KRKA компаний удирдлагын хамт олонд БИЗНЕС КОМПЬЮТЕР-ын сургалтыг явууллаа

KRKA

Улс: Словень

Цахим хуудас: http://www.krka.si/en//

1954 онд байгуулагдсан одоогоор дэлхийн 70 гаруй улс руу бүтээгдэхүүнээ экспортлож байна. Европын Холбооны Эмийн Чанарын сертификаттай.

Монгол Улсын Эм Хангамжийн салбарт “Еврофарм” ХХК 1999 оноос өөрийн гэсэн өнгө аясаар бас нэгэн шинэ түрлэг болон үйл ажиллагаагаа явуулсаар ирлээ. 2005 онд батлагдсан Эм ханган нийлүүлэх байгууллагын бүтэц үйл ажиллагааны MNS 5530:2005 стандартын шаардлагыг хангасан ажлын байр, тоног төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчинтэй Монголын томоохон ЭХНБ-ын нэг болон өргөжин ажиллаж байна.

“Еврофарм” ХХК-ний хамт олон эмч, эм зүйч, эрүүл мэндийн салбарын ажилтан ажиллагсдад зориулан аливаа өвчин эмгэгийг эмчлэх үндсэн арга болох эмийн эмчилгээ, түүний шинэ арга барил, орчин үеийн бэлдмэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зэргээр эрүүл мэндийн хөгжлийн асуудалд өөрсдийн хувь нэмрээ оруулсаар ирлээ.

Бид Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй улсын эмнэлэг, хувийн хэвшлийн эмнэлэг, эмийн сангуудад Монгол Улсын Эмийн бүртгэлд бүртгэгдэж лабораториор чанар нь баталгаажсан 1200-аад нэр төрлийн эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл болон гоо сайхан, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг жигд хүртээмжтэй, боломжийн хямд үнээр хангалт хийж байна.

 

 

 Манай компани 13 жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар УБ хот болон хөдөө орон нутагт нийт 12 эм ханган нийлүүлэх бөөний төв, 6 эмийн сангийн сүлжээгээ нээн амжилттай ажиллаж байна. “Еврофарм” ХХК Монгол улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 8-н дүүрэгт байршилтай 830 эмийн сан, 100 орчим хувийн хэвшлийн эмнэлгүүдийг эм, эмнэлгийн хэрэгслээр хангахын зэрэгцээ 2002 оноос эхлэн СЭЗЯ, ЭМЯ-ны хамтарсан “Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” тендерт он дараалан амжилттай оролцон шалгарч 8-н клиникийн эмнэлэг, 12 аймгийн ЭМГ, Нэгдсэн Эмнэлгүүдтэй хамтран ажиллаж байна.

Гадаад харилцаагаа жилээс жилд өргөжүүлэн тэлж ОХУ, Герман, Кипр, Хорват, Польш, Словени, АНУ, Грек, Швейцари, Унгар, Болгар, Австри, Өмнөд Солонгос, Хятад, Энэтхэг, Хонгконг зэрэг улс орнуудын нийт 36 эм үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж дэвшилтэт технологиор үйлдвэрлэгдсэн өндөр чанартай бүтээгдэхүүнүүдийг худалдаалж байна.

Эрхэм хүндэт харилцагч, хэрэглэгч, эмнэлгийн мэргэжилтэн та бидний цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин, бие биенээ дэмжин хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

Эх сурвалж:http://europharma.mn/krka/