Ч.Маргад: Та өөрөө вэб сайтаа хийвэл дунджаар НЭГ САЯ ТӨГРӨГ хэмнэнэ

Хүмүүс мэдээлэлийг хурдан шуурхай, цаг алдалгүй авахын тулд цахим ертөнц буюу интернэт орчинд байнгын идэвхтэй байх болжээ. Дэлхийг аалзны тор мэт хэрэн, сүлжсэн цахим орчны мэдээлэл түгээх гол хэрэгслүүдийн нэг болох Вэб сайт.

Саяхан Монголд веб сайт хийх үйлчилгээнд шинэчлэлийг нэвтрүүлсэн бүтээгдэхүүн бол PIN.MN. Анх удаа хэрэглэгч өөрөө вебээ хөгжүүлж, контентоо шинэчилж болдог болсон бөгөөд хамгийн гол нь үүгээрээ веб сайт хөгжүүлэх зардал дээр бодит хэмнэлт гаргах боломжтой болсон нь хамгийн талархууштай зүйл нь болов уу.

Тус сайтын сайтын талаар PIN.MN вэб сайтыг үүсгэн байгуулагч бөгөөд бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцсан захирал  Ч.Маргадтай ярилцлаа.

- Хувь өөрөө вэб сайтаа хийх, хөгжүүлэх шийдлийг ямар шалтгааны улмаас бий болгосон бэ, та бүхэн өөрсдөө  вэб сайт хийгээд явбал илүү ашигтай юм биш үү?

- Бид бүгд нэг зорилго тавьж бизнесээ эхлүүлсэн. Тэр нь бодит асуудлыг шийдсэн бүтээгдэхүүн хөгжүүлж гаргах юм.

Энэ тал дээр манай багийнхны хувьд болон эргэн тойрны хүмүүст тохиолддог хүндрэлүүд яг мэдэгддэг байсан.

Веб сайт хэрэгтэй байдаг, хамгийн гол нь зардал их ордог, нэг хийлгэсэн веб сайт дээрээ мэдээллээ шинэчлэхэд хурдан шуурхай шинэчлэх боломжгүй, заавал бусдын гарыг хардаг байдалтай байсан.

Энэ асуудлыг шийдэх боломж байна уу гэж харж байгаад бид бүхэн Монгол хэл дээрээ веб сайтаа өөрөө хөгжүүлж болдог систем гаргая гэж шийдсэн юм. Мөн олон хүн авч хэрэглэж болохуйц шийдэл хийх тул үнэ нь хямд байх ёстой гэж бодсон.

Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед үнэхээр хүнд хэрэгтэй зүйлийг хямд өртгөөр хийх, шийдэл олсон.

 

   

 

Үүний үндсэн дээр түрүү жилийн есдүгээр сард анх бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаад, хоёр сар хүрэхгүй хугацаанд сайт дээр маань жинхэнэ болон туршилтын аккаунтуудын нийт тоо 2,000 хол давсан. Бид ингэж л  эдийн засгийн хүндрэлтэй энэ үед үнэхээр хүнд хэрэгтэй зүйлийг хямд өртгөөр хийх, шийдэл олсон юм.  

- Танай бүтээгдэхүүний яг бусдаас ялгагдах онцлог юу вэ?

- Бидний бүтээгдэхүүний хамгийн гол онцлог бол бизнес удирдаж байгаа хүн IT-н компанид хандахгүйгээр эсвэл өөрийн IT-н мэдлэг шаардлагагүйгээр веб сайт хөгжүүлэх мөн байнга контентоо шинэчлэх боломжтой болсон нь юм.

Веб сайт хөгжүүлж, хадгалахад зардлыг хямд байлгаж болох шийдэл гэдгээрээ ч ялгарч чадаж байгаа.

- PIN.MN саяхан шинэчлэл хийсэн байх аа. Миний хувьд шинэ хувилбар өмнөхөөсөө илүү хялбар, ойлгомжтой болсон юм шиг санагдсан. Шинэчлэл хийсний дараа сайжирсан зүйлүүдийг танилцуулбал? 

- Бидний урдаа барьдаг ганц зорилго бол системээ ашиглахад хялбар ойлгомжтой байлгах. Үүний хүрээнд бид эхний хувилбар дээрээсээ сайжруулалт хийх шаардлагыг олж харсан.

