2016 ОНЫ САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

“МОНГОЛЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ЦОГЦ ЧАДАМЖ АКАДЕМИ”-ИЙН

ЧАДАМЖ АКАДЕМИ-ЛИГ 2016 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Нэг. Зорилго

1.1 Биеийн тамир спортын тухай хуулийн 12-р зүйлийн 12.1, 12.1.1 заалтыг хэрэгжүүлэх, нийт ажилтан, суралцагсадыг биеийн тамир уралдаан тэмцээнд өргөн хамруулах хичээллүүлэх, тэдний идэвхи санаачлага, сонирхолыг өрнүүлэх, спортын төрлүүдийг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор нөхөрлөн танилцах, МХНЦЧА-ийн аварга баг тамирчдыг шалгаруулахад тэмцээний зорилго оршино.

Хоёр. Спортын төрлүүд

2.1    “МХНЦЧА”-ийн 2016 оны аварга шалгаруулах тэмцээн нь:

Сагсан бөмбөг- холимог багийн төрлөөр явагдана.

Гурав. Тэмцээний явагдах хугацаа үе шат

3.1 “ЧАДАМЖ АКАДЕМИ-ЛИГ 2016” аварга шалгаруулах тэмцээн 2016 оны 10 сарын 07-ны өдөр 12:00-15:00 цагийн хооронд “EDU CAMPUS SPORT CLUB” / БЗД Дүнжингарав худалдааны төвийн замын урд / спорт зааланд явагдана.

Дөрөв.Спортын тэмцээний журам, заавар

4.1  Спортын аварга шалгаруулах тэмцээнд сонирхогчдын холимог баг оролцоно. Мөн багш ажилчид, төгсөгчдийн баг оролцох болно.

- Сагсан бөмбөг - холимог баг тус бүр 6 тамирчин

4.2  Уг тэмцээнд гаднаас баг тамирчин авч оролцохыг хатуу хориглоно. Жич: Зөвхөн МХНЦЧА-ийн суралцагч, төгсөгч мөн багш ажилчид хамрагдана.

4.3 Багийн тамирчид ижил өнгийн жигдхэн хувцастай, ард урдаа харагдахуйц тод хувийн дугаартай байна.

4.4 Тэмцээний нээлт, хаалтын  ажиллагаанд багууд  өөр  өөрийн пайз,  туг, багийн нэрийг тод харагдахуйц бичсэн байна

4.5 Нээлтийн үйл ажиллагаанд багууд бүрэн жагсаж оролцоно.

4.6 Техникийн   зөвлөгөөн   эхлэхээс  өмнө  багууд тамирчдын   нэрс  багийн мэдүүлгээ өгсөн байх  шаардлагатай. Мэдүүлгийн загварыг хавсаргав,

   - Мэдүүлэгт: Багийн нэр /Богино байх/, Багийн гишүүдийн цээж зураг, овог нэр, аль ангид суралцдаг, утасны дугаар, хувийн дугаар зэрэг орсон байх ба эдгээр мэдээллийг бүрэн бөглөсөн мэдүүлгийг авна.

4.9 Багийн мэдүүлэгт нэр нь ороогүй тамирчинг тоглолтонд оруулахгүй болно.

4.10 Техникийн зөвлөгөөн дээр багууд сугалаа сугалж "А", "В","С"  гэсэн 3 зонд хуваагдана. Нэг зоноос 1 баг гарна.

-  Баг тамирчдынхаа мэдүүлгийг 2016 оны 10 сарын 04-ны өдөр, МХНЦЧА-ийн Сургалтын албанд, Олон Нийттэй Харилцах Ажилтанд бүрэн ирүүлсэн байна.

-  Техникийн зөвлөгөөн 2016 оны 10 сарын 07 нд 11:00 цагаас МХНЦЧА дээр явагдана. Мэдүүлэг ирүүлсэн бүх багуудын төлөөлөл оролцоно.

Тав. Дүгнэх журам, шагнал урамшуулал

5.1 Спортын 1 төрлөөр “Шилжин явах цом”-ын төлөө өрсөлдөнө.

5.2 Сагсан бөмбөг - эрэгтэй, эмэгтэй холимог

I байр - “Шилжин явах цом” , өргөмжлөл, мөнгөн шагнал, суралцах эрхийн бичиг багийн гишүүн бүрт

II  байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал, эрхийн бичиг багийн гишүүн бүрт

III байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал, эрхийн бичиг багийн гишүүн бүрт

5.3  Шилдэг тоглогч /сагсан бөмбөг/ -эрэгтэй, эмэгтэй тус бүр 1 тоглогч шалгаруулж, өргөмжлөл, үнэ бүхий зүйл , эрхийн бичгээр шагнаж урамшуулна.

Утас: 7011-9599, 9919-5821, 8930-6565, 9012-1516