Уур уцаараа амжилт болгох 5 арга

Оффисын ажилчдын 65% нь оффисын бухимдалд өртсөн байдаг. Мөн 45% нь ажил дээрээ тогтмол уураа барьж дийлэхээ больдог. Энэхүү хүчирхэг сэтгэл хөдлөлийг илүү дээр зүйл болгомоор байна уу?

Уур уцаар бол сэтгэл хөдлөлийн нэг хэлбэр. Зарим нь сайн шалтгаантай байхад зарим нь тийм биш. Түүнчлэн бидний мэдэрдэг хамгийн хүчирхэг сэтгэл хөдлөлийн нэг бол уур уцаар. Энэ нь бидэнд урам зориг, эрч хүч өгч, түлхэц үзүүлж бас урагшлах тэмүүллийг өгдөг.

Гэхдээ нөгөө талаар муу үр дагавар үзүүлж болох бөгөөд тэр нь бидний амжилтад саад учруулдаг. Харин ууранд толгойгоо мэдүүлэлгүйгээр уур уцаарыг хяналтандаа авч чадвал энэ хүчирхэг мэдрэмжийг том амжилтад хүрэх замын шатахуунаа болгож болно.

Хурц сэтгэл хөдлөлөө амжилт болгож сурмаар байна уу? Үүнийг хийх таван арга байна.

  • 1.Чиглүүлэх

Уурласан үед галзууруулах гээд байгаа ажилдаа хамаг эрч хүчээ зарцуулдаг. Үүний оронд сэтгэл хөдлөлөө эерэг зүйл рүү чиглүүлнэ. Фитнес зааланд байгаад бол дахиад 5 минут гүйчих. Хэд хоног хойшлуулаад байсан ажлаа хийчих. Хариулж амжаагүй олон арван имэйлүүдэд хариуг нь өг. Энэ үеийн бүтээлч чанарт хил хязгаар гэдэг зүйлийг мэддэггүй.

  • 2.Төлөвлөх

Ууртай үед шийдэмгий байдаг. Бид амжилтыг эсвэл өшөө авалтыг хүсдэг. Хурдан тусмаа сайн. Тэгэхээр мэдэрч буй уур уцаараа өөрийгөө сайжруулах таван жилийн төлөвлөгөөнд зориулъя. Үүнээс ашиг олохгүй байна гэж үгүй. Тэр их эрч хүчээ хогийн сав руу оруулж яагаад ч болохгүй. Оронд нь ирээдүйдээ илүү сайхан амьдар.

  • 3.Гүйцэтгэх

Төлөвлөгөө гаргамагцаа алхмуудаа гүйцэтгэж эхэл. Өмнө нь хийхээр шийдсэн байсан зүйлээ хийхээс айх хэрэггүй. Эрч хүчтэй байгаа дээрээ хийгээд ав. Уур хилэнгийн давалгааг хөлөглөж, амжилт өөд шидэх гэж буй төлөвлөгөөгөө алхам алхмаар үргэлжлүүлэн хийж гүйцэтгээрэй.

  • 4.Бодох хэрэггүй

Бодлогоширох тусам өшөө хорслын хөрсөнд шигддэг. Ийм нөхцөл байдалд орсон хүнд өгөх хамгийн энгийн атлаа мэргэн зөвлөгөө бол: Битгий бод. Зүгээр хий. Хэрэв бодолдоо хавчигдаж түүнээсээ гарч чадахгүй байвал хөдөлгөөн хий. Дахин эргэцүүлэх боломж өгөхгүй байвал өөрт ахин дахин асуулт тавьж бас тааварлахаас зайлсхийж чадна. Иймээс л бос, биеэ хөдөлгө.

  • 5.Дахин шалга

Ид бухимдсан үед болгоомжгүй алдаа гаргах гээд байдаг талтай. Тиймээс эрч хүчээр бургилж байхдаа хийсэн ажлаа дахин шалгах нь жирийн үедээ хийхээргүй байсан алдаанаас сэргийлдэг.

Эх сурвалж biznetwork