Монголын цахилгаан холбоо ХК-ийн удирдлагын хамт олонд бизнес захиргааны сургалтыг явууллаа

     МЦХК-ийг Монголын Холбооны Хөрөнгийн Компанийн болон Монголын Цахилгаан Холбоо Компани /ашиглалтын компани/ болгон салгасан ба 8-р сард ашиглалтын компанийг хувьчилж, 40 хувийг нь Кореа Телекомд худалдсан. Үндэсний баярын өдрүүдээр улс хоорондын ярианд хөнгөлөлттэй тариф нэвтрүүлсэн. Олон улсын бүртгэлийн стандарт нэвтрүүлсэн. Хотын доторх ярианд хөнгөлөлтийн систем нэвтрүүлсэн. Хувьцаа эзэмшигчдийн анхны хурлыг худалдуулж, МЦХК-ийн ТУЗ-ийг 7 гишүүнтэйгээр байгуулсан.

Монголын интернет үйлчилгээ үзүүлэгч компаниудыг тэргүүлэгч Миком ХХК нь харилцаа холбооны салбарын анхдагч МЦХ ХК-тай нэгдэв. Үйлчилгээг хэрэглэгчдэд ойртуулах зорилгоор Улаанбаатар хотын бүх дүүрэгт Нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг нээв. Утасгүй холбооны f-Zone үйлчилгээний хэрэглэгчдэд нэгэн зэрэг мэдээлэл хүргэх SMS-broadcasting үйлчилгээг нэвтрүүлсэн ба мөн бүх үүрэн операторуудын хэрэглэгчидтэй мессэж солилцдог боллоо. Монголд анх удаа хөдөө орон нутагт /Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд/ утасгүй интернетийн WiFi технологийг нэвтрүүлж, интернэтийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Суурин холбооны дараа үеийн дэвшилтэт технологийн NGN-ийн NP /number portability/ үйлчилгээг нэвтрүүлсэн. Ингэснээр хэрэглэгч шилжих хөдөлгөөн хийхдээ өөрийн суурин утасны дугаараа дүүрэг харгалзахгүй авч явах боломжтой боллоо. ХААН банкны бүх салбаруудаар МЦХ ХК-ийн бүх төрлийн урьдчилсан төлбөрт картуудыг борлуулж эхлэв. Улаанбаатар хотод ашиглалтадорсон болон орж байгаа томоохон хороолол, барилгуудын холбоожилтын асуудлыг /шилэн ккабел MSAN станцаар/ шийдэн ажиллаж эхлэв. МХХТГ, ХХЗХ-с зохион байгуулсан ICT-Expo-2008 үзэсгэлэнгийн арга хэмжээгээр тус компанийн хамгийн хямд Утасгүй холбооны f-Zone үйлчилгээ Хэрэглэгчийн итгэлт түнш-2008 өргөмжлөл хүртсэн. Монголыннн Маркетинг Менежментийн хүрээлэнгээс зохион байгуулсан Grand-Expo-2008 төсөлд амжилттай оролцож, Мэдээлэл Технологи, Харилцааны салбарын ТОП-5 ХАРИЛЦАА ХОЛБООНЫ КОМПАНноминацынйн 2-р байрт шалгарч батламж хүртсэн. МХАҮТ-с зохион байгуулдаг 2008 оны шилдэг аж ахуйн нэгж номинацад Мэдээлэл Холбооны Технологийн Шилдэг Аж Ахуйн нэгж номинацын ТОП-10 компанид шалгарсан.