НОГООН ТӨГӨЛ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЭЭЛЖИТ ХАВРЫН МОДНУУДАА СУУЛГАЛАА

Академийн зүгээс жил бүрийн 5 болон 10 сард мод тарих Ногоон төгөл төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

Үндэсний соёл амралтын  хүрээлэнд Академийн зүгээс 2017 оны 5 сарын 10-нд мод тарих арга хэмжээг суралцагчдын хамт амжилттай эхлүүлсэн.

Энэ жил буюу 2019 оны 5 сарын 11-ны өдөр уламжлал болсон үйл ажиллагаагаа суралцагч багш нарын хамт үндсэний соёл амралтын  хүрээлэнд амжилттай зохион байгуулллаа.

Ингээд та бүхэнд мод тарих үйл ажиллагааны зурагнаасаа хүргэж байна. Мөн Мод тарих үндэсний өдөр энэ амралтын өдөр тохиож байгаатай холбогдуулан мод тарих зөвлөмж хүргэж байна.

Сайхан харагдах мод ургуулахыг хүсвэл анхилуун үнэртэй голт бор, монос тарихад илүү тохиромжтой. Мөн үрэл, долоогоно, чацаргана зэрэг жимсний мод ч тарихад боломжтой. Аливаа ургамал, цэцэг ногоо нь өнгө үзэмж нэмээд зогсохгүй хүний эрүүл мэнд, ахуй амьдралд ч ач тустай билээ.

Тариалах талбай нь энгэр ээвэр бол тохиромжтой. Аливаа жимс, жимсгэний бут сөөг, мод нь хэдэн арван жилийн турш анх тарьж суулгасан газартаа ургаж vр жимсээ өгөх учир тариалахдаа аль болохоор алдаа гаргахгүй байх хэрэгтэй. Энэ нь талбайг зєв сонгох, хөрсийг тариалалтад бэлтгэх, тарих ургамлаа оновчтой зөв байрлуулах, суулгацаа тарих, арчлан тордох арга технологийг сайтар эзэмшсэн байх явдал юм. Гэхдээ жимс, жимсгэнийг тарьж ургуулахдаа түүний амьдрах нөхцөлийг бүрэн хангахгvй бол ургалт, vр жимсээ өгөх хэмжээ өөрчлөгддөг. Мод сөөгний ургалтын бүх үе шат тодорхой хугацаанд эхлэн, үргэлжилж, дуусах заагтай байдаг. Өсөлтийн үе шат бvхэн дараагийн үеийн бэлтгэл болдог. Yүнээс гадна гэрэл, дулаан, чийг, бордоо дутагдах, хvчтэй салхи шуурга, мөндөрт цохигдох, хорхойд идэгдэх нь ургацад муугаар нөлөөлдөг. Хавар орой болтол хvйтэн сэрvvн байх тохиолдолд нахиа оройтож задардаг.

Мөн цэцэглэх үед бүгчим халуун өдрүүд олон хоног үргэлжилбэл муу цэцэглэх, ус чийг, бордоо дутвал модны өсөлт зогсох зэрэг гадаад орчны нөлөөллийг ямагт бодолцох хэрэгтэй. Гол нь тариалах талбайг сонгохдоо энгэр ээвэр, голлох салхинд өртөхгvй, шим тэжээл сайтай, урсгал усаар услах боломжтой байх ёстой.

Харин уулын ар тал, намгархаг юм уу хайрга, хужиртай, бужигнасан цагаан саарал хөрстэй газрыг сонгон авч болохгүй. Газрын гүний усны төвшин 1.5-1.8 м-ээс ойргvй, жимсний үндэс зүг бүртээ жигд тархах боломжтой чулуугvй, зөөлөвтөр хөрсөнд жимс сайн ургадаг. Иймээс сонгож авсан талбайн хөрсийг 25-30 см гүн хагалж, хөрсөө бутлан тэгшлээд хөрсний үржил шим муу бол малын бууцаар бордоорой. Жимсний суулгацыг хавар суулгах бол өмнөх намар нь хөрсөө бvрэн боловсруулж сайтар усалж өвөлжүүлбэл өгөөжөө өгдөг.

Жимс жимсгэний ургамлын наслах хугацаа, ургаж томрох үед үүсэх титмийн хэмжээ, хөрснөөс шим тэжээл авах боломж зэргийг харгалзан чацарганыг 2.5-4, vхрийн нvд,тошлойг 1.5-2.5, чавга, давжаа алимыг 3.5-4 метр, бөөрөлзгөнийг 50-60 см, гүзээлзгэнийг 30-50 см зайтайгаар тус тус тариалахаар талбайн зохион байгуулалтыг хийгээрэй. Гэхдээ талбайн хэмжээ, жимс, жимсгэний нийт мод сөөгний тоотой уялдаж єєр байж болдог. Суулгацыг суулгасны дараа, зарим нь 2-4 жилийн дараа жимсэлнэ. Энэ хугацаанд мод, сөөгний хооронд төмс, хvнсний ногоо тарьж болох бөгөөд жимслэж эхэлснээс хойш тарих шаардлагагvй аж. Учир нь хөрсний шим тэжээл хүрэлцэхгүйд хүрдэг байна.