Нэгдүгээрт, бид вебээ хөгжүүлэх дарааллыг систем дотроо илүү ойлгомжтой болгож шинэчилсэн. Мөн хэд хэдэн дизайны нэмэгдлүүдийг оруулж өгсөн төдийгүй цаашид ч олон дизайнууд нэмэгдсээр байх болно.

Одоо байгаа веб сайтаа манай систем рүү домэйнийг нь холбох шийдэл мөн нэмж оруулсан. Ингэснээр веб домэйнээ солихгүйгээр манай систем рүү шилжүүлэн хэрэглэснээр өөрөө вебээ хөгжүүлж, шинэчлэх боломжтой болно гэсэн үг.

Мөн нэг том зүйл нь хэрэглэгчийн dashboard– ийг нэмж оруулсан. Түүн дээр хэд хэдэн веб сайтаа удирдах, нэмэлт үйлчилгээнүүдийг нэг дороос хэрэглэх боломжтой юм.

PIN.MN вэб сайтыг хэрхэн ашиглах талаар товч тайлбарлаж өгөхгүй юу?

- Хэрэглэгч нь систем дээр веб сайт бүтээхдээ: 

  • Бүтэц сонгох,
  • Загвар сонгох,
  • Мэдээлэл оруулах,
  • Сайтаа харах гэсэн дарааллаар гүйцэтгэж, дараа нь бүртгэлийн мэдээллээ оруулан хэрэглэгчийн бүртгэлээ баталгаажуулах юм.

Хэдэн ч веб сайт үүсгэж болох ба бүртгүүлснээс хойш туршилтын 14 хоног үргэлжилдэг.

 

- Хүмүүс фэйсбүүк, олон нийтийн сүлжээ рүү анхаарлаа хандуулж байна. Веб сайт зах зээлд хэрэгтэй гэдэгт яагаад ийм итгэлтэй байгаа юм вэ?

- Зарим хүмүүс олон нийтийн сүлжээ, Фэйсбүүк байхад вэб сайт хэрэггүй гэж үздэг. Гэхдээ хоёуланг нь зөв хослуулан ашиглах нь илүү үр дүнтэй.

Вэб сайт мэдээллийн цэгцтэй байдлаараа фэйсбүүкээс давуу талтай. 

 

   

 

Вэб сайт мэдээллийн цэгцтэй байдлаараа фэйсбүүкээс давуу талтай. Харин сошиал медиа нь илүү амьд харилцааны суваг тул хүмүүс хүссэн сэтгэгдлээ бичиж, энэ нь таны бизнест эерэг болон сөргөөр ч нөлөөлж болно. Энэ талаар санаа зовохгүй байж болох зүйл бол веб сайт юм.

Нөгөө талаар сошиал медиа сувгуудыг ашиглан хүмүүсийг өөрийн веб сайт руу татах хэрэгсэл болгосноор хамгийн үр дүнтэй маркетингийг хэрэгжүүлж чадна. Өөрөөр хэлбэл Facebook бол сонирхолтой байдлаар хүмүүсийн анхаарлыг таны бизнес рүү татах хэрэгсэл бөгөөд, тэр урсгалыг веб сайт руугаа чиглүүлж цэгцтэй мэдээллээр зөв танилцуулга хийх хэлбэрээр хослуулсан нь илүү үр дүнтэй гэж хардаг.

Вэб сайттай байх нь компани, бизнесийн байгууллагад ОЛОН давуу талуудыг бий болгодог. 

ОРЛОГОО НЭМЭГДҮҮЛЭХ

Веб сайт бол таны 24 цагийн мэдээлэл дамжуулагч юм.  Бүх хүнд та цаг үргэлж амьд харилцаагаар үйлчилгээгээ танилцуулах боломжгүй. Веб сайт бол харин хэзээд таны өмнөөс ажиллаж л байх болно.

Америкт явуулсан нэгэн судалгаагаар веб сайттай бизнесүүдийн дундаж орлого веб сайтгүй бизнесүүдээс 40 хувиар илүү гэсэн үр дүн гарсан байдаг.

