Дашваанжил ХХК байгууллагын удирдлагын багийн сургалт амжилттай боллоо

ДАШВААНЖИЛ ХХК-ийн Н.БААТАРЖАВ ерөнхий захиралтай Н.Оюунтуяа Хүний нөөцийн албаны дарга нарын удирдлагын багт Бизнес үйлчилгээ, захиргааны менежментийн байгууллагын сургалтыг амжилттай зохион байгууллаа. 
Дашваанжил ХХК нь 1992 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш шинийг санаачлагч байж Монгол Улсын анхны шингэрүүлсэн хий цэнэглэх станцыг байгуулан үйл ажиллагаагаа идэвхитэй явуулдаг салбартаа тэргүүлэгч байгууллага юм. 
“Мэргэжлийн ажиллагсдыг сургах”, “Газрын тосны бүтээгдэхүүн худалдаалах”, “Хийн хангамжийн зураг төсөл хийх” “Хийн хангамжийн технологийн угсралт хийх”, тусгай зөвшөөрлүүдийг авч Европ стандартыг хангасан хийн түлш, хийн тоног төхөөрөмжөөр хэрэглэгчдийг ханган өнөөдрийг хүртэл салбартаа тэргүүлэг .
Тус компани Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Чех Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Америкийн Нэгдсэн Улс, Голланд, Герман, Бүгд Найрамдах Казахстан Улсын аж ахуй нэгж байгууллагуудтай гэрээ байгуулж, европ стандартыг хангасан хийн түлш болон тоног төхөөрөмж нийлүүлэхээс гадна барилга байгууламжийн хийн хангамж, автомашиныг хийгээр цэнэглэх станц/АХЦС/-ын зураг төсөл, угсралтыг хийх зөвлөгөө авч туршлага судлан, мэргэжилтэн ажиллагсдыг урьж өөрийн ажиллагсдыг дагалдуулан сургаж байгаа шилдэг байгууллага билээ.
Монголын хүний нөөцийн цогц чадамж академи MHRC хуудас
Dashvaanjil Gas - Дашваанжил Газ хуудас