Дархан цаазат богд хан уулын Цэцээ гүн ноён оргилд гарлаа

Манай Академийн хамт олон ээлжит Монгол улсын дархан цаазат Богд хан уулынхаа ноён оргил Цэцээ Гүнрүү гарах явган аялалыг амжилттай зохион байгууллаа. 
Үйл ажиллагааг маань дэмжин ажилладаг та бүхэндээ ажил хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Богд хаан уулын дархан цаазат газрын нийт талбай 41129га байгаагаас 22992га талбай болон дархан цаазат газрын 55,9%-ийг ойн талбай эзэлжээ. Ойг гол бүрдүүлэгч нь шинэс, хуш юм. Богд хаан ууланд монгол орны хөхтөн амьтны 35% буюу 17 овгийн 54 зүйлийн хөхтөн, 41 овгийн 217 зүйлийн шувуу, 174 овгийн 1659 зүйл шавьж, 2 овгийн 2 зүйл 2 нутагтан, 4 овгийн 4 зүйл хэвлээр явагч амьдардаг болно.

Богдхан Уулын Түүхээс


Богдхан уулыг манай гаригийн хамгийн анхны дархан цаазтай уул гэж vзэх нь бий. Тvvх шастирт дурдсанаар бол 1778 онд дархалжээ.Богдхан уул баруунаас зvvн тийш сунаж, хатан Туулаа хөвөөлөн оршино. Хамгийн өндөр оргил нь Цэцээгvн, Далайн тvвшнээс дээш 2268.0 м-ийн өндөрт өргөгдсөн.Уулын ам бvрээс булаг шанд ундарч, амьтай бvхний диваажин болсон энэ хангай Монгол орны ойн тархалтын хамгийн урд зааг хормой болдгоороо онцлогтой.

Богд уулын эргэн тойрны 20 амаас эх авдаг жижиг голуудаас 36.2 км урт Тvргэн, 33.4 км урт баруун, зvvн Зуунмодын гол, 23.1 км урт Чулуут, 32.6 км урт Хvрхрээ зэрэг гол бий. Vvнээс гадна 32 булагтай юм. Уулын эргэн тойронд 40 гаруй ам, Монголын тvvхийн өдий төдий дурсгалууд бий. Богдхан уулын Их, Бага Тэнгэрийн ам vзэсгэлэнт байгаль, содон төрөхөөрөө бусдаас ялгарна.

Энэ хоёр амыг бvр XI-XII зууны vед Монголын Хэрэйд аймгийнхан тахиж байсан гэдэг. Хэрэйдийн ВанханТоорил тэнгэр шvтлэгтэй байснаас энэ хоёр амыг их, бага Тэнгэр хэмээн нэрлэсэн гэх нэлээд баталгаатай дvгнэлт байдаг. Их Тэнгэрийн амны зvvн уулын хадан дээрх "Мөнх тэнгэрийн хvчин дор суу билгийн ивээлд..." гэсэн бичлэг нь Ван ханы vеийн бөөгийн мөргөлтэй холбоотой гэх таамаглал бий.Мөн энэ амны Гоо марал, морьтой хvний дvрс бvхий хад, Зайсангийн амны дөрвөлжин булш, Хурахын амны палеоботаникийн /эртний ургамлын/ илэрц гээд он цагийн тvvхийг илтгэх сонирхолтой олон ул мөр vлдэж хоцорсон байх ажээ.

 Монголын ихэс дээдэс төр, шашныхаа чухал хэргийг хэлэлцэхдээ Богдхан уулынхаа аль нэг амыг тvшдэг байсан аж. Төр шашны хэргээ хэлэлцдэг энэ газруудаа Шажин хурах, Төр хурах хэмээн нэрлэсэн нь эдvгээ хvртэл уламжлагдан нэршсээр байна.

Жанжин Сvхбаатар хэсэг нөхдийн хамт Орос улс руу явахынхаа өмнө Залаатын аманд зvгээ буруулж хэд хоносон тvvхэн баримт буй. Яг тэр газар нь одоо хөшөө босгосон.Богдхан уул бvр эртнээс нааш төрийн тахилгатай байжээ. Социализмын vед энэ уламжлал 70 шахам жил тасалдсан ч эргvvлэн сэргээгээд байгаа. Тvvхийн улбааг хөөвөл Тэнгэрийг тэтгэсний 43 онд Богдхан уулын хоёр ноён оргилд Тvшээ гvн, Цэцээ гvн цол олгож, жилд 50 лангийн цалинтай болгон хавар намарт тахиж байхаар тогтжээ.

1780 оны Ханхайрхан уулы н чуулганы нэгэн бичигт "Хан уулын тахилгад 9 цагаан адуу, цагаан тэмээ гэхчилэн 91 цагааны бэлэг хvргvvлэх" тухай дурдсан байдаг бөгөөд чухам энэ vеэс л Хан уулын "өндгөн цагаан сvрэг" гэж бий болсон хэмээн тvvхчид уздэг. Богд уулын сvрэг гэж цагаан, хонгор зvсмийн 2000 гаруй адуу байсан нь зуу хvрэхгvй жилийн тэртээх. Хавар, намрын тахилгыг монгол, манж нар ээлжлэн тахидаг байжээ.

Дархан цаазат ууланд 587 зvйлийн ургамал ургадгаас гадна 54 зvйлийн хөхтөн амьтан бvртгэгдсэн байна. Харин эдгээрээс хvрэн баавгай, хандгай, нохой зээх, сохор номин зэрэг дөрвөн зvйлийн амьтан эндээс дайжсан бол янгир, усны булаг шинээр амьдрах болжээ. Янгирыг энд нутагшуулж эхлээд удаагvй байга гэнэ.