сөрөг ч гэлээ хүнийг мэргэжлийн хувьд өсөж дэмжихэд өөрийн хувь нэмрийг оруулдаг. Шүүмжлэлийн ач тусаар буруу замаасаа гарч зөв замаа олох нь ч бий. Эргэх холбоотой байснаар та өөрт шаардлагатай мэдээллийг олж авахад тус болж таны амжилтанд хүрэх зам алхам алхамаар ойртох болно. 

Эх сурвалж: http://news.xopom.com