Хийж буй ажилдаа хэрхэн дуртай байх вэ?

Ричард Бах "Юу хийх нь илүү таалагдаж байгааг тодорхойлоод түүнийгээ хий" гэж хэлдэг. Түүнийгээ хийхэд саад болж буй ямар нэгэн бэрхшээлтэй тулгарах юм бол яг одоо хийж байгаа мөртлөө танд таалагддаг тийм зүйлийг ол. Хүн ажлаас таашаал авах ёстой. Ингэснээр ажлаа хийнэ гэдэг нь дуртай юмаа хийж байна гэсэн үг. Таашаал авах юм чинь таны хажууханд байна. Хамгийн гол нь түүнийг олох л хэрэгтэй.
 
Одоогийнхоо ажлыг та насан туршдаа хийхгүй гэж боддог байж магадгүй. Ажлаа сольтлоо түүнээс олон хэрэгтэй зүйл мөн таашаал авч болно. Хүн дуртай юмаа хийхэд амьдрал утгатай болдог.
Үүний зарим нэгэн давуу талаас дурдъя. Та ажилдаа дуртай, түүнээс таашаал авдаг бол:
-Ажлын цаг хурдан өнгөрнө.
-Ажлын өдөр дуусахад та эрч хүч дүүрэн байна
-Ажил дээрээ ер нь хаана ч гэсэн хүнтэй харилцах харилцаа сайжирна
-Танд сөрөг сэтгэгдэл төрөх нь багасна
-Хөдөлмөрийн бүтээмж дээшилнэ
-Та маш чухал зүйлийг олж мэднэ. Ямар нэгэн хариуцлагатай ажлыг хийж гүйцэтгэхдээ та бэлтгэлтэй байхаас гадна баяртай хийнэ. Би нэг ажил хийдэг байсан бөгөөд эхэндээ түүндээ маш дургүй байсан. Түүнээсээ сайн бүхнийгнь авахыг шийдсэн. Ингэсний эцэст ажил маань тааламжтай санагдаад зогсохгүй маш ихийг мэдэж авсан билээ. Энэ нь амжилт гаргаж, таашаал авахад нэг том алхам болсон.
 
Дуртай юмаа хийх бас нэгэн арга бий. Та дараах жагсаалтыг гаргаарай.
1.Хийх дуртай арван ажлын жагсаалт
2.Бусдад ашигтай, өөрийнхөө дуртай зүйлийг хийж мөнгө олох арван арга.
З.Өөрөө дуртай, өөрт ашигтай мөртлөө аль болох олон хүнд ашиг тус болох арван ажил.
 
Хэдэн минут зарцуулж та яг одоо гурван жагсаалтыг гарга. Ийм жагсаалт гаргах арга нь олон хүнд дуртай ажлаа хийж, түүнээс ашиг олж, амжилтанд хүрнэ гэдэгт итгэлтэй болоход тусалсан юм. Саяхан би гэр бүлээ салгуулахаар шүүхээр орж буй нэгэн эрэгтэйгээс захидал авсан. Яг тэр үед миний "Үр өгөөжтэй эмчилгээ " семинарт явж байсан. Миний санал болгосон аргыг хоёр жилийн дотор хэрэглэж сурснаар дараах амжилтанд хүрсэн гэнэ:
-Гэр бүлээ салгуулах шүүх хурлын үеэр нэр төр, өөрөө өөрийгөө хүндлэх үзлээ алдаагүй.
-Архи уухаа больсон.
-Илүүдэл болсон 30 футээ хаясан бөгөөд одоо болтол жингээ барьсаар байгаа.
-Тавьсан зорилгодоо хүрсэн: таван жилийн дотор өөрийн гэсэн хувийн аж ахуйтай болох (хоёр жилийн дотор нээсэн)
-Жилийнхээ орлогыг 22000 -100000 хүртэл нэмэгдүүлсэн.
-Хүсч байсан "Корвет" маркийн машиныг авсан . Одоо Ферарри" машинтай болно.
 
Энэ залуу захидлынхаа төгсгөлд сонсогчдод өөртөө программ суулгах аргыг цаашид ч заахыг хүссэн. Учир нь ингэснээр хүн тавьсан зорилгодоо хүрдэг байна. Хамгийн гол нь өөрөө хүссэн байх ёстой.

http://www.shudarga.mn