Бас нэг чухал зүйл бол маш олон хүмүүс мэдээллийн хайлтаа онлайнаар хийж байгаа. Онлайн хайлтад таны веб сайт тааралдаж, гарч ирнэ гэдэг нь боломжуудыг алдахгүй байх нэг үндэслэл болно. Тэгэхээр ямар ч бизнест веб сайттай болно гэдэг бол үндсэн хэрэглээнүүдийн нэг бөгөөд түүнийгээ хэрхэн үр дүнтэй ашиглах вэ гэдэг тал дээр маркетинг бодлогоо зөв гаргаж байх хэрэгтэй.

Байрлал сайтай бизнесүүд буюу хотын төв гудамж дагуу байрлалтай үйлчилгээний газрууд вэб сайтыг төдийлөн ашигладаггүй. Учир нь тэд байршлын давуу талаа хангалттай гэж бодох тохиолдол элбэг. 

Тэдэнд яагаад вэб сайт хэрэгтэй вэ? Тухайн газар үргэлж нээлттэй байхгүй. Харин үргэлж хажуугаар хүмүүс явж байна. Тиймээс цонхон дээрээ, гадна ханан дээрээ ч юм уу вэб сайтынхаа хаягийг тавьчихвал шөнө орой, хаалттай үед нь хажуугаар нь өнгөрсөн хүмүүс вэб сайтаар нь ороод л тухайн үйлчилгээний газрын талаарх бүх мэдээллийг авчихна. Ингээд богино хугацаанд шаардлагатай бүх мэдээллээ авсан хүмүүс ч сэтгэл хангалуун тухайн байгууллагаар үйлчлүүлэх боломжтой болно.

Өөр нэг жишээ: Худалдааны байгууллагууд гадуур борлуулалт түгээлт хийж явдаг шүү дээ. Борлуулалтын машин дээрээ байгууллагынхаа тухай эсвэл бүтээгдэхүүнийхээ сурталчилгааг байрлуулсан байдаг. Нэг ёсондоо хөдөлгөөнт сурталчилгаа гэсэн үг. Энэ сурталчилгаагаа ашиглаад зургийнхаа нэг хэсэгт вэб сайтаа биччихвэл хүмүүс вэб сайтаар нь зочлоод, илүү их мэдээлэл авах боломжтой болж, тухайн сурталчилсан бүтээгдэхүүнийг худалдан авах сэдэл төрнө.

Компаниуд сурталчилгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, брошур, нэрийн хуудас эсвэл сурталчилгааны хэвлэмэл самбаруудаар хийдэг. Эдгээр сурталчилгаа нь минут, секунд болон цаасны хэмжээгээр хязгаарлагддаг учир хүргэж буй мэдээлэл хязгаарлагдмал байдаг. Харин эдгээртэй харьцуулшгүй их мэдээллийг вэб сайтдаа багтааж, хэрэглэгчдэд хүргэх боломжтой.  

ЗАРДЛАА БУУРУУЛАХ 

Манай жижиг дунд бизнес эрхлэгчид вэб сайтаа ихэвчлэн хувь хүмүүст багагүй хэмжээний мөнгө төлж хийлгэдэг. Ингээд хийлгэсэн вэб сайтаа цааш хөгжүүлээд аваад явах гэхээр санхүүгийн хувьд зөвхөн тэр ажлыг хийх хүнийг ажилд авах боломжгүй.

Вэб сайт дээрээ бараа бүтээгдэхүүнийхээ танилцуулга, урамшуулал хямдралын талаар мэдээллийг шуурхай оруулах гэтэл нөгөө вэб хийж өгсөн хүнд нь зав байхгүй. Завтай байлаа гэхэд дахиад тодорхой хэмжээний мөнгөөр үйлчилгээ үзүүлнэ. Бидний судласнаар жижиг дунд бизнес эрхлэгчдийн 80-90 хувь нь веб сайтаа амьд авч явж чадахгүй үхүүлж, үр ашиггүй зардал гаргаад дуусдаг. 

Та өөрөө вэб сайтаа хийхээр эхний ээлжинд дунджаар 1 сая төгрөг хэмнэнэ. 

 

   

 

Ингээд вэб сайтаа амьдруулаад яваад байя гэхээр зардал гараад байдаг. Үхүүлчихэе гэхээр вэб сайт хэрэгтэй. Тиймээс PIN.MN-ээс өөрөө вэб сайтаа хийж, хөгжүүлж, удирдах боломжийг бий болгож байгаа юм. 

