Ажил олгогчийн хувьд үнэ цэнэтэй ажилтан байхад би дэндүү хөгшдөх үү?

Англи улс 2020 он гэхэд нийт хөдөлмөрийн насны хүн амын 1/3 нь 50-иас дээш насныхан байх тооцоо гарсан учраас тэдгээр хүн амыг хамгаалахын тулд 2006 оны хөдөлмөрийн тэнцвэртэй (насны тэнцвэртэй байдал) байдлыг зохицуулах хуулийг баталсан нь ажлын байран дахь хуулийн эсрэг явдлыг цэгцлэх өнгөрсөн 25 жилд хийсэн томоохон алхам болсон юм.

Хэрэв та хөдөлмөрийн зах зээл дээр ажилгүй байсан бол Британийн хагас сая орчим ажилчид жил бүр цомхотголд орж, эсвэл шинэ хүч чадал сорьсон ажилд орохыг хүсдэг бөгөөд та насаар ялгаварлах явдал, ажлаа хүлээлгэж өгөх шийдвэрийг “эвдэж” болно шүү дээ.

  • Сиви-нийхээ форматыг шинэчил

Та Сиви-ндээ төрсөн огноогоо оруулах шаардлага нэг их гарахгүй ч гэсэн цөөн тооны ажил олгогч нар Сиви-ний хуудсан дээр байгаа насыг хараад ялгаварлан гадуурхахыг үгүйсгэхгүй. Тиймээс уламжлалт дэс дараалсан Сиви бичих хэрэгтэй.
Ур чадварт суурилсан Сиви бичих бол таны ур чадвар, мэргэжлийн амжилт ололт зэргээ тодруулахуйцаар бичих хэрэгтэй бөгөөд та хийж байсан ажил үүрэгтээ анхаарал хандуулахаас илүүтэйгээр тухайн өргөдөл гаргаж байгаа ажилдаа тусгайлан зориулж бичих хэрэгтэй. Та хийж байсан ажлаа хуучнаас нь эхлээд хамгийн сүүлд хийж байсан ажил руу гэсэн дарааллаар бичих нь таны үндсэн ур чадваруудыг илтгэх илүү зохистой хэлбэр буюу формат болно.
Хэрэв та дэс дараалсан Сиви-ний форматыг сонгож байгаа бол тухайн зарлагдсан ажлын байрны тодорхойлолтод заагдсан ур чадвараас давсан чадвартай эсвэл сагсуу онгироо мэт харагдахаас зайлсхийхийн тулд сонгох боломжтой огноонуудаа оруулах хэрэгтэй. Жишээ нь ажил эрхлэлтийн байдлаа 10 жилээс хэтрүүлэхгүй байхаар хязгаарлах хэрэгтэй.
Тухайн өргөдөл өгч байгаа ажлын байртай шууд холбоотой амжилтуудаа багтаах хэрэгтэй. Ажил олгогч нар өөрсдийн хайж байгаа ур чадварт нь нийцэж байгаа эсэх, таны юу хийж чадах вэ гэдэг дээр тулгуурлан тухайн ажлын байранд таныг ажиллуулах эсэхээ шийдвэрлэдэг учраас 20 жилийн өмнө таны юу хийж байсан нь тэдэнд хамаагүй шүү дээ.
Хөгшин ажилтан авах эсэх шийдвэрт тулгардаг хамгийн том тайлбар бол ямар ч ажил үүрэгт  бараг л нийцэх тэдний техникийн ур чадвар байдаг гэнэ. Та өөрийн IT-гийн ур чадвар, өөрийнхөө хамрагдсан компьютерийн сургалтуудын тухайгаа тодорхой бичих хэрэгтэй.

  • Хөгшин царайнуудыг харах нь

Таны Сиви нэгэнт ярилцлаганд уригдах боломжийг олгосон бол насаа нуухад маш хэцүү. Үнэндээ та яагаад насаа нуух хэрэгтэй гэж? Урам зоригтойгоор очих хэрэгтэй. “Та заах хэрэггүй эсвэл хөгшин нохойнд шинэ арга заль хэрэггүй” гэх мэт бодлуудаа таягдан хаях хэрэгтэй.” 

Маш олон хөгшин ажилтнууд ярилцлаганд очихдоо өөрсдийнх нь туршлага хангалттай гэж боддогоосоо болж алддаг. Цаг хугацаатай өрсөж ажилладаг компаниуд тэднийг урагш ахиулах боломжтой хэн нэгнийг л ажиллуулахаар хайж байдаг. Та тэдэнд салбарынхаа тухай өнөөдрийг хүртэл сүүлийн үеийн мэдээллээр хангагдсан гэдгээ бататгаж, сүүлийн үеийн хийсэн ажил, тухайн нөхцөл байдлыг та хэрхэн зохицуулсан тухайгаа тодорхойлж, туршлагатайгаа холбохыг хичээ.
Хөгшин ажилтны хувьд таны амьдралын нөхцөл байдал ашиглаж болох хөшүүрэг болох боломжтой. Харин залуу ажилтнуудын хувьд хуурч мэхлэх, шилжих гэх мэт үйлдлүүд гаргадаг учраас та өөрийнхөө асуудлыг шийдвэрлэсэн, компаний хүний нөөц, сургалтын зардлыг бууруулж,компанид олон жил үүрэг хариуцлагатай ажиллахад бэлэн байна  гэсэн байдлаар хөзрийг гартаа авч тоглох хэрэгтэй.

  • Насны зөрүүг тоохгүй орхих хэрэгтэй

Тухайн ажил үүргээс хамаараад хэрэв та ярилцлагандаа амжилттай оролцсон бол таниас ярилцлга авсан хүн эсвэл шинэ босс тань таниас олон дүү залуу хүн байж болно. Тэд тухайн ажлыг хийж чадаж байгаа учраас тэнд байгаа шүү дээ. Үүнийг нэг их асуудал болгох хэрэггүй. Хэдийгээр та өөрийгөө тэдний ажлын орон тоонд илүү сайн тохирно гэж бодож байгаа ч тэдний амжилтанд атаархах хэрэггүй. Тэдэнд өөрийн туршлагаас суралцахад тусал.
Хэрэв та ажлын байранд бусад хүмүүсийн хувьд суралцах үлгэр дууриалал бүхий хүн болж чадвал удирдлагын зүгээс таныг сайшааж, урамшуулах нь дамжиггүй.
Хэрэв ажлын байран дээр эсвэл ажилтан авах процессийн явцад ч насаар ялгаварлан гадуурхах асуудлуудтай тулгарч байгаа юм шиг санагдвал өөрийн харъяа орон нутгийн Иргэний зөвлөгөө өгөх товчоонд хандан ямар алхам хийх талаар зөвлөгөө авах боломжтой.