" Summer Relationship - 2017" үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Монголын Хүний Нөөцийн Цогц Чадамж Академиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Summer Relationship” үйл ажиллагаа нь 2017 ондоо амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагааны зорилго нь төгсөгчдийн танилын цар хүрээг тэлж, нөхөрлөлийг бататгах, хувь хүний бие бялдрын чадварыг хөгжүүлэн нэг өдрийг хамт олноороо хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэхэд орших юм.

Энэхүү үйл ажиллагаанд  МХНЦЧА-ийн 6 багш, HRM-148 ангийн 5, HRM-149 ангийн 3, HRM-150 ангийн 2, HRM-151 ангийн 3, HRM-152 ангийн 3, HRM-153 ангийн 4 – 20 суралцагчдын хамтаар нийт 26 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа эхэлсэн.

Зохиогдсон олон тэмцээнүүд дундаас үйл ажиллагааны гол тэмцээн болох мэргэшлийн мэдлэг, ур чадварыг сорисон танин мэдэхүйн “АХА” тэмцээнд нийт 19 суралцагч оролцсоноос  HRM-153 ангийн Энхтүвшин 1 байр, Цэнгүүн-Уянга 2 байр, HRM-151 ангийн Болорцэцэг 3 байрыг тус тус эзэлсэн. Амжилттай оролцсон нийт суралцагч нартаа цаашдынх нь ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

