“ЧАДАМЖ АКАДЕМИ ЛИГ - 2017” САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

 “ЧАДАМЖ АКАДЕМИ ЛИГ - 2017” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2017 оны 11 сарын 2-ны Пүрэв гарагт Сан дээд сургуулийн спорт зааланд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээний зорилго нь хамт олны багаар ажиллах ур чадварыг нэмэгдүүлж, хувь хүний бие бялдарын чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ нөхөрлөлийг бататган МХНЦЧА-ийн шилдэг багийг шалгаруулахад тэмцээний гол зорилго оршино.

Багш нар, бүлгийн анги, төгсөгчдийн нийт 10 баг сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсоноос эхний байруудыг дараах багууд эзэлсэн.

Эзэлсэн байр

Багийн нэр

Багийн ахлагч

1

1-р байр

“Золбоо” баг

Насанжаргал

2

2-р байр

“Нөхөрлөл” баг

Энх-Амгалан

3

3-р байр

“The Lions” баг

Оюу-Номин

Шилдэг эрэгтэй тоглогчоор HRM161 – Ганбаяр, Шилдэг эмэгтэй тоглогчоор HRM157 – Ганцэцэг нар тус тус шалгарсан билээ.