​ЮМ БОЛГОНД ГОМДОЛЛОДОГ АЖИЛТНЫ ХАЖУУД ХЭРХЭН ЭЕРЭГ ХЭВЭЭР ТЭСЧ ҮЛДЭХ ВЭ?

Таны хувьд ажилдаа дуртай хэдий ч эргэлзээ төрж, гайхах үе бишгүй олон тохиолдсон байх. Гэтэл энэ байдал өөр нэгнээс болж улам дордохыг бүр ч хүсэхгүй нь тодорхой. Сэтгэл хөдлөл амархан халдварладаг. Юм бүхнийг гоочилж, гомдоллож явдаг хүний чанар танд наалдаж мэднэ. Ямар харамсмаар юм бэ!

Бүр харамсалтай зүйл гэвэл та бусдыг өөрчилж чадахгүй. Гагцхүү аз жаргалын харшил болсон этгээдүүдтэй ойр байхдаа өөрийн дүр төрхийг л хянах гэсэн ганц л гарц байна. Илүү зүйл нуршилгүйгээр бүх зүйлийг үзэн ядагч нөхдүүдтэй харилцахдаа эерэг хандлагаа хэрхэн авч үлдэх гурван аргыг хүргэе.

1. Энэрэнгүй байхад суралц

Тухайн ажилтныдухан дээр“Бүтэхгүй нөхөр гэсэн тэмдэг хадаад, харьцмааргүй байгаагаа хэлж болно. Гэхдээ хамгийн тохиромжгүй үйлдэл гэж энийгл хэлэх байх.

Үүний оронд түүний сөрөг хандлагын шалтгааныг ойлгох хэрэгтэй. Ерөнхийдөө бол бүх сөрөг хандлагууд гурван зүйлээс улбаатай байдаг. Нэгд, бусад хүмүүст үл хүндлэгдэх, үл ойшоогдохоос айх. Хоёрт, бусад хүмүүсийн анхаарал халамжийг татаж чадахгүй байхаас айх. Гуравт, таагүй зүйлс тохиолдохоос айх. Энэ гурав нь бие биенээ нөхцөлдүүлж“ Энэ дэлхий бол аюултай газар. Хүмүүс нь онцгүй” гэсэн итгэлийг бадраадаг.

Таны багийн гишүүний таагүй хандлагад тоо томшгүй олон шалтгаан нөлөөлсөн байж болно.Даргатайгаа аятай харилцаа өрнүүлэх гэж зовж байгаа байж болно. Эсвэл ажилдаа дарагдаж, хэтэрхий олон цагийг ажиллахад зориулсан байж мэднэ. Нэг бол ажилтай ямар ч холбоогүй шалтгаан байж магад. Ямартаа ч сөрөг байдал нь тусламж эрж буй хүний‘хашгираан’байдаг.

Та түүний асуудлыг засах албагүй боловч өөрийн замаар явахдаа нигүүлсэнгүй сэтгэлээ харуулж болно. Сөрөг хандлагатай хүн таны эерэг хандлагыг сорон авснаар сайжирч, бусад хүмүүст итгэж, ирээдүйн талаар таатай төсөөлөлтэй болох нь бий. Ингэлээ гээд танд ямар ашигтай юм бэ гэж үү? Таны амьдрал дахь уйтгартай төрх нэгээр хоргодно.

2. Түүнийг зүгээр л аваад хая.

Заримдаа сэтгэлийг үгийг нь сонслоо гээд байдал өөрчлөгдөхгүй байх нь бий. Учир нь хэтэрхий гүн усанд автсан эсвэл төрөлхийн тийм л араншинтай хүн байх.

Зарим хүмүүс аливаа зүйлсийн сайн талыг огт харахгүй мөртлөө хэдэн арван муу талыг нь хардаг зуршилтай болсон байдаг. Тэдний сөрөг хандлага нь туйлын хортой бас халдвартай тул ийм төрлийн хүмүүсийг орхин явсан нь дээр байдаг.

Гэтэл таны хамтран ажиллагч яг ийм хүн бол түүнийг огт байдаггүй мэт санаж боломжгүй. Хэрэв та азтай бол түүнтэй төдийлөн харьцаад байлгүйгээр өөрийн ажлаа амжилттай дуусгах боломжтой байх. Харин тийм ч азтай хүн биш бол энэ зөвлөгөөг хэрэгжүүлж, түүний хэлсэн үг хийсэн үйлдэлд ач холбогдол өгөхгүйгээр үл тоох хэрэгтэй болдог.

Ингэж: Бусдад хэлдэг үгсээ шүүн гаргахаас гадна сонсож буй зүйлсээ шүүн оруулах хэрэгтэй. Эерэг зүйлсийг л өөрийн толгойд шүүн оруулах юм. Ингэхийн тулд нөгөө л нэг тааруухан үгс, зан байдлыг ялгаж салгах шаардлагатай.

Тухайлбал,Тэр ямар хачин загвартай өмд өмсөө вэ?гэсэн өгүүлбэрийг зүгээр л тоохгүй орхи. Тэр хүний өмд танд, таны ажилд эсвэл танай багт ямар нөлөө үзүүлэв? Ямар ч хамаагүй бас нөлөөгүй. Энэ талаар бодоход ганц хором зарцуулдаг ч гэсэн хайран зүйлд толгойгоо ажиллуулж, цагаа дэмий үрсэн хэрэг болдог. Иймэрхүү хэнд ч хэрэггүй хов живийг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээр гаргахад болно. Харин эрхэм гомдоллогчийнхийсэн үйлдэл танд юм уу танай багт нөлөө үзүүлээд байвал анхаарлаа хандуулах нь зүйтэй.

3. Түүний хандлага дээр оршин тогтнож болохгүй

Дээр дурдсанчлан сэтгэл зүйн төлөв байдал бусдад халдварладаг. Та л болгоомжтой байхгүй болгутрангуйүзэл таны тархинд төвхнөж, суурьшиж чадна. Нэг бол та өөрийн мэдэлгүйгээр хорвоо ертөнцийг түүн шиг хардаг болно. Эсвэл тэр хүнийг талаар бухимдан байж бодож, түүний талаар хүн бүрт гомдолложнэг бол боломж л гарвал түүнийг талаар боддог болно. Та ийм амьдралаар амьдрахыг хүсэхгүй байгаа биз дээ?

Сөрөг хүмүүст таны цаг эрч хүчийг хулгайлах боломжийг хэрхэвч олгож болохгүй. Дургүй хүмүүсийнхээ талаар ярьж суухын оронд таатай, зугаатай зүйлсийн талаар ярьж байгаарай. Үүний адилаар хамтранажиглагчтайгааажилламааргүй байгаа талаар бодож суухын оронд чихэвчээ зүүж, стресс тайлах хөгжим сонс.

Үнэндээ таны очсон газар бүрд иймэрхүү хүмүүс байх болно. Танд үүнээс бултах зам байхгүй. Гэхдээ ямар нэгэн нөлөө үзүүлэхээс сэргийлж болно. Та аз жаргалтай хэвээр байж чадна. Гагцхүү ганц хүнээс болж аз жаргалаа нураах хэрэггүй.

Эх сурвалж:http://biznetwork.mn/