Хэрхэн эерэг байх вэ?

Хүн олон дахин бодсон зүйлээ үг болгож, түүнийгээ үйлдэл болгодог. Мэдээж эерэг байя гээд шууд эерэг хандлагатай болчихгүй. Бид багаас нь эхлэх хэрэгтэй болов уу. Наад зах нь хүнийг гаднах төрөхөөр нь дүгнэж болохгүй. Тухайн хүн ямар ч  байж болно.

“Анна каренина” Номоос уншиж байсан нэг охины үнэхээр сайхан зан чанарын талаар энд дурдъя. Тэр охин үл таних хүнийг анх харахдаа ямар талаараа сайн хүн байж болох вэ гэдгийг толгойдоо боддог. Тухайн хүн хэн ч байж болох юм. Гэсэн хэдий ч тэр охин анх харсан хүнээ шууд дүгнэлгүй аль болохоор сайн, эерэг талаас нь хардаг учраас хүн бүртэй эелдэг, ялгаварлалгүй харьцдаг. Энэ аргыг бид хүний сайн талыг харахдаа хэрэглэж болох юм.

Үргэлж эерэг байхын тулд юу хийх вэ?

Бүх зүйлийг өөдрөгөөр харахын тулд эерэг дуу сонсож, ярьж, дуулж бүжих юм. Хүн аливаа зүйлийг сурахдаа удаан давтаж сурдаг. Үүнтэй адил сайн зүйлийг сонсож, үйлдэж, харж байх юм бол эерэг байхуй, сайн үйлд суралцана. Энэ талаар Платоны ном зохиолууд дээр дурдсан байдаг.

Өөдрөг бодолтой хүн хийж буй зүйлдээ сэтгэл хангалуун байж бусдад аз жаргалыг түгээж чадна.  Учир нь жаргалтай хүн л эргэн тойрон дахь хүмүүсээ жаргалтай байлгадаг. Хүний амьдралд уурлах, гуних, зовох үе зөндөө тул байнга жаргалтай байна гэж байхгүй. Гэсэн хэдий ч тэр бүрт сэтгэлээр уналгүй хүлээж авч, инээмсэглэн бусдад бас өөртөө урам өгвөл болох биш гэж үү. Тиймээс зүгээр л хэнээс ч санаа зоволгүйгээр зөв гэж бодсон зүйлээ л хий. Бас хөгжилтэй, сэргэлэн цовоогоор амьдралыг туулж, нэгэн хэвийн урсгалаар биш бартаа саадтай ч дурсамж дүүрэн амьдралыг бүтээхийн төлөө яваарай. Бодол санаа минь бидний үг, үйлдэл.

Эх сурвалж: www.zaluu.com