"Монголын хүний нөөцийн цогц чадамж академи" –ийн

SUMMER RELATIONSHIP” аяны асуулт хариултын “АХА” тэмцээний асуултууд

  1. Хүний нөөцийн менежер англиар хэлнэ үү. /human resource manager/
  2. Баримт бичиг гэж юу вэ?/ Ямар нэг материаллаг тээгчид агуулагдсан зохих бүрдлүүд бүхий баримтжуулсан мэдээлэл/
  3. Байгууллага баримт бичгийн архив үйлдэхдээ хэдэн хуудас хүртэл хийж архивладаг вэ? /200-250 хуудас/
  4. Ээлжийн амралт олгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн хэддүгээр зүйл заалтыг үндэслэдэг вэ? /79/
  5. KPI ямар утгатай үг вэ? /Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт/
  6. Баримт бичиг боловсруулахад цаасны хэмжээг хэдээр тохируулах вэ? /Зүүн 3, Баруун 1,5, Дээрээс Доороос 2/
  7. CTRL+J үйлдлийг тайлбарлана уу. / бичвэрийг 2 талаас нь тэнцүүлэх/
  8. Ажилд авах тушаал боловсруулахад Хөдөлмөрийн тухай хуулийн хэддүгээр зүйл заалтыг үндэслэдэг вэ? /24/
  9. Ажлаас халах, чөлөөлөх 2-ын ялгааг тайлбарлана уу. /Халах нь ажил олгогч шийдвэр гаргадаг бол чөлөөлөх нь ажилтан өөрөө шийдвэр гаргадаг./
  10. Баримт бичиг хэдэн нэр төрөлтэй вэ? /29/
  11. Баримт бичиг хэдэн бүрдэлтэй вэ? /27/
  12. SHIFT+F3 үйлдлийг тайлбарлана уу. /Бичвэр томрох, жижгэрэх үйлдэл/
  13. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хэд вэ? /240,000/
  14. Нийгмийн даатгалын шимтгэлийг хэдэн %-аар суутгадаг вэ? /10%/
  15. HRM гэж ямар үгний товчлол вэ? /human resource manager/
  16. Бүтээмж дээшлүүлэх 5C арга нь аль улсын арга вэ? /Япон/
  17. Сонгон шалгаруулалтын үе шатуудыг нэрлэнэ үү. / 7 үе шаттай/
  18. Албан бичиг гэж юу вэ? /Хувь хүн болон байгууллагуудын хооронд үүсч буй албан асуудлыг шийдвэрлэхэд гаргасан баримт бичиг/
  19. Google-ээс хайлт хийхэд + - тэмдэг ямар үүрэгтэй вэ? /тухайн утгаар хайх болон хасалт хийх/
  20. Захирамжлалын баримт бичигт баримт бичгийн бүртгэлийн дугаарыг ямар хэлбэрээр  тавьдаг вэ /дугаар/
  21. Хүний нөөцийн ажилтны өдөр хэзээ вэ? /10.15/
  22. НББ-ийн дансны ангилал /хөрөнгө, өр төлбөр, эзний өмч, орлого, зардал/
  23. 12 жилийн 10 дахь амьтан юу вэ? /тахиа/
  24. Говийн баавгай /мазаалай/
  25. Хамгийн урт шөнө хэзээ болдог вэ? /12-22/
  26. Монгол улс хэдэн аймагтай вэ? /21/
  27. Гүүний саамаар хийсэн цагаан идээ /айраг/
  28. 12 жилд багтаж чадаагүй амьтан /тэмээ/
  29. Өмнө болон хойноосоо уншигддаг хамгийн урт үг /хадгалагдах/
  30. Асар том ургаа чулуу /хад/
  31. Бороотой өдөр болжмор ямар мөчир дээр суух вэ? /нойтон/
  32. Нүдээ анидаггүй амьтан /загас/
  33. Уржнангийн дараах жил /ноднин/
  34. Монголын анхны ерөнхийлөгч /Очирбат/
  35. Хэдэн нас хүрсэн хүнд иргэний үнэмлэх олгодог вэ? /16/
  36. Монгол улсын туг хэдэн өнгөтэй вэ? /3/
  37. Төмс, манжин, лууван, байцааг нийтэд нь юу гэдэг вэ? /хүнсний ногоо/
  38. Цаасыг юунаас гарган авдаг вэ? /мод/
  39. Чингис хааны эцэг хэн бэ? /Есүхэй/
  40. Орчныхоо өнгийг дагаж хувирдаг амьтан / хамеолон/
  41. Монгол улс хэдэн улстай хил залгадаг вэ? /2/
  42. Самар ямар модонд ургадаг вэ? /хуш/
  43. Толгой гэдэг үгийн хүндэтгэсэн нэр? /тэргүү/
  44. Хүнд тоолж баршгүй ямар зүйл байдаг вэ? /үс/
  45. Улаанбаатарын хамгийн өндөр нь юу вэ? /у/
  46. Голын дунд юу байдаг вэ? /о/
  47. Хамгийн ажилсаг шавьж /шоргоолж/
  48. Солонго хэдэн өнгөнөөс бүрддэг вэ? /7/
  49. Мануухайг өөрөөр юу гэдэг вэ? / өлзийхүү/
  50. Жилийн 4 улирал яагаад ээлжилдэг вэ? /дэлхий нарыг тойрдог учраас/
  51. Уралдаанд хамгийн сүүлд ирсэн даага / баян ходоод/
  52. Домогт хэн хараацайн сүүлийг 2 хуваасан бэ? /эрхий мэргэн/
  53. Адуу, үхэр, тэмээг нийтэд нь юу гэдэг вэ /бод/
  54. Шөлтэй хоолыг ямар хоол гэх вэ? /1/
  55. Алтан загасны үлгэрийг хэн зохиосон бэ? /Пушкин/
  56. Компьютерийн хажууд тавьдаг цэцэг /компьютер/
  57. Нэг жил хэдэн хоногтой вэ /365/
  58.  Хамгийн их 3 оронтой тоо /999/
  59. Үнэгний зулзагыг юу гэдэг вэ? /гавар/
  60. Хамгийн хурдан тээюрийн хэрэгсэл /онгоц/
  61. Өвөл ордог цагаан тунадас /цас/
  62. Цагаан хэрэм аль улсад байдаг вэ / хятад/
  63. Сансарт хамгийн анх ниссэн амьтан /сармагчин/
  64. Ганцхан австралид байдаг амьтан /кенгуру/
  65. Арслангийн эмийг юу гэдэг вэ /эрслэн/
  66. Мэлмий гэж юу вэ /нүд/
  67. Дэлхийн хэдэн хувийг ус эзэлдэг вэ /71/
  68. Хүний хамгийн том эрхтэн /арьс/
  69. Хүний биеийн хэдэн хувийг ус эзэлдэг вэ /70/
  70. МУ-ын төв цэг /өвөрхангай/
  71. Хүн амьтны дүрстэй хүүхдийн тоглоомны ерөнхий нэр /хүүхэлдэй/
  72. Шатарт хэдэн хүний дүрс байдаг вэ? /3/
  73. Шаюьжны нэртэй орд /хилэнц/
  74. Аалз хэдэн хөлтэй вэ /8/
  75. Загас яагаад нүдээ аньдаггүй вэ /анисагагүй учир/
  76. Гахайны үр төл /тоорой/
  77. Дэлхийн хамгийн том элсэн цөл /сахар/
  78. Ингэний сүүгээр хийсэн ундаа /хоормог/
  79. Тэмээний эмийг юу гэдэг вэ? /ингэ/
  80. Могойн чих хаана байдаг вэ /чихгүй/
  81. Монголын зууны шилдэг роман /тунгалаг тамир/
  82. Зууны шилдэг романы зохиолч хэн бэ /Лодойдамба/
  83. Ямар шувуу усан доогуур нисдэг вэ? /Оцон шувуу/
  84. Гар хэмээх үгийн доромж нэр / савар/
  85. Хөвөнг юунаас гаргаж авдаг вэ /мод/
  86. Тахиа хэдэн шүдтэй вэ /шүдгүй/
  87. Цус сордог шавьж /шумуул/
  88. Ус химийн элемент мөн үү /биш/
  89. Арван нэг дээр нэгийг нэмээд хэд вэ /11/
  90. Эр хүний сүлд нь юунд байдаг вэ? /бүс/
  91.  CTRL+L үйлдлийг тайлбарлана уу /бичвэрийг зүүн талруу нь шахах/
  92. Хөмхий гэж хүний ямар эрхтэн бэ /доод уруул/
  93. Шатарт амьтны хэдэн бүрс байдаг вэ / 2/
  94. Монголчууд юуг молор-эрдэнэ гэж нэрлэдэг вэ /морин хуур/
  95. Гар хэмээх үгийн хүндэтгэсэн утга / мутар /
  96. Харь хэлнээс орчуулагаггүй хэрэглэгддэг үг /хүний нэр, улсын нэр/
  97. Дэлхийн анхны ерөнхийлөгч / жорж вашингтон/
  98. Дэлхийн хамгийн өндөр уул / гималай/
  99. Улаанбаатарын урд юу байдаг вэ /у/
  100. Он сар өдрийг өөрөөр юу гэдэг вэ /огноо/
  101. 11 сар хэд хоногтой вэ /335/
  102. Зун юугаар төгсөж, намар юугаар эхэлдэг вэ /н/
  103. Шинжлэх ухааны хаан / математик/
  104. Ном сонин сэтгүүлтийн ерөнхий нэр / хэвлэл/
  105. Зохиогчийн гол зэвсэг /үзэг/
  106. Цагийг юутай зүйрлэдэг вэ /алт/
  107. Хүний оюун ухаан соридог аман зохиолын төрөл /оньсого/
  108. Хатаасан аарц / ааруул/
  109. Монгол хэлэнд хэдэн урт эгшиг байдаг вэ /7/
  110. 6+4/2 хэд вэ /8/
  111. Охин дүүгийн чинь нөхрийн хадам ээж чиний хэн болох вэ /ээж/