ДАДЛАГА АЖЛААС ИХИЙГ СУРАХ АРГА

1. Хувийн зорилго тогтоох. 

Зарим дадлага маш сайн зохион байгуулалттай, төлөвлөгдсөн байдаг. Гэхдээ дийлэнх дадлага ажлын хувьд тийм биш тул та урьдаас зорилго гаргах хэрэгтэй. Маркетингийн тодорхой салбарт мэргэших, шинэ чадвар сурах, танилын хүрээгээ тэлэх зэргээ шийдсэний дараагаар зорилго тодорхой болно.Таны зорилго юу ч байж болох бөгөөд зорилгодоо хүрсний дараа бахдалыг мэдрэх нь дамжиггүй. 

Зөвлөгөө: Биелэх боломжгүй зорилго тавьбал таны дадлага тун хүнд, хэцүү санагдах тул дадлагын хугацаанд биелүүлж болох зорилго товлоорой.

2. Дадлага удирдагчтай тогтмол уулзах. 

Мэдээж гэж үү? Тийм байх л даа. Гэхдээ таны дадлага удирдагч таны дадлагын явцыг хянаж, зөвлөгөө өгөх цаг товлодоггүй эсвэл гадуур, дотуур хөөцөлдөх ажил ихтэй хүн байж болно. Дадлага удирдагчаас сайн муу аль аль шүүмжийг хүлээн авч байгаарай.

Зөвлөмж: Дадлагын хугацаанд бусдыг сайн сонссон хүн хамгийн их зүйлийг сурч чадна.

3. Ажил бүхнийг эрч хүчтэй, эерэг халдлагатайгаар шийдвэрлэх. 

Бараг л компани бүрд шинэ дадлагажигч нарын хийдэг ажил гэж бий. Магадгүй таны хийх гол ажил материал хэлэх, хувилах, сканердах байж болно. Аль ч компанийн дадлагажигч гарын доорх ажилд зарагдана. Гэхдээ л ажил бүрийг нэгэн төвшний эрч хүч, сэтгэл хөдлөлтэйгөөр хийж байгаарай. 

Зөвлөмж: Ажлын ёс зүйгээ дадлага удирдагчдаа харуулахын тулд хэдэн цаг илүү сууж магадгүй юм.

4. Сөрөг хандлагаас зайлсхийх

Дадлагын явцыг хамгийн хурдан сүйтгэдэг зүйл бол сөрөг хандлага. Тиймээс гомдол мэдүүлж, бүдүүлэг аашилж, хамтран ажиллагчдаа үл хүндэтгэж, хоцорч, эрт тарж, бодлоо хурааж, ажлын эцсийн хугацааг хэтрүүлж, их зан гаргаж, зохимжгүй хувцас өмсөж, мэргэжлийн бус загнаж, ажлын газрын улс төрд хутгалдахаас зайлхийх хэрэгтэй. 

Зөвлөмж: Дадлагажигч нар үүдний жижүүр, цэвэрлэгч нарыг өөрөөс доод албан тушаалтан гэсэн халдлагатайгаар харьцах гээд байдаг нь хамгийн том алдаа.

5. Компани/салбарын талаар суралцах боломжийг бүү алд. 

Компанийн эсвэл салбар хоорондын уулзалт, практик дадлага, хурал, чуулганд оролцох боломж бүрийг ашиглаж, компанийн бүхий л материалыг уншиж танилцаарай. 

Зөвлөмж: Уулзалтууд уйтгартай мэт боловч мэдлэг, танилын хүрээгээ тэлж, харилцаа холбоо тогтоох том боломж.

6. Асуулт асуухаас айх хэрэггүй. 

Таны хувьд дадлага бол суралцаж буй туршлага. Ажилтнуудын хувьд танаас тодорхой төвшний ажлыг хүлээж байдаг боловч юм бүрийг мэдэхгүй гэдгийг мэддэг. Тиймээс мэдэхгүй, харж байгаагүй зүйлүүдтэй тааралдах бүрдээ асуулт гаргаж, зөвлөгөө аваарай. Шинэ санаа, үйл явдлуудад нээлттэй хандахын сацуу багш, профессоруудын зааснаас бусад зүйлсийг та мэдэхгүй гэдгээ санаж яваарай.

Зөвлөмж: Тэнэг асуулт гэж байдаггүй болохыг ухаантай хүмүүс мэддэг. Тиймээс хийхийн өмнө асуу.

7. Санаачлагыг гартаа ав. 

Хэцүү асуудлыг шийдэхээр сэтгэл шулуудаж, харцаганаас гарж сэтгэдэг хүмүүст ажилтнууд дуртай байдаг. Гэхдээ дадлага удирдагчтайгаа хамтран ажиллахгүй бол өөрийн эрх мэдлийн хүрээг давуулах гээд байдаг талтай. 

Зөвлөмж: Санаачлаг гаргах болон бүхнийг мэдэгч хоёр ялгаатай болохыг мартаж болохгүй.

8. Танил, танил бас дахин танил

Ажил хайхад танилын хүрээ их хэрэг болдог тул дадлага ажил эсвэл төгсөхийн өмнө хийж байсан ажлаа хөшүүрэг болгох хэрэгтэй. Дадлага удирдагч болон бусад менежерүүдтэй ажил хэргийн холбоо тогтоогоорой. Эдгээр хүмүүс нь олон жилийн ажлын туршлага дээрээ үндэслэн ажил хайх болон арга, зөвлөгөөг өгдөг. 

Зөвлөмж: Таны дадлага таагүй өнгөрсөн ч гэсэн баригдсан гүүрийг нурааж болохгүй. Таны хийсэн таагүй үйлдэл хэзээ эргэн ирж, хэзээ таныг нураахыг хэлэх боломжгүй. Сайхан харилцаатайгаар дадлагаа өндөрлө.

Эх сурвалж:http://biznetwork.mn/