УИХ-ын Тамгын газрын удирдлагын сургалт амжилттай боллоо

Монгол Улсын парламентын түүхэн товчооноос үзвэл 1206 онд Онон мөрний эхэнд монголын язгууртан дээдсийн их чуулган хуралдаж Их Монгол улс байгуулагдсаныг даяар олонд тунхаглан зарлаж, Тэмүүжинг Чингис хаанд өргөмжлөв. Чингис хааныг Хамаг Монголын хаанд өргөмжлөхөд Монгол овог аймгийн язгууртнууд цуглан Их Хуралдай хийж шийдвэрлэсэн нь анхны парламентын хэлбэр байжээ. Монголчуудын их хуралдайгаар хааныг сонгох, дайн ба энхийн асуудлыг шийдвэрлэдэг байв. Харин Монгол Улсын Их Хурлыг сонгох анхдугаар сонгуулиар байгуулагдсан 1992-1996 оны Улсын Их Хурал нь монголын парламентын хөгжлийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг. 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуульд Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” хэмээн баталгаажуулсны дагуу манай улс нэг танхимтай парламентын тогтолцоонд шилжсэн билээ.