Тархиа шинэ санааны үйлдвэр болгох 10 арга

Бидний бүтээлч байдал хоорондоо ялгаатай ч, бүгд өөрийн онцлогтой. Та алдсан урам зоригоо эргүүлэн олж авах хялбар 10 аргыг толилуулж байна.

  1. Тэмдэглийн дэвтэр
    Биедээ байнга дэвтэр авч явж, санаж бодсон бүхнээ тэмдэглэх. Шинэ санаа нь яг л илүү том санааг барьж авах өгөөштэй ижил. Жижиг үр маш том мод болж ургадаг шиг зөв тордож боловсруулсан санаа, аугаа том болох нь гарцаагүй билээ. Тийм учраас өөрт төрсөн санааг жижиг гэлтгүй тэмдэглэх хэрэгтэй.
  2. Санаа бодлоо байнга уралдуулах
    Хамт олноороо хуралдаж мэтгэлцэх нь таны бүтээлч талыг гаргаж, шинэ санаагаа боловсруулж бататгах хамгийн сайн орчин үүсдэг. Олон өнцгөөс харж хэлэлцсэн зүйл чанартай байх нь гарцаагүй.
  3. Орой болгон 10 шинэ санаа бичих
    Маргаашийнхаа төлөвлөгөө мэтээр бодон орой унтахдаа өөрт төрсөн санаануудаа бичиж тэмдэглэж ажлынхаа суурь болгох хэрэгтэй. Энэ нь танд чиглүүлэгч болж өгч бүтээлч сэтгэлгээг тань хаахаас сэргийлнэ.
  4. Санаагаа зурах
    Гараараа зурж үлдээх нь ой ухаанд илүү үлддэг ба санааг цааш нь ургуулахад дөхөм болдог. Өөрийнхөө санааг зураг, дүрсээр илэрхийлэх гээд оролдоод үзээрэй. Та заавал зураач байх албагүй.
  5. Адал явдлыг эрэлхийл
    Их юм үзэж нүд тайлах нь таны аливаа зүйлийг харах өнцөг өргөжиж, шинэ санаа төрөхөд хялбар болох болно. Тиймээс шинэ зүйлийг эрэлхийлж амьдардаг хүмүүс илүү нээлттэй, шинэлэг санаа гаргахдаа түгээмэл байдаг.
  6. Цахилгаан хэрэгслүүдээ унтраах
    Аль болох компьютер, утаснаасаа татгалзаж, хурал мэтгэлцээний үеэр ч тэр үзэг цаас ашиглаж тэмдэглэл хөтлөөрэй. Оюун ухаанаа элдэв анхаарал сарниулах төхөөрөмжүүдээс хол байлгаснаар та илүү сэргэг болсноо мэдэрч, бүтээлч байхад хялбар байх болно.
  7. Кофе уух
    Кофе тархийг сэргээж бүтээлч сэтгэлгээг өдөөдөг. Яг л шинэ санаа гаргах үүсгүүрийн шатахуун мэт. Дээр дурдсан аргуудтай хослуулбал та зогсохгүй хүч болох болно.
  8. Бүтээлч хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх
    Өөрийг чинь хөгжүүлж, урам зориг өгөх хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх нь таны бүтээлч чанарыг дээшлүүлэх болно. Өөрийн эргэн тойрны хүмүүсээсээ урам зориг авч, илүү танилын хүрээгээ илүү тэлэх нь зүйтэй.
  9. Ажлыг дуусгах
    Аливаа зүйлийг дуусгаж хэвших хэрэгтэй. Өөрт тань төрсөн санааг тавьж явуулалгүй цааш нь хөгжүүлж дуусгах нь таныг ямар нэгэн юм бүтээсэн мэдрэмж өгч, яваандаа энэ нь эерэг зуршил болж үлдэх нь тодорхой.
  10. Өөрийгөө битгий дутуу үнэл
    Хэзээ ч битгий өөрийнхөө чадварыг голж, бүтээлч биш хэмээн бодоорой. Бүтээлч байх нь тухайн үеийн хүний төлөв болохоос тархины чадвар биш. Санасан зүйл тань төлөвлөснөөр болохгүй хүндрэл гарваас, өөртөө жоохон ч гэсэн амралт өгч, хүчлэхээс зайлсхийгээрэй. Бүтээлч зуршилтай болох нь амар биш бөгөөд хугацаа шаардагдана. Ажлын шаардлагаар ч бай, таны өөрийн хүслээр ч бай өөрийгөө бүтээлч сэтгэхүйтэй болгох нь таны амьдралд маш их ач тустай билээ.

         Эх сурвалж:http://www.entrepreneur.mn/