"СЭБОЦЭ" ХХК БАЙГУУЛЛАГА ДЭЭРХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

МХНЦЧАкадеми нь 2017.11.06-ны өдөр Удирдлага хөгжил өөрчлөлтийн сургалтаа ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “СЭБОЦЭ”ХХК компани дээр амжилттай зохион байгууллаа.

ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ  “СЭБОЦЭ” ХХК нь анх 1996 онд байгуулагдсан ба гадаад дотоод худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Үндсэн болон туслах нийт 80 гаруй ажилтан албан хаагчтай. Манай компаний төв Чингэлтэй дүүргийн 6р хороонд байрладаг ба Да хүрээ, Өгөөмөр, Автоплаза, Техник импорт, Сутайн буянт зэрэг техникийн томоохон зах, худалдааны төвүүдэд байрлах 10 гаруй дэлгүүрүүд мөн УБ хот дахь 150-иад харилцагч, хөдөө орон нутагт байрлах 200 гаруй гэрээт борлуулагчдаараа дамжуулан хэрэглэгчдэд найдвартай чанартай бүтээгдэхүүнүүдийг нийлүүлж байна.

Монголын зах зээлд Солонгосын HANKOOK брэндийн дугуй, Японы TOYO брэндийн дугуй, Хятадын ачааны болон даацын автомашины GOODRIDE брэндийн дугуй, Солонгосын ZIC брендийн тос, тосолгооны материал, Оросын ХИМИЛЮКС, БАКСС брэндийн тос, тосолгооны материал, GLOBAL брендийн үйлдвэрийн цэнэгтэй кальцийн аккумулятор, PB-1, UNICHEM фирмийн авто арчилгааны бүтээгдэхүүн, NEXEN брендийн дугуйны олгой хаймар, REALSTONE, TOYOMAX брэндийн маслын шүүр, агаар шүүгч зэрэг бүтээгдэхүүнүүдийг нийлүүлэн хэрэглэгчдийн байнгын хэрэглээ болгож чадсан.

Үүсэн байгуулагдсан цагаасаа хувийн болон төрийн 1000 орчим байгууллагуудтай харилцаж бараа бүтээгдэхүүнээ байнга нийлүүлж иржээ. 
“СЭБОЦЭ” Автосервисээрээ дамжуулан бүх төрлийн автомашины агрегат засвар, оношилгоо үйлчилгээг чанартай түргэн шуурхай үзүүлж байгаа хамт олон билээ.

Та бүхэндээ ажлын өндрөөс өндөр амжилтийг хүсэе.