Та өөрөө вэб сайтаа хийвэл эхний ээлжинд дунджаар 1 сая төгрөг хэмнэнэ. Цаашдаа өөрөө удирдаад, хүссэн үедээ шаардлагатай мэдээллүүдээ вэб сайтдаа оруулаад явна. Түүнчлэн сурталчилгаандаа веб сайтаа оруулснаар сурталчилгаандаа гаргасан зардлын үр ашиг дээшилэх боломжтой болно. 

БИЗНЕСЭЭ ӨРГӨЖҮҮЛЭХ

Веб сайттай байна гэдэг нэг талаараа таны бизнес болон үйлчилгээг найдвартай гэсэн үнэлгээг өгөхөд нөлөөлнө. 

Энд нэг гэрэл зургийн студиэр жишээ авч тайлбарлая. Манай студи дээр хувцас түрээс, гоо сайханч, үсчин байхгүй байлаа гэж бодъё. Тэгвэл би студитэйгээ ойрхон байрлалтай гоо сайхны салон, үсчинтэй хамтарч ажиллаж болно. Ингэхдээ манайд зургаа авхуулах гэж байгаа хүн хамтарч ажилладаг салон дээр очоод хөнгөлөлттэй үнээр гоо сайхны үйлчилгээ авдаг байх жишээтэй.  

Иймэрхүү хамтын ажиллагааг эхлүүлэхийн тулд байгууллагууд нэг нэгэндээ ИТГЭЛ төрүүлэх хэрэгтэй. Үүнд вэб сайт хэрэгтэй. Манай байгууллагаас очиж санал тавиад, вэб сайтынхаа хаягийг өгөхөд л хангалттай. Өдөр тутмын ажилтай хүмүүс цаг заваа хэмнээд вэб сайтаас манай студийн тухай мэдээллийг авчихаад хамтарч ажиллах эсэхээ шийдчихнэ. 

Вэб сайтаараа дамжуулан хамтран ажиллах хүмүүстээ илүү итгэл төрүүлэх боломжтой гэсэн үг. Гол нь вэб сайтдаа шаардлагатай мэдээллээ ойлгомжтой, эмх цэгцтэй байршуулсан байх хэрэгтэй. 

Түүнчлэн шинээр бизнес эхлүүлж, хөрөнгө оруулалт хайж байгаа хүмүүсийн хувьд бас вэб сайт ашиглах нь маш хэрэгтэй байдаг. Хөрөнгө оруулалт хийлгүүлэхийг хүссэн хүндээ олон цагаар өөрийн компанийн талаар ярьж суухын оронд гол саналаа тавиад, бусад мэдээллийг өөрийн веб сайтаараа дамжуулан өгөх нь илүү тохиромжтой байдаг. Цаг зав багатай хөрөнгө оруулагчдын хувьд таны бодит санал хамгийн чухал бөгөөд, таны бизнестээ хэрхэн чухалчлан ханддагийг таны веб сайт илэрхийлж, таны талаарх үнэлэмж дээшлэх болно.

- Компанийнхаа ирээдүйн төлөвлөгөөг танилцуулаач?

Бид ойрын үед бүтээгдэхүүний сайжруулалт дээрээ хэсэг ажиллах болов уу. Зөвхөн веб биш, нэмээд нэрийн хуудсаа хялбархан хийдэг программ зэрэг бизнесийн хэрэгцээг хангасан нэмэлт бүтээгдэхүүнүүдийг гаргана гэж төлөвлөж байгаа. Мөн бүтээгдэхүүнээрээ бусдын адил гадаадын зах зээлд өрсөлдөх дараагийн нэг том зорилт бий.

- Ярилцлсанд баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье.

Эх сурвалж: ikon.mn

Мэдээллийн энэ эрин үед суралцах, хөгжих боломж маш нээлттэй. Цахимаар хэрхэн суралцаж болох тухай бидний бичсэн Зөвлөгөө 

булангаар орж сонирхоорой. Өөрийн компьютерийн ур чадвар,  мэдлэг боловсролоо дээшлүүлэх зориготой байгаа бол манай Академийн КОМПЬЮТЕРИЙН ХЭРЭГЛЭЭ сургалтыг сонирхоорой.