Гэгээн өглөөний мэнд. Амьдралд АМЖИЛТ авчрах удаашралын 5 арга

Тайвшир. Удаашир:

Өглөө орондоо сэрээд шууд л утсаа маажихаасаа өмнө төхөөрөмжүүдээсээ хэдхэн минут хол байхыг сонгоорой. Оронд нь тайвнаар аяга ус балгаад, эсвэл кофегоо оочилж, бясалгал хийж яагаад болохгүй гэж. Ингэснээр стрессээс ангижрах боломж танд бий болно.

Сэрүүлгээс татгалзаарай:

Сэрүүлэг бол сайхан унтахад садаа болдог зүйл мөн. Судалгаанаас харахад сэрүүлэг нь тархины сэрэх үйл явц, байгалийн унтах хэмнэлийг гажуудуулдаг нь батлагджээ. Тиймээс шаардлагатай тохиолдолд л сэрүүлгийг ашиглаарай. Шаардлагатай тохиолдолд нөгөө өрөөндөө үүнийг байрлуулж бас болох юм. Ингэснээр та алхаж очих учраас сэрэхэд хамаагүй дөхөмтэй.

Унтахаасаа өмнө эрүүл өглөөний цайгаа бэлдэж хонох:

Өглөөд цагаа хэмнэх таатай аргуудын нэг нь өглөөнөөс өмнө өглөөний цайгаа бэлтгээд хонох юм. Яаж хоол бэлдэх вэ гэж бухимдмаар санагдаж байвч энэ нь ажлын бүтээмжээ нэмэх чухал зүйл юм шүү. Эрүүл өглөөний цай нь таны төвлөрөх чадварыг сайжруулж, өдрийн турш эрч хүчтэй байдлыг мэдрүүлэхийн дээр өлсөх мэдрэмжийг дарж байдаг аж. 

Ус ууж заншаарай:

Гайхамшигтай өглөөг бүтээх нэг гайхамшигт арга бол ус ууж эхлэх дадал зуршил юм. Унтаад сэрсний дараа таны бие усаа алдса байдаг. Иймд өглөө сэрээд аяга ус уух нь бие махбодио хатахаас хамгаалж буй хэрэг юм. 

Бэлтгэлээ базаах:

Өнөөдөр гаргах ёстой шийдвэрүүдээ бодоод, үүндээ хязгаараа тогтоож өгөөрэй. Өөрөөр хэлбэл, ажилдаа явахаасаа өмнө юу хийх, юу хийх ёсгүйгээ шийдчихвэл таны хийх ёстой зүйлс болор шиг л тод харагдах болно. 

Эх сурвалж: http://www.mongoljingoo.mn