Монголын үйлдвэрчний эвлэлийн Хөдөлмөр, сургалт, судалгааны төвийн багш аргазүйч нарт сургалт явууллаа

Монголын үйлдвэрчний эвлэлийн Хөдөлмөр, сургалт, судалгааны төвийн багш аргазүйч нарт  "Үр дүнтэй пресентейшн боловсруулах, толилуулах арга зүй" сэдвийн хүрээнд нэг өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. 

МҮЭХ-ны Хууль зүйн зөвлөгөө өгөх төв тухай мэдээлэл

ЭВЛЭЛДЭН НЭГДЭХ ЭРХИЙН ТУХАЙД: 
Монгол улс Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын “Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай” 87, “Зохион байгуулах хамтын хэлэлцээ хийх эрхийн тухай” 98 дугаар конвенцуудад нэгдэн орсон ба эдгээр эрхийг НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол улсын Үндсэн хууль, ҮЭ-ийн эрхийн тухай хуулиар баталгаажуулж өгсөн байдаг. ҮЭ-үүдийн эрхийн тухай хуульд зааснаар ҮЭ-үүд нь мэргэжил, үйлдвэрлэлийн шинжээр байгуулагдаж үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд бие даан чөлөөтэй явуулах бөгөөд хуулийн этгээдийн эрх эдэлж, үүрэг хүлээдэг.
Үйлдвэрчний эвлэлийн цар хүрээ, бодлого зэргээс хамааран Үйлдвэрчний эвлэлүүдийн бүтэц зохион байгуулалт өөр байх боловч Үйлдвэрчний эвлэлийн хувьд нийтлэг хэд хэдэн зүйл байдаг. Үүний нэг бол ажлын уялдаа холбоог сайжруулж, ил тод байдлыг тунхаглах зорилгоор нийт гишүүдийн өмнө ажлаа тайлагнадаг хариуцлагын тогтолцоотой хамтын шийдвэр гаргадгаараа нийтлэг юм. Ийнхүү хоорондоо уялддаг гурван бүтэц байна. 
- Анхан шат: Үйлдвэрлэл дээр буюу байгууллага дээр үүсэн бий болно. 
- Салбарын: Орон нутаг ба мэргэжлийн үйлдвэрлэлийн шинжээс хамааран байгуулагдана. 
- ҮНДЭСНИЙ БҮТЭЦ: Улсын хэмжээнд гүйцэтгэх зөвлөл, удирдах байгууллагын аппарат, ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг үндэсний хэмжээний ажилтнууд, бага хурал зэргээс бүрдэнэ.
МҮЭ-ийн холбооны дүрэмд мэргэжил, үйлдвэрлэлийн шинжээр болон нутаг дэвсгэрийн харьяалалаар эвлэлдэн нэгдсэн үйлдвэрчний эвлэлийн холбоод нь МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллага байна. МҮЭ-ийн холбоонд гишүүн байгууллагаар элсэх үйлдвэрчний эвлэлийн холбоо нь Холбооны дүрэм болон стратегийг хүлээн зөвшөөрсөн байна. Тухайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрэм нь МҮЭ-ийн холбооны дүрэмтэй зөрчилдөөгүй байна. Зөрчилдсөн тохиолдолд МҮЭ-ийн холбооны дүрмийг баримтлах бөгөөд МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагуудтай мэргэжил үйлдвэрлэлийн салбар болон болон нутаг дэвсгэрийн давхардалгүй байх шаардлагыг хангасан байх ёстой. Мөн тооны хязгаар байхгүй болно. Хэрвээ шинээр байгуулагдах гэж байгаа ҮЭ-ийн хороо, холбоод нь энэхүү шаардлагыг хангаж байгаа бол Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Хууль зүйн сайдын А/39 тоот “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам”-д зааснаар дараах материалыг бүрдүүлж өгөх ёстой байдаг. 
Үйлдвэрчний эвлэлийн байгуулага шинээр бүртгүүлэх
1. УБ 03 маягтыг бөглөх
2. Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт/Голомт банк 1401002649, Хас банк 5001122188 дансанд 500 төгрөг/