Улиас мод

Бургасны овогт хамаарагддаг модлог ургамал юм. Манай оронд лавар навчит Улиас, анхилам Улиас зонхилон тохиолдог ба тайралт хийгээгүй нөхцөлд 30 гариу метр хүртэл өндөр ургадаг. Ногоон массыг хамгийн хурдан бүрэлдүүж агаарыг чийгшүүлж, цэвэршүүлэх өндөр ач холбогдолтой. Нас бие гүйцсэн нэг л Улиас мод жилд 30 гариу кг тоос шороог навчныхаа гадаргууд хуримтлуулж агаарыг цэвэршүүлдэг.

Эм Улиасны үр 7-р сарын эхээр боловсорч хөвөн цагаан ноолууртай үрээ салхиар тараадаг. Хот тохижолтонд үрээ салхиар тараахаас сэргийлж эм Улиасны үр задрахаас өмнө мөчрийг тайрч хэлбэржүүлж болдог.

Голтбор мод

Голт борын навч нь зуувандуу бүтэн ирмэгтэй, 5-10 см урт, 3-5 см өргөн, хар ногоон өнгөтэй. Гэрэлд дуртай анхилуун үнэртэй, Хөх ягаан өнгийн цэцэгтэй бөгөөд  диаметр нь 1 см, баг цэцэг 10-20 см урт. Манай орны цаг уурын нөхцөлд тарималжан нутагшиж байгаа гоёл чимэглэлийн ач холбогдолтой шинэ таримал сөөг юм.

5-р сарын дундаас 6-р сарын сүүлч хүртэл цэцэглэдэг балт ургамал. Анхилам сайхан үнэртэй учир үнэртэн гоо сайханы бүтээгдэхүүнд хэрэглэдэг. Ганц нэг хэсэг бүлгээр тарьвал зохимжтой. 60х50 хэмжээтэй нүхэнд тарина. Нүх хооронд 2м-ээс ойргүй тарина. Элс, хар шорооны холимог бүхий бүтэц сайтай хөрсөнд таривал тохиромжтой ба 3-5 м өндөр бутлаж ургадаг 40-50 жил насладаг байна.

Гадаад орнуудад таримлаар өргөн тархсан. Манай оронд 10 гаруй зүйлийн голт бор байдгаас, Орос, Хятад сортууд нь түгээмэл таригдаж байна. Хөх ягаан өнгийн баг цэцэгтэй анхилуун сайхан үнэртэй бут юм. Ургалт нь тавдугаар сарын дундаас аравдугаар сарын эх хүртэл үргэлжилнэ. 4н наснаасаа эхлэн цэцэглэж, үр жимсээ өгдөг. Зургадугаар сараас долоодугаар сар хүртэл цэцэглэлт үргэлжилж,  есдүгээр сард үр жимс нь боловсорч, аравдугаар сард навч нь унаж ургалт гүйцэнэ.

Үнэртэн гоо сайхны үйлдвэрлэлийн чухал түүхий эд болдог. Орос сортын голт бор 4.5м өндөр олон салаалан бутлаж ургана. Зууван дугуй хэлбэр бүхий зузаан хар ногоон өнгийн навчтай, шулуун бат бөх иштэй.

Гоёл чимэглэлийн зориулалтаар ганц нэгээр нь ба бүлэглэн бусад зүйлийн мод буттай хослуулан ургуулахад тохиромжтой. Элсэрхэг хөнгөн болон голын эргийн чийгтэй хөрсөнд ургахдаа сайн. Таналт, хяргалт сайн даана. Хэлбэржүүлэхэд нэн үзэмжтэй.

Тарих арга:

Орос сортын өндөр том болдог гол борыг ганц нэгээр нүхэнд, нүх хооронд 3-4м зайтай. Хятад сортын гол борыг нүхэнд 5-8ширхэгээр багцалж нүх хооронд 3-4м зайтай тарих тохиромжтой. Нүхэнд мод тарих аргатай ижил байна.

Таримал хар, цагаан, улаан /улаалзгана/ жимстэй 3 төрлийн нэлээн хэдэн сортын үхэр нүд байдаг. Хар үхэр нүд /хар жимсний/ - ний найрлагад С витамин /аскорбины хүчил/ витамин агуулдаг. Хэмжээгээр нохойн хошууны дараа ордог, мөн провитамин А /каротин/ В /тиамин/ , Р /цитрин/ зэрэг витаминууд, үлэмж хэмжээний чихэрлэг бодис, янз бүрийн эрдэс бодис, ялангуяа калийн, фосфорын маягийн давс агуулна.

