Та ажлаа яаж хайх вэ? Карьераа яаж эхлэх вэ?

Хамгийн чухал нь орох гэж байгаа газрынхаа тухай судалгаа хийх юм. Ажид орох гэж байгаа хүмүүс

  1. Байгууллагын талаар судалсан байх
  2. Ямар албан тушаал сонирхож байгаагаа илэрхийлэх
  3. Албан тушаалын өсөлт ба “карьер”

Карьер гэж юу вэ? 
Карьер нь хүн амьдралынхаа туршид эзэмшиж байгаа албан тушаалтай холбоотой ажлынх нь дэс дараалал юм .Хүмүүс хувийнхаа хэрэгцээг хангахын тулд үргэлж албан тушаал хөөж байдаг. 

       Байгууллагын болон хувь хүний карьерийн төлөвлөгөө
 

Байгууллага талаасаа:
Менежментийн бодлоготойгоор  ажилтны хүсэл сонирхолд нийцүүлэн дараагийн шатны албан тушаалд бэлтгэж шаардлагатай мэдлэг, чадвар, туршлагыг олгох үйл ажиллагаа юм.  

Хувь хүний талаасаа:
Хүн өөрийн ажил амьдралын  зорилго, сонирхол, ирээдүйн боломжуудаа үнэлж, албан тушаалын хувьд өсөх болон тэтгэвэрт гарсны дараах урт хугацааны зорилгоо үе шаттайгаар тодорхойлох үйл ажиллагаа юм. 

                                         Хүмүүс хэрхэн карьер сонголт хийх вэ?

Сонирхол: Хүмүүсийн сонирхол нь  тэдний карьерийн зорилгыг чиглүүлж байдаг.
Хувийн имидж: Карьер бол хүмүүсийн өөрийнх нь хувийн имиджийн өргөтгөсөн хувилбар, сайн хэв нь байдаг. 
Хувийн шинж чанар: хувийн үзэл бодол, дадал зуршил, сэтгэл хөдлөл, хувийн зорилго, өөрийн хүч чадал хэрэгцээ.
Нийгмийн хүчин зүйл: эцэг эхийн нийгэмд эзлэх байр суурь эдийн засгийн байдал, боловсрол, мэдлэг, хүмүүжил багтана. 
 

Карьер дахь цаг хугацаа

20 нас: сонирхлоо тодорхойлох, ажил хайх. Карьерийн анхан шатанд орж ирнэ. Нэмэлт зүйлс нь илүү чадваруудыг эзэмших
30-40 насны тухайд: карьер болон амьдралынхаа хэв маягийг сайжруулах сонголт болон хяналтаа хязгаарлах талтай. Карьерийн дунд шат . Үнэт зүйл болон хяналт 
50 нас: чадвараа сайжруулах, байр сууриа бэхжүүлж авах . санаагаа үнэт зүйл болгох 
60-70 насны тухайд: тэтгэвэртээ гарах талаар төлөвлөгөө гаргах, ажил хийх сонирхолгүй болон дасгал хийж эхлэх 

Карьер төлөвлөлтийн үйл явц 3 үе шаттай.

  • Алсын хараа, эрхэм зорилго, зорилго, зорилтуудаа тодорхойлох
  • Зорилгодоо хүрэх арга замаа тодорхойлох
  • Зорилгодоо хүрэх хөгжлийн төлөвлөлт хийх

 
Алсын хараа /vision/- Та өөрийн сайн сайхан амьдралын талаар төсөөлөл бий болгож чадсан уу? Таны мөрөөдөл юу вэ? Та хаана хүрэхээр тэмүүлж байна вэ? 
Эрхэм зорилго /mission/ - Таны амьдралын утга учир юу вэ? Таны үнэт зүйл итгэл үнэмшил юу вэ? Та өөрийн амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?
Зорилго, зорилтууд /goals, objectives/ - Та өөрийн карьерын тал дээр ямар зорилго, зорилтуудыг тавьж байна вэ? Ямар амжилтыг хүсч байна вэ? Та хэзээ түүнд хүрэх вэ?

Эх сурвалж: HRM 1