AПУ ХУВЬЦААТ КОМПАНИЙ УДИРДЛАГЫН ХАМТ ОЛОНД БИЗНЕС КОМПЬЮТЕРЫН СУРГАЛТЫГ ЯВУУЛЛАА

Хүнсний ууган манлай үйлдвэр АПУ ХК нь 1924 онд байгуулагдсан бөгөөд байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн түүхийг анх бичилцэж, өнгөрсөн 90 жилийн хугацаанд явуулсан бодлого, үйл ажиллагаа, бүтээн байгуулалт болон олсон ололт, гаргасан амжилтаараа ямагт тэргүүлж ирсэн.

Манай амжилтын гол хөшүүрэг нь хүний нөөцийн бодлого, дэвшилтэт техник технологи, бүтээгдэхүүний чанар, гадаад, дотоодын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагуудтай түншилж, тэдэнтэй нээлттэй хамтран ажилладагт оршдог. Ингэснээр бид дэлхий дахины даяаршилтай хөл нийлүүлэн алхаж чаддаг.

Монголчууд бидэнд өвөг дээдсээс уламжлан ирсэн үзэсгэлэнт сайхан байгаль, өв их соёл маань манай компанийн үйлдвэрлэлийн үндэс суурь, бүтээгдэхүүний охь дээжис болдог. Манай АПУ ХК нь нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа чандлан биелүүлж, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхэлж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг цогцлоохын төлөө ажиллаж байна.

  • Төгс – Үүрэг хариуцлага
  • Төгөлдөр – Соёл, бүтээгдэхүүний нэгдэл
  • Тунгалаг – Ёс зүй, орон зай

Энэ бол АПУ ХК-ийн нэр төр, эрхэм чанар юм.

Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд АПУ ХК засаглалын оновчтой хэлбэрийг нэвтрүүлж, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхлэн, нийгмийн сайн сайхан, хөгжил дэвшилд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулж, үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьдог.

Цаашид компанийн нийгмийн хариуцлагын бодлогын дагуу нийгэм, хүний хөгжилд чиглэсэн, судалгаанд суурилсан, олон талт, шат дараалсан цогц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.