Онлайн сургалтаар дээд боловсролыг бүрэн авч чадахуу?

Онлайн сургалт нь зайны сургалтын тун эрчимтэй хөгжиж байгаа нэг хэлбэр юм. Хэрэв та уламжлалт сургалтад хамрагдаж байгаа бол бусад оюутнуудтай эгнэж суугаад самбар дээр санаагаа бичиж буй багшийнхаа гарыг дагуулан харж, хэлсэн ярьсныг нь анхааралтай сонсож, асуулт гарвал гараа өргөж, даалгавраа багшийн ширээн дээр тавиад гардаг шүү дээ. Онлайн сургалт үүнээс нэлээд өөрөөр зохион байгуулагдах бөгөөд оролцогчоос нэлээд идэвх санаачилгыг шаардана. Багш болон суралцагчийн харилцаа компьютерийн тусламжтайгаар явагдана. Онлайн сургалт бол үнэндээ танхимын сургалттай бараг л ижил юм. Та гэртээ компьютерийн ард суугаад хичээлээ үзэх боломжийг бүрдүүлнэ. Онлайн сургалт нь CD-ROM-д шарагдсан, Бас Дотоод сүлжээнд ажилладаг, Интернэтэд ажилладаг гэх мэтээр ангилагдана. Онлайн сургалт нь текст, видео, аудио, анимаци, виртуаль орчин гэх мэтээс бүрдэнэ. Иймээс Онлайн сургалт нь орчин үед заавал байх ёстой бөгөөд маш их хэрэгтэй гэдэг нь нотлогдоод байна.
Онлайн сургалтын нэг онцлог бол та өөрийнхөө хурдаар сурч явна гэсэн үг. Тэгэхээр та нэг ч зүйлийг алдахгүй сурах бололцоотой болно. Ангийн сургалтад зарим хүүхдүүд хичээлээ ойлгохгүй үлдэх аюултай байдаг. Энэ бол том аюул юм. Нэгэнт л хичээлээ ойлгож чадаагүй хүүхэд цааш цаашдаа сурлага нь муудаж улмаар ноцтой үр дагавар авчрах ч тохиолдол байж болно. Харин онлайнаар сурснаар та хоцорсон ч гэсэн дахин давтаж үзэх боломжтой юм. Ингэснээр та хичэлээсэ алхам ч хоцрохгүй юм. Манай зууны мэдээллийн технологи, интернэтийн үсрэнгүй хөгжил хүмүүсийн үйл ажиллагааны олон хэлбэрийг, түүний дотор сурах, сургах чиглэлд төрөл хэлбэрийг өргөжүүлэн, хялбаршуулж буйгийн жишээ бол Цахим Сургалт/ Online/ юм.
Цахим сургалт буюу онлайн сургалт гэдэг нь суралцагчдад мэдлэгийн агуулгыг компьютер болон интернэт ашиглан дамжуулах, заах утга илэрхийлнэ.
Суралцагчдын өмнө сургагч зогсон явуулдаг тэнхимийн сургалттай харьцуулахад цахим сургалтын оролцогчид өөрийн компьютерийн өмнө суун суралцдаг. Цахим сургалтын давуу тал нь суралцагч хичээлийн цаг болон хичээлийн байр танхимаас үл хамааран биеэ даан ажилладаг.
Оролцогчид компьютерээ дурын газарт, дуртай цагтаа ашиглана. Суралцагчид аливаа сэдвийг сурах буюу эсвэл өргөжүүлэхийг хүссэн үедээ гэртээ, ажлын байранд, цэцэрлэгт хаа боломжийн газраа суун компьютер дээрээ сурч эхэлнэ. Хөдөлгөөнт буюу суурин газар гэдгээс үл хамааран интернэтийн сүлжээ байхад зайнаас суралцахад хангалттай юм.
Цахим суралцагчид дараах арга барилаар суралцдаг:
Сурах сэдвийн агуулгыг уншина.
Өөр өөрийн арга барилаар агуулгатай ажиллан, боловсруулна.
Ойлголтоо бусад оролцогчидтой э-шуудангаар эсвэл чат өрөө, илгээсэн асуултуудаар дамжуулан хэлэлцэж,багаар ажиллан, даалгавар гүйцэтгэн, мэдээлэл солилцоно.
Ихэнх тохиолдолд ухаалаг сургагчийн үүргийг цахим-багш хүлээж хичээл орж, суралцагчдыг дэмжин, тэднийг хөтлөн чиглүүлж, хоорондын харилцаа холбооны урсгалыг зохицуулан, мэдээлэл солилцоно.
Энэхүү сурах, заах шинэ арга барил online сургалт нь шинэ боломжууд олгохоос гадна бие даан суралцах арга зүйн ноу хау, хувийн сахилга бат, хамтран суралцах ур чадвар зэргийг шаардана.
Цахим онлайн сургалтанд сурахаар шийдсэн хэн боловч сургалтын үр дүн, амжилтанд шууд нөлөөтэй хувийн зохион байгуулалтыг чанд сахих ёстой.
Цахим онлайн сургалтанд ирээдүйн оролцогчид өөрөөсөө дараах асуултуудыг асуух хэрэгтэй:
· Би онлайнаар суралцахийг үнэхээр сонирхож байна уу?
· Би үүнд цагаа зарцуулахад бэлэн үү?
· Би олон янзын хүмүүстэй харилцан холбогдох чадвар болон хүсэлтэй юу?
· Би сургалтын зорилгыг завсарлагатайгаар харьцангуй урт хугацаанд даган мөрдөх чадвартай юу?
· Надад интернэтэд холбогдох зэрэг техникийн наад захын шаардлага хангасан компьютер хэрэгсэл ашиглах боломж бий юу?
· Би хичээлийн материалыг зөвхөн унших нь хангалттай бус гэдгийг ойлгосон уу?
Та дээрх асуултуудын дийлэнхэд "тийм" гэж хариулж чадаж байвал онлайн сургалтанд оролцох нь танд шинэлэг мэдлэг олгож шинэ боломжийг авчирна. Түүнчлэн та янз бүрийн ажил мэргэжил, туршлага, соёл, сонирхолтой бусад цахим суралцагчидтай холбогдон ажиллаж мэдлэг туршлага солилцох боломж олно.

Эх сурвалж: biznetwork.mn