"М СИ ЭС ХОЙЛДИНГ" ХХК ТАЙГЕР ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ

Монгол Улс  эдийн засгийн эрчимтэй хөгжлийн замд орох түүхэн боломжийн өмнө тулж ирээд байна. Энэ боломжийг бодит хөгжил болгохын тулд Монголчууд бидэнд нэн тэргүүнд дэд бүтцээ барьж байгуулах, цаашлаад дэвшилтэт технологид суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлага тулгарч байгаа. М-Си-Эс Группийн хамт олон эрчим хүч, уул уурхай, мэдээлэл харилцаа холбооны салбарт их бүтээн байгуулалт өрнүүлэхийн зэрэгцээ барилга, үл хөдлөх хөрөнгө, өргөн хэрэглээний бараа, ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа зэрэг олон салбарт амжилттай ажиллаж байгаа тэргүүлэгч байгууллагын нэг М-Си-Эс Группын Хайнекен Интернейшнл технологийн дэвшлийг Chadamjacademy.mn хамт олон танилцах аялалаа энэ удаа хийлээ.

Энэ байгууллагын амжилтын гол түлхүүр бол эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө сэтгэл санаа нэгдэн, хамтарч ажилладаг эрч хүчтэй, мэдлэг чадавхитай залуус юм. Дэлхийн стандарт, дэвшилтэт тэргүүний техник, технологийг эх орондоо нэвтрүүлж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийг эрхэм зорилго болгон ажилладаг байна.
Хүрэлцэн ирсэн нийт суралцагчиддаа эрдмийн их үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе. 
Chadamjacademy.mn Захиргаа, Сургалтын алба