ТРАСТ ТРЕЙД ХХК-ИЙН УДИРДЛАГЫН ХАМТ ОЛОНД БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Траст Трейд” ХХК нь анх 2000 онд байгуулагдан махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн.  2006 онд хиам , махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн гол түүхий эд болох гахайн махны дотоодын хэрэгцээг хангахын тулд “Жаргалан”  эрчимжсэн гахайн аж ахуйг байгуулсан.  

       “Траст Трейд” ХХК нь анх 2000 онд байгуулагдан махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн.  2006 онд хиам , махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн гол түүхий эд болох гахайн махны дотоодын хэрэгцээг хангахын тулд “Жаргалан”  эрчимжсэн гахайн аж ахуйг байгуулсан.  

2014 онд “Траст мийт” ангилсан махны үйлдвэрийг байгуулснаар хиамны үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох үхэр, гахайн махыг эрүүл ахуй чанарын шаардлага хангасан нөхцөлд лабораторийн цогц хяналтанд ангилан бэлтгэх нөхцлийг бүрдүүлсэн.  

Одоогоор гахайн аж ахуй, мах ангилах үйлдвэр, хиамны үйлдвэр бүхий мах боловсруулалтын тогтолцоог бий болгож чадсан үндэсний үйлдвэрлэгч компани юм.

-“Траст Хээм” хиамны үйлдвэр   
- “Жаргалан” эрчимжсэн гахайн аж ахуй  
-“Траст Мийт” ангилсан махны үйлдвэрлэлболон гадаад дотоод худалдааны чиглэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.    

Эрхэм зорилго

Шинэ технологи, шилдэг амт  чанартай мах, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд тэргүүлэх нь бидний эрхэм зорилго юм.

Үнэт зүйлс

  • Ажиллагсдын амьдралын түвшин, хувь хүний хөгжлийг ямагт ахиулах
  • Цэвэр цэгцтэй, ил тод байдлыг дээд зэргээр хангах
  • Гүйцэтгэлийн төгс байдалд тэмүүлэх эрмэлзлийг төлөвшүүлэх
  • Холбоотой хамтын ажиллагааг бэхжүүлэх
  • Мэдлэг, шинжлэх ухаан технологийн шинэчлэлээр бүтээмжийг өсгөх
  • БАЙГУУЛЛАГЫН АМЖИЛТ

    Траст трейд компани нь монголын зах зээлд 14 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа хэрэглэгчдийн итгэл хүлээсэн нэр хүндтэй компани юм.

    Татварын албаны “А” зэрэглэлийн татвар төлөгч компаниар 2004, 2005, 2006 онуудад тус тус,  

  • НИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”-ийг 2006 онд,
  • Тэргүүний нийгмийн даатгалын шимтгэл төлөгч байгууллагаар 2008 онд
  • БЗД-ийн засаг даргын “Шилдэг аж ахуй нэгж” өргөмжлөлөөр 2010 онд,
  • Татварын ерөнхий газрын “Найдвартай татвар төлөгч”-өөр 2011 онд,
  • Нйигмийн даатгалын ерөнхий газрын “Тэргүүний шимтгэл төлөгч” өргөмжлөлөөр 2012 онд
  • НМХГ-ын “Шилдэг, ээлтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”-ээр 2013 онд,
  • МХХ-ны “Хүнсний манлай үйлдвэр”-ээр 2014 онд тус тус шалгарч байсан амжилттайгаас гадна халамжийн үйл ажиллагаа тасралтгүй явуулдаг.
  • Улсын ахмадын асрамжийн газрын “Талархал”
  • Тархины саажилттай хүүхдийн “Халуун болор” төвийн “Хүндэтгэл”
  • Өнчин хүүхдийн “Өгөөмөр” асрамжийн газрын “Талархал”
  • зэрэг нь компанийн нийт хамт олны санаачилга сэтгэлийг үнэлсэн, урам хайрласан хүндэтгэлүүд юм.

    Нийгмийн хариуцлага

    Компани нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх тал дээр онцгой анхаарч ажилладаг бөгөөд

    Улсын ахмадын асрамжийн газрын “Талархал”

    Тархины саажилттай хүүхдийн “Халуун болор” төвийн “Хүндэтгэл”

    Өнчин хүүхдийн “Өгөөмөр” асрамжийн газрын “Талархал”

    зэрэг нь компанийн нийт хамт олны санаачилга сэтгэлийг үнэлсэн, урам хайрласан хүндэтгэлүүд юм.

    Мөн  ажиллагсадын 10% гаруй хувийн нийгмийн асуудлыг компанийн зүгээс шийдсэн.

Эх сурвалж: http://www.trusttrade.mn