Үхрийн нүд

 Тарих талбайг сонгох / хөрсөө бэлтгэхХар үхэр нүд ус чийг нэлээд шаарддаг таримал учир чийгэрхэг хөрстэй нөмөр буюу хашаа байшингийн нөмөр сүүдэрдүү. услахад тохиромжтой газар тарина. Харин гол нуга, намгархаг хөрстэй газар тохиромж муутай. Хөрсний гүний усны төвшин 1-1.5 м-ээс доош байх нь чухал. Үхэр нүд чийглэг бөгөөд ялзмагаар баялаг, хөнгөн элсэрхэг хөрсөнд тарьж болно. Хүчиллэг ихтэй хөрсөнд үхэр нүд муу ургадаг. Ялангуяа намгархаг хөрсөнд олигтой үндэслэж чаддаггүйн сацуу янз бүрийн мөөгөнцөр мэтийн өвчинд хялбархан нэрвэгдэмтгий байдаг. Хашааны үхэр нүд тариалах талбайг зөв сонгож авсны дараа үхэр нүд суулгах газрыг өргөн урт нь 40x40 см-ээс доошоо хүрзний мөр тултал гүнзгий ухна.

Харин хөрсний ялзмагт давхарга зузаан аваас нүхийг доош нь 50 см хүртэл гүнзгий ухна. Харин хөрсний ялзмагт давхарга нимгэн ахул нүх ухах, ялзмагт шороог нөгөө талд гаргана. Ийнхүү үхрийн нүд тарихад зориулан ухсан нүхэнд ялзмагт шороонд малын бууц, шувууны сангас буюу багсармал бордоог 1-2 хувин эрдэс бордоо, суперфосфат 0.15 гр, кали 20-25 гр буюу аргал, модны үнс мөн шохой 0.1-0.2 гр тус тус сайн хольж нүхээ дүүргэнэ. Суулгац бут суулгахаас 2-3 хоногийн өмнө нүхээ ухаж, хөрсөө бордож боловсруулна.

Үхрийн нүд Тариалахаар урьдчилан бэлтгэсэн талбайд 50-60 см гүн, 40-50 см диаметртэй нүх ухаж 2-4 кг хөх бууцыг нүхнээс гаргасан шороотой хольж нүхний гүний гуравны нэг орчимд хийж суулгацаа суулгаад улмаар 50-60 л усаар нүх нэг бүрийг услаж бууцтай хольсон шороо, хуучин үртсээр 5-6 см зузаан хучиж гишгэж нягтруулна. Тарьснаас хойш 7-10 хоноод дахин услаж суулгацын угийн хэсгийн нахиануудыг үлдээж оройн хэсгийг хайчаар тайрна. Хэрэв суулгацыг намар суулгасан бол дараагийн хавар таналт хийх бөгөөд эхний жилд 8-12 см зузаан шороогоор хучиж өвөлжүүлнэ.
Үхрийн нүд чийгтэй, сүүдэр газарт илүү ургадаг учраас хурц наранд хэт халахаас болгоомжилж хаалт хийх юм уу доод хэсгийг нь шүршиж услах хэрэгтэй. Үхрийн нүдний бутыг 10 хоног дутам 50-70 л, 10-р сард 80-120 л усаар услаж газрын хөрсийг 1-1.5 м гүнд чийг нэвчтэл цэнэг усалгаа хийж өгвөл дараагийн жилд эрт цэцэглэж арвин ургац өгөхийн үндэс болно.Үхрийн нүдний иш зүг бүртээ тэлж ус чийг, хөрсний шим тэжээл арвин байхыг шаарддаг учраас бут ба эгнээ хоорондын хөрсийг жилд 4-5 удаа сийрүүлнэ. гэж суулгах заавар дээр тусгажээ.

