Маркетингийн төлөвлөгөө гаргах түлхүүрүүд

Маркетингийн төлөвлөгөө гаргах түлхүүрүүд

Бизнесийн тогтвортой хөгжил түүнчлэн компаниа өргөжүүлэхийн тулд сайн маркетингийн төлөвлөгөө боловсруулах шаардлагатай байдаг билээ. Маркетингийн төлөвлөгөөнд  Таны зорилтот худалдан авагч хэн юм бэ? Тэдэн хэрхэн хүрэх вэ? Байнгын худалдан авагчаа хэрхэн тогтвортой байлгах вэ? зэрэг олон асуудлууд багтдаг. Маркетингийн төлөвлөгөө нь таны бизнесийг амжилтад хүргэж, хязгааргүй хэрэглэгчид рүү хөтлөх гүүр болж өгдөг. Доор дурдсан 14 хэсгээс бүрдэх ойлголт таны маркетингийн төлөвлөгөө гаргахад түлхүүр болж өгөх юм.

1. Хураангуй

Нэрнээс нь харахад л таны маркетингийн төлөвлөгөөний бүрэлдэхүүн хэсгүүдийг нэгтгэн харуулах хэсэг юм.

2. Зорилтот худалдан авагч

Гол худалдан авагчдын сегмент. Зорилтод хэрэглэгчдийн нас, хүйс, эр, эм гэх мэт нарийн судлах тусам таны ирээдүйн хэрэглэгчдийг ойртуулж өгөх болно.

3. Борлуулалтын онцгой санал  /USP/

Энэ хэсэг нь таны бизнес өрсөлдөгчөөсөө юугаар ялгарч байгааг харуулах чухал хэсэг юм. USP нь хэд хэдэн томоохон компаниудын шалгуур үзүүлэлт болж өгдөг. Жишээлбэл  FedEx компани борлуулалтын онцгой саналыг боловсруулдаг ба үйлчлүүлэгчдээ найдвартай бөгөөд хурдан шуурхай хүргэдэг.

http://en.wikipedia.org/wiki/Unique_selling_proposition

4. Үнийн бодлого ба байршуулах стратеги

Үнийн бодлого ба байршуулалт хоорондоо уялдаа холбоотой байх ёстой. Хэрвээ компанийнхаа гол бренд бүтээгдэхүүнийг мэдэж байвал хаана ямар газар ямар үнэ хэрэглэгчдэд хэрхэн нөлөөлж байгааг олох хэрэгтэй.

5.  Хуваарилах төлөвлөгөө

Энэ хэсэгт танаас ямар хэрэглэгчид хаанаас барааг тань худалдаж авах талаар дэлгэрэнгүй харуулах хэрэгтэй. Таниас шууд худалдаж авах уу эсвэл бөөний худалдаа, жижиглэнгийн худалдаа дамжин худалдаалагдах уу ?

6. Таны санал

Хэрэглэгчид юу санал болгож чадах вэ? Хуучин хэрэглэгчээ буцааж татах шинэ хэрэглэгчээ тогтоож барихад энэ хэсэг маш чухал юм. Үнэгүй хувилбар, баталгаа, хямдрал гэх мэт саналууд таны бизнест зайлшгүй байх шаардлагагүй ч хэрэглэгчдээ маш хурдан өсгөхөд чухал үүргийг гүйцэтгэдэг.

7. Маркетингийн эд зүйлс

Энэ нь нэмэлтээр хийгдэх бөгөөд брошур, веб хуудас , каталог, танилцуулга гэх мэт зүйлсийг тусгасан байх хэрэгтэй. Энэ нь шинэ хэрэглэгчдийг нэмэгдүүлэхэд ашигладаг.

8. Идэвхжүүлэлтийн стратеги

Идэвхжүүлэлтийн хэсэг бол маркетингийн маш чухал хэсэг бөгөөд шинэ хэрэглэгчиддээ хэрхэн хүрэх талаар дэлгэрэнгүй харуулдаг. Маш олон идэвхжүүлэлтийн тактик байдаг. Жишээ нь : Телевизийн сурталчилгаа, интернет сурталчилгаа, үйл ажиллагаа зохион байгуулах гэх мэт. Энэ хэсэгт сонгосон зорилтот хэрэглэгчиддээ хамгийн үр дүнтэй нөлөөлөх арга бүрийг судлан тодорхойлох хэрэгтэй

9. Online маркетинг стратеги

Хэрэглэгчид интернетээс шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг эрэлхийлдэг. Тэгвэл зөв онлайн маркетингийн стратеги үүнд туслах ба өрсөлдөөнд давуу талыг бий болгодог.

