EDUCATION AND BUSINESS PARTNERSHIP -2016 ЧУУЛГАНЫ НЭЭЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

БОЛОВСРОЛ БА БИЗНЕС ТҮНШЛЭЛ-2016” амжилттай эхэллээ. Боловсролын болон бизнесийн байгууллагуудын түншлэлийн харилцааг сайжруулах, оюутнуудын бизнес сэтгэлгээг хөгжүүлэх, практик чадвар эзэмшүүлэх, багаар ажиллах, өөрийгөө илэрхийлэх ур чадварыг сайжруулах, харилцан мэдлэг, ур чадвар, туршлага солилцох, бизнесийн байгууллагад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх,  оюутнуудад бизнес  санаа олгох, компаниудын зах зээлд өрсөлдөх цаашдын чиг хандлагыг тодорхойлоход дэмжлэг болохуйц шинэ шинэлэг санааг  ажил хэрэг болгох зорилгоор зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Н. Учрал, Монголын Хүний Нөөцийн Цогц Чадамж Академийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэхүү, Монголын эдийн засгийн Форумын нарийн бичгийн дарга Ган-Очир, Бишрэлт Холдингийн сүлжээ хариуцсан захирал Д.Батмөнх, Сангийн яамны мэргэжилтэн Д.Энхбаяр, Төрийн банкны борлуулалтын хэлтсийн захирал Г.Батнасан, Бизнес нөхөрлөл ББСБ-ийн захирал П.Адьяадорж, ШШГЕГ-ын санхүүгийн албаны ахлах мэргэжилтэн Н. Эрдэнэболор, Нийслэлийн халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн, Волейболын Спортын мастер, М.Цэрэнбаатар зэрэг 40 гаруй байгууллагын зочид төлөөлөгчид оролцсон байна.

Чуулганы хүрээнд оролцогч байгууллагууд өөрсдийн бэлтгэсэн сэдвийн дагуу хэлэлцүүлэг өрнүүлж, асуудлаа тодорхойлж, харилцан санал солилцон тодорхой үр дүнд хүрлээ. Мөн ИЗСЭЗС болон бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх “САНАМЖ БИЧИГ” –т гарын үсэг зурсан ба оролцогч байгууллагууд өөрийн бараа бүтээгдэхүүнээ сурталчилан, борлуулах үйл ажиллагаа зохион байгуулсан болно.

Эх сурвалж: ikhzasag.edu.mn