Таны амьдралын хэв маягийг өөрчлөх 9 сайт

Хүйтний улиралд гадуур гарах тийм ч таатай санал биш. Тэгвэл орчин үеийн технологийн хөгжлийг өөрт ашигтайгаар эргүүлэх боломж хүн бүрт нээгдээд байна. Уншигч танд гэрээсээ гаралгүйгээр хүссэн зүйлээ сурах боломжийг олгодог боловсролын сайтуудыг танилцуулж байна. 

/Мэдээний гарчиг дээр дарж тухайн сайт руу зочлох боломжтой/

Бүх хэлийг судалъя

Таны амьдралын хэв маягийг өөрчлөх 9 сайт

Олон хэл судлах сонирхолтой хүн бүрт зориулсан энэхүү сайт нь аль ч хэлийг гэрээсээ сурах сайхан боломжийг олгож байна. Дурын үгээ бичихэд тус үгийг газрын зургийн байршлын хамт хүссэн хэл дээр орчуулах аж. Мөн тус үгийн дуудлагыг давхар сонсох боломжтой юм. 

 Элсэн урлал

Таны амьдралын хэв маягийг өөрчлөх 9 сайт

Та элсээр зурж үзэхийг хүсч байсан уу? Тэгвэл энэ сайт руу зочлоод үзээрэй. Өнгө өнгийн элсээр урлагийн шилдэг бүтээл туурвих боломжийг танд олгож байна. Ингэхийн тулд зөвхөн хулганынхаа зүүн товчийг дарахад л хангалттай. Өөрийн зурсан бүтээлээ компьютертоо хадгалж, хэвлэн авч ханандаа өлгөсөн ч болно. 

Аж ахуйч болцгооё

Таны амьдралын хэв маягийг өөрчлөх 9 сайт

Хэрэв та фермийн талаар мэдлэг багатай бол уг сайтаас тахиа өндөглөх, ургац хураах, ногоо тарих, хашаа барих, бордоо хэрэглэх зэрэг аж ахуйтай холбоотой бүхий л төрлийн мэдээлэл, зааврыг авах боломжтой.

Жүжигчин болохыг хүсэгчдэд

Таны амьдралын хэв маягийг өөрчлөх 9 сайт

Зөвхөн энэ сайт руу зочилсноор Рояал Шекспирийн театрт V Хенри хаан болон жүжиглэж, Гранд Операгийн тайзан дээр бүжиж, Ромео Жулиатагийн дүрд тоглох боломжтой гээд боддоо. Та ердөө төрөл, байршлаа сонгоход л дэлхийн хамгийн том урлагийн тайзан дээр жүжиглэж эхэлнэ.

Амттай хоолны ангуучдад

Таны амьдралын хэв маягийг өөрчлөх 9 сайт

Супермаркетаар аялаж, хүссэн хоолоо хэрхэн хийх, хоолны түүхийн талаар мэдэхийг хүсвэл энэ сайт танд туслах болно.

Огторгуйн аялал

Таны амьдралын хэв маягийг өөрчлөх 9 сайт

Та суудлаасаа босохгүйгээр сансар огторгуйгаар аялахыг хүсч байна уу? Энэ бол эх дэлхийн эргэн тойрныг харах боломжийг олгодог, “Хаббл” гэх телескопын тусламжтай бүтээгдсэн жинхэнэ атлас юм. Та орчлон ертөнц дээрх бүхий л одыг харах боломжтой. Сайхан биш гэж үү?

Амттай кофе чанах аргад суралцъя

Таны амьдралын хэв маягийг өөрчлөх 9 сайт

Энэ сайтаас сонирхолтой зураг, хөдөлгөөнт дүрс, кофены тухай мэдээлэл, хачирхалтай баримтуудыг олж мэдээд зогсохгүй амттай кофег хэрхэн чанах аргад суралцах юм.

Галилео Галилейн музейгаар зочлоё

Таны амьдралын хэв маягийг өөрчлөх 9 сайт

Мэдээлэл технологи хөгжсөн эрин зуунд гэрээсээ алхам ч холдолгүйгээр шинжлэх ухааны музей үзэх нөхцөл хэдийнэ бүрджээ. Энэхүү музейгаас Галилейн хэрэглэж байсан эртний хэмжих хэрэгсэл, багажуудыг харж болно.

Сансарт хэдэн хүн байна вэ

Таны амьдралын хэв маягийг өөрчлөх 9 сайт

Яг одоо сансарт хэдэн хүн нисч байгаа тухай болон сансарт гарсан бүх нисгэгчдийн намтар, мэдээллийг харах боломжтой маш сонирхолтой сайт юм.

Эх сурвалж: eagle.mn

Өөр сонирхолтой мэдээлэл авахыг хүсвэл бидний оруулсан Зөвлөгөө булангаар зочилоорой. 

Өөрийн ур чадвар,  мэдлэг боловсролоо дээшлүүлэх бол манай Академийн Хүний нөөцийн менежерийн цогц сургалтыг сонирхоорой.