3. ҮЭ-ийн байгууллага байгуулах, хурлын тэргүүлэгчид, хорооны даргыг томилсон тухай бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, тогтоол
4. ҮЭ-ийн байгууллагын дүрэм /2хувь/
5. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Голомт банк 1401002649, Хас банк 5001122188 дансанд 44000 төгрөг/
6. Хаягийн нотлох баримт/үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ эсвэл түрээсийн гэрээ эсвэл цахим үнэмлэхний хаягаар бүртгүүлж болно/
7. Бүх гишүүдийн цахим үнэмлэхний хуулбар
8. Шаардлагатай тохиолдолд улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11.5.1, 11.5.2-т заасны дагуу бусад нотлох баримт
ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД:
• Үүсгэн байгуулагч/аль нэг нь байж болно/
• Гүйцэтгэх удирдлага, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд
• Итгэмжлэлээр эрх олгогдсон этгээд
САНАМЖ:
1. Та Үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг үүсгэн байгуулахын тулд “Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын” хууль, “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай” хууль, “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх” журам болон бусад холбогдох хууль тогтоомжийг уншиж судлах
2. Тогтоолд бүх гишүүд гарын үсэг зурсан байх. /тогтоол шийдвэрийн загварыг татаж авна уу/
3. Тогтоолд бие даасан дүрэмтэй байх эсвэл харьяалагдах холбооны дүрмээр үйл ажиллагаа явуулахыг тусгах
4. Таны баримт бичгийн бүрдэл хуулийн шаардлага хангаж байвал ажлын 2 өдөрт багтаан шийдвэрлэнэ.
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛТЭЙ БОЛСНООР:
Та ҮЭ-үүдэд эвлэлдэн нэгдсэнээр засгийн газар эзэдтэй гэрээ хэлэлцээр байгуулах бүрэн эрхтэй өөрийн гэсэн байгууллагатай болж байгаа болно. ҮЭ-ийн хороо холбоод шинээр байгуулагдсанаар цалин хөлс нэмэх асуудлаар гэрээ хийх, энэ гэрээг ажил олгогч зөрчвөл биелүүлэхийг шаардах, биелэлтийг нь хангуулахын төлөө ажил хаялт хийх хүртэл тэмцэх бүрэн эрхтэй цорын ганц байгууллагын бүрэн эрхт гишүүн болж байгаагаараа онцлог. Үйлдвэрчний эвлэл нь ажилчдыг төлөөлөх, тэдний тэмцлийн болон бусад үйл ажиллагааг удирдан зохион байгуулах эрхийг хууль ёсоор олгодог учир мэргэжлийн өндөр түвшинд ажиллах боломжтой байдаг. 
ТА МҮЭ-ИЙН ГИШҮҮН БОЛСНООР :
Хөдөлмөрлөх эрх ашгаа хамгаалуулах хүчтэй байгууллагатай болно. 
Ажил олгогчийн аливаа хууль бус дарамт, шахалтаас хамгаалагдана. 
Ажлын байр тань баталгаатай байна. 
Аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд ажиллана. 
Хийсэн ажилдаа тохирсон цалин, хөлс авна. 
Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авч хөнгөлөлттэй үнээр өмгөөлүүлнэ. 
ҮЭ-ээрээ дамжуулан захиргаа эзэдтэй хамтын гэрээ, хэлэлцээр байгуулж хөнгөлөлт, тусламж, дэмжлэг авна. 
ҮЭ-ийн хороондоо санал, гомдлоо гаргаж, эрх ашгаа хамгаалуулна. 
Эрх ашгийнхаа төлөө жагсаал, цуглаан, ажил хаялтад оролцох эрх эдэлнэ. 
МҮЭ-ийн харъяа байгууллагуудын үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр авна.
дэлгэрэнгүй мэдээллийг 70119989,70112128-д хандах буюу CMTU.MN-с авах 
анхаарал хандуулсанд баяраллаа 
Хөдөлмөрийн шударга харилцааны төлөө хамтадаа гэсэн уриан доор үйл ажиллагаа явуулдаг хамт олон юм.