​“ЭНЭ АЖЛЫН БАЙРНААС ЮУГ ЭРЭЛХИЙЛЖ БАЙНА ВЭ?” ГЭСЭН АСУУЛТАД ХАРИУЛАХ 4 АРГА

Энэ асуултыг сонсох бүрт хавханд орсон гэмээр санагддаг. Энэ ажлын байрнаас юуг эрэлхийлж байна вэ?” гэж асуухад Санал болгож байгаа бүхнийг нь” гэдгээс өөр ямар хариулт өгч болох юм бол?

Ярилцлага авагчийн зан араншин-гаас хамаарч дээрх хариултыг өгч болох боловч хамгийн оновчтой сонголт гэж хэлж чадахгүй нь. Илүү аюулгүй бас чихэнд чимэгтэй хариултыг өгөхийн тулд доорх дөрвөн алхмыг дагаарай. Таны хариулт шударга мөртлөө эелдэг байх учиртай.

1. Чадвараасаа эхлэх

Энэ бол таны талаарх асуулт тул ажил олгогчийн өнцгөөс харж үзэх хэрэгтэй. Цалин нь өндөр байх, ирж очиход хүндрэлтэй биш байх, амрах өрөөтэй байх” гэсэн хариултуудыг тэд хүлээдэггүй. Үүний оронд өөрийн чадварын талаар ярих хэрэгтэй. Энэ хэсгийг л ажил олгогч байнга сонирхож байдаг. Тиймээс “Өөрийн энэхүү чадварыг танай байгууллагад хэрэглэх боломж гарч ирлээ!”

Тухайлбал, би өгөгдлийн шинжилгээ хийх чадвараа хэдэн жилийн туршид бага багаар зүлгэж ирсэн юм. Энэ чадвараа анх удаагаа л ашиглаж болох албан тушаалыг хайж байна.

2. Өөрийн хүсэл эрмэлзлийг тайлбарлах

Ажил горилогчийг цалин хөлснөөс өөр зүйлс урамшуулдаг байгаасаа гэж ихэнх ажил олгогчид хүсдэг. Тиймээс энэ сэдвийг нээлттэй ярилцах хэрэгтэй. Таныг хурцалдаг, идэвхжүүлдэг зүйлсээ тайлбарлан ярьж, тус байгууллагад ямар байдлаар ашиглаж болохыг таниулан ярих хэрэгтэй.

Тухайлбал, өгөгдлийн шинжилгээний чадвараа ашиглах боломж олгож байгаагаас гадна өөрийн судалгаа, зөвлөмжөө хэрэглэгчдэд шууд таниулах боломж олгож байгаа нь надад их таалагдаж байна. Энэ бол үнэхээр сэргэг санаа. Миний хийсэн зүйл бусад хүмүүст ямар нөлөө үзүүлж байгааг харахаар урам зориг ордог юм.

3. Урт хугацааны зорилготойгоо холбох

Хүмүүсийг ажилд авах гэдэг нь ‘тэдэнд хөрөнгө оруулах’ гэсэн үг. Хөрөнгө оруулсан зүйл нь хаалгаар гараад явчихвал баярлах хүн байхгүй нь тодорхой. Таны өгөх хариултын өнгө аястай энэ санаа тохирч байна уу? Тийм бол тус байгууллагад өөрийн карьер, хувийн хөгжлөө хэрхэн өсч, томорно гэж төсөөлж буй талаараа ярих хэрэгтэй. Уг хариулт нь таныг удаан хугацаанд байна гэсэн дохиог илгээж байдаг. (Та түр хугацааны орон тоонд бүртгүүлээгүй бол шүү дээ)

Тухайлбал, би мэргэжлийн чадвараа ахиулах боломжтой албан тушаалыг хайж ирсэн. Учир нь өөрийгөө ирээдүйд менежерийн үүргийг хүлээнэ гэж итгэж байна.

4. Компанийн талаар дүгнэн ярих

Хариултаа дүгнэн хэлэхдээ компанийн талаар дахин дурдах хэрэгтэй. Хариултын хугацаа хэр их зүйл ярьснаас хамаарах болно. Гол нь ярианыхаа төгсгөлд тус компани яагаад таныг баярлуулж буйг хэлэх хэрэгтэй.

Дүгнэн хэлэхэд би чадвараа ашиглаж, үр дүнг нь өөрийн нүдээр үзэж болох албан тушаалыг хайж байгаа юм. Мэдээжийн хэрэг энэ албан тушаал бол тэгшитгэлийн нэг талд нь л байгаа зүйл. Би өсч, хөгжиж чадах, урагш явж чадах компанид ажиллахыг чухалчилдаг. Өгөгдлүүдтэй ажиллахын сацуу өөрийгөө боловсруулах боломжийг олгож байгаа нь миний сэтгэлд туйлын ихээр нийцэж байна.

Ямар албан тушаал гэдгээс хамаарч таны өгөх хариулт өөрчлөгдөх болно. Та нэгээс олон чадварыг онцлох, урт хугацааны зорилготой хэсгийг алгасаж болох боловч ерөнхий бүтэц нь нэгэн ижил хэвээр үлдэнэ. Энэ асуултад хариулах гол түлхүүр бол ‘Шударга байхаас гадна ажил олгогчийн зүгээс давхар харах’ юм.

Эх сурвалж:http://biznetwork.mn/