Монос мод 

Монос нь сарнай овогт багтдаг. Дэлхий дээр хэд хэдэн төрлийн монос ургадгаас манай оронд Азийн монос тархсан байдаг. Монос хавар эрт бусад мододоос түрүүлж цэцэглэхийн дээр чийглэг хөрсөнд илүү сайн ургадаг, мөн хүйтнийг маш сайн тэсвэрлэдэг. Монос анхилам сайхан үнэр бүхий цагаан цэцэгтэй. Тэрээр жил бүр цэцэглэдэг хэдий ч хаврын сүүлчийн хүйтрэлтээр цэцэг нь хөлдөх тул үр жимсний хэмжээ жил жилд харилцан адилгүй байдаг. Монос чимэглэлийн болоод эмийн чухал ургамал мөн. Тэрээр агаар дахь нянг фитонцидийг навчнаас ялгаруулж агаарыг цэвэршүүлдэг. Мөн төрөл бүрийн модон эдлэл чимэглэл хийгдэхэд ашиглагдахаас гадна түүний холтосноос ногоон, хүрэн, улаан өнгийн будаг гаргаж авдаг. Монос нь балт ургамал, цэцэглэлтийнхээ үеэр зөгийн бэлчээрт тун тохиромжтой. Моносыг цэцэрлэгжүүлтэнд тарихдаа барилга, орон сууц, гудамж талбайд нэг нэгээр нь эсвэл бүлэглэж төгөл үүсгэж, мөн эгнээгээр тарьж болдог. Хавар эрт монос дун цагаан цэцгээр бүрхэж орчиндоо анхилам сайхан үнэр түгээнэ. Намар хяруу унаж сэрүүн болох үеэр навчны өнгө хувирч улаан ягаан болох тул хус, агч, улиас зэрэг шаргал навчтай модны өнгө талаар тарихад чимэглэлийн содон өнгө төрхийг харуулна. Моносыг эгнээгээр тарихад мод хооронд 3-4 метр, бүлэглэж төгөл үүсгэн тарихад 2-3 метр зайтай тарина. Монос нь чийглэг,сүүдэр газарт ургах дуртай тул барилга байгууламж, мөн бусад мододын сүүдэр талд тарих нь илүү тохиромжтой. Монос нэг дороос хэд хэдэн шилбэ үүсгэж ургах боловч багаас нь зөв арчлан хэлбэржүүлж чадваас ганц шилбэтэй, өргөн саглагар титэм бүхий мод хэлбэртэй ургана.

Чацаргана мод

Чацаргана Хувийн хашаа, жижиг талбайд чацаргана тарихдаа заавал урьдчилан хагалалгүйгээр тарихын өмнөх жилийн намар 40-50 см диаметртэй, 35-40 см гүн нүх ухаж бэлтгэнэ. Хүнд шаварлаг хөрстэй бол ухаж гаргасан шороондоо 2:1:1 хэмжээгээр бууц, элс хольж хөрсөө сайжруулж бэлтгэнэ. Сийрэг саарал хөрстэй бол элс заавал холих шаардлагагүй. Харин нүх бүрт 4-8 кг бууц, 200-400г суперфосфатыг заавал хийж өгнө. Чацаргана тарихаар бэлтгэсэн талбайгаа хэд хэд услах ба суулгацаа нүхэнд суулгахын өмнө сайжруулж бэлтгэсэн хөрсөө нүхний гүнийн гуравны нэг хувь хүртэл дүүргээд 40-60 л ус хийж услана. Бутны эгнээ хооронд 3 м, бут хооронд 2-2,5 м зайтай, өөрөөр хэлбэл нэг бутанд 6 м. кв-аас багагүй хэмжээтэй тэжээлийн талбай оногдохоор тарих бүдүүвчээ сонгож авна, Чацарганы суулгацыг хавар, намрын аль ч улиралд тарьж болох бөгөөд хавар тарих бол бутны нахиа хөөхийн өмнө буюу 4-р сарын сүүлч, 5-р сарын эхээр, намар тарих бол газар хөлдөхөөс 20-40 хоногийн өмнө, 10-р сарын эхээр тус тус тариална. Нүхэндээ суулгацаа суулган үндэсний үзүүрээс дээш 10-15’см зузаан.нойтон шороогоор булаад суулгацаа тойруулан зөөлөн гишгэж шороогоо нягтруулан чигжинэ. Суулгацыг тарьсан өдөртөө ус гүйх шан ба нүхээ усаар дүүргэн сайтар услана. Ус газрын хөрс рүү шингэж дууссны дараа суулгацын хазайлт, үндэс нь ил гарсан эсэхийг шалгаж, хэрэв зөрчил илэрвэл, гадас шааж уяж тэгшлэх, бага зэрэг шороо нэмж өгөх зэргээр хамгаалалтыг сайжруулна.
Чацарганыг тарихдаа 8-10 см суулгацад нэг эр суулгац байхаар бодож түүнийг ноёлох салхин талд нь суулгана.Цаашид хөрсийг нь үе үе сийрэгжүүлэх, хөрсний чийглэгийг ’60-80 хувьд тогтмол барьж байхаар тарьсан жил нь 8-аас доошгүй, дараагийн жилүүдэд 6-аас доошгүй удаа услана. Усалгааг аль болохоор суваг, шуудуу ашиглаж хийх хэрэгтэй бөгөөд 9-р сарын сүүлч, 10-р сарын эхээр хөрсийг нэвчтэл норгон услаж өгнө.