Онлайн маркетингийн стратегийн 4 гол хэсэг.

1.  Keyword стратеги - веб хуудсаа  -аа оновчтой болгох түлхүүр үгсийг тодорхойлох хэрэгтэй

2. Хайлтын систем -  Хайлтын системийг ашиглах стратеги нь маш олон хайгдсан түлхүүр үгсийг байршуулснаар веб хуудас  тань илүү олон хандалтыг авчрах болно.

3. Онлайн сурталчилгаа - Зорилтот хэрэглэгчиддээ тохирсон сурталчилгааны программыг ашиглах.

4. Сошиал мэдиа стратеги  -  Хэрэглэгчийг татахын тулд хэрхэн сошиал медиаг ашиглах зэргийг багтаах хэрэгтэй.

10. Хамтын ажиллагаа ба түншлэл 

Хамтын ажиллагаа болон түншлэл шинэ хэрэглэгчид түүнчлэн одоо байгаа хэрэглэгчиддээ илүү идэвхжүүлэхэд тусалж байдаг.  Жишээ нь та гитарын утас зардаг бол  гитар  үйлдвэрлэдэг түншид чинь таны бизнес маш их ашиг олох боломжийг олгож болох юм.  Хэн хэндээ ашигтай байх нөхцөлийг бүрдүүлж байдаг. Үүнийг маркетингийн төлөвлөгөөндөө тусгах нь чухал юм.

11. Лавлагааны стратеги

Үнэнч хэрэглэгчийн лавлагааны стратеги амжилтын хувьсгал болох юм. Жишээ нь таны хэрэглэгч бүр нэг шинэ хэрэглэгчид бүтээгдэхүүн үйлчилгээний талаар ярих тусам таны үндсэн хэрэглэгчдийн тоо тогтмол өснө.  Хэрэглэгчид юу лавлаж асууж байгааг мэдэх хэрэгтэй. Үүнд урамшууллын систем ч хэрэгжүүлж болох юм. Лавлагааны стратеги заавал байх алба байхгүй ч таны бодолцох ёстой асуудал юм.

12. Гүйлгээний үнийг өсгөх стратеги

Таны гол зоригло ирээдүйн хэрэглэгчийнхээ хэрэгцээг хангахад чиглэгдэх нь олонтаа ч мөн гүйлгээний үнэндээ анхаарал хандуулах нь ч бас чухал юм. Таны хэрэглэгчийн гүйлгээний дундаж дүн 50 мянган төгрөг байхад өрсөлдөгчийн чинь хэрэглэгчийнх 75 мянган төгрөг байх нь танаас илүү ашигтай илүү үр дүнд хүрэх юм. Үр дүнд нь илүү их мөнгө зар сурталчилгаандаа зарцуулж  таны алдсан боломжоор зах зээлийг эзлэх юм.  Энэ хэсэгт та бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ сав баглаа боодол гэх мэт зүйлсээр гүйлгээний үнээ нэмэгдүүлэх талаарх арга замыг тодорхойлох юм.

13. Хадгалах стратеги

Ихэнх компаниуд одоо байгаа хэрэглэгчдээ хангахаас илүүтэйгээр шинэ хэрэглэгч бий болгохын төлөө маш их цаг хүчээ зарцуулдаг билээ. Хадгалах стратегийг ашигласнаар одоо байгаа хэрэглэгчээ идэвхжүүлэх замаар орлого ашгаа нэмэгдүүлэх юм. Энэ хэсэгт хэрхэн хэрэглэгчээ хэвээр хадгалах тухай тусгах хэрэгтэй юм.

14. Эцэст нь санхүүгийн тооцоо

Маркетингийн төлөвлөгөөний эцсийн хэсэг болох санхүүгийн тооцоо дээр тодорхойлсон бүх мэдээллүүд багтана. Санхүүгийн тооцоо 100% нарийн гарахгүй ч тодорхойлсон бүх стратеги болон идэвхжүүлэлтийн тооцоогоо ашиглах хэрэгтэй.

Эх сурвалж: narantsengel.blogspot.com

Өөр сонирхолтой мэдээлэл авахыг хүсвэл Зөвлөгөө булангаар зочилоорой.  Харин өөрийн ур чадвар,  мэдлэг боловсролоо дээшлүүлэх бол манай Академийн Маркетингийн менежерийн сургалтыг сонирхоорой.