Танилцуулга

“Монголын хүний нөөцийн ЦОГЦ ЧАДАМЖ академи” нь албан байгууллагын ажиллах хүчин, хувь хүний хөгжлийг дэмжих үүднээс ажлын байрны ур чадвар эзэмшүүлэх зорилгоор бизнес үйлчилгээ, захиргааны менежер, хүний нөөцийн удирдлага, санхүүгийн менежментийн чиглэлээр судалгаа шинжилгээ,зөвлөгөө мэдээлэл, нийгэмрүү чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, байгууллага дээрх сургалт, ажлын байрны зуучлал зэрэг үйл ажиллагааг явуулдаг болно.

БИДНИЙ АЛСЫН ХАРАА

Бид хамтдаа ирээдүйн үнэ цэнийг бүтээнэ

БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС

Бид эмх журам,  сахилга бат, ажлын хариуцлага, эргэх холбоотой ажилладаг.

Бид сэтгэл ханамж, харилцан хүндэтгэл, халуун инээмсэглэлтэй, үлгэр жишээ байдлыг эрхэмлэдэг.

БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО 

Чанартай үйлчилгээг бид танд үзүүлнэ

БИДНИЙ БАРИМТЛАХ ЗАРЧИМ

Өөрийгөө хөгжүүлж, өндөр ёс суртахуунтай ажиллах

БИДНИЙ УРИА

Өнөөдөр суралцаж маргааш манлайлцгаая 

Энэхүү вэб сайт нь “Монголын хүний нөөцийн ЦОГЦ ЧАДАМЖ академи” –ийн суралцагчид, харилцагч, түнш байгууллагуудад,  хүний нөөцийн мэргэжилтэнүүд, санхүүч нягтлан бодогч нарын мэдээлэл солилцох, мэдээлэл түгээх цахим хуудас байх болно.

Та манай вэб сайтнаас:

  • МХНЦЧА-ийн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл
  • Академийн Захиргаа-сургалтын алба, төгсөгчдийн холбооноос зохион байгуулж байгаа арга хэмжээний хураангүй мэдээлэл
  • Академийн үйл ажиллагааны фото, видео мэдээтэй танилцах
  • Мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгааны материал, амжилттай яваа бизнес эрхлэгчдийн тухай сонирхолтой нийтлэл
  • Хүний нөөцийн удирдлага, санхүүч нягтлан бодох бүртгэлийн чиглэлийн маягтууд, эх загварууд
  • Хөдөлмөрийн харилцаатай холбоотой хууль эрхзүйн актууд, тэдгээрийн өөрчлөлт гэх мэт хүний нөөцийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л цогц мэдээллийг авах болно.

ТҮНШЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН СУРГАЛТ

  • KRKA компанийн удирдлагуудын Бизнес компьютерийн сургалт
  • Наркологийн эмнэлэгийн Менежментийн баг хамт олонд Удирдлага хөгжил, өөрчлөлтийн ээлжит сургалт
  • Цахиур ХХК-ийн удирдлагын Менежментийн баг хамт олонд Удирдлага хөгжил, өөрчлөлтийн уламжлалт сургалт
  • ЦОБА ХХК-ийн хамт олонд ‪Бизнесийн компьютерийн ур чадвар олгох сургалт

МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ

  • "Хүний нөөцийн менежер"-ийн танхимын болон цахим сургалт
  • "Санхүүч, нягтлан бодогч"-ийн танхимын болон цахим сургалт
  • Бизнес компьютерийн хэрэглээ VIP болон бүлгийн сургалт
  • Байгууллагад зориулсан Бизнес компьютерийн сургалт
  • Байгууллагад зориулсан Удирдлага хөгжил өөрчлөлтийн сургалт
  • Нарийн бичиг, менежерүүдэд зориулсан VIP болон бүлгийн сургалт

УЛАМЖЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДДАГ АРГА ХЭМЖЭЭ

  • Төрийн болон Бизнесийн байгууллагуудын Захирал, менежерүүдтэй уулзах КЕЙС сургалт
  • Төрийн ёслол хүндэтгэлийн ордонтой танилцах аялал
  • Хувь хүний хөгжилд зориулсан АПУ ХК-тай танилцах аялал
  • Хувь хүний хөгжилд зориулсан ГОВЬ ХК-тай танилцах аялал
  • “Чадамжтай Манлайлагч” оюун ухааны цэнгээнт тэмцээн
  • “Бид нэг үндэстэй” уриан дор мод тарих төсөл
  • Үндэсний төв номын сангийн Үнэт ховор номын музейн танилцах аялал
  • Дархан цаазат Богд хан уулын Цэцээ гүний ноён оргилруу гарах аялал
  • "SUMMER RELATIONSHIP" танин мэдэхүйн танилцах аялал
  • “ЧАДАМЖ АКАДЕМИ-ЛИГ” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн

ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ

  • Байгууллагын Удирдлага хөгжил, өөрчлөлтийн сургалт
  • Бизнес үйлчилгээ, Захиргааны менежерийн сургалт
  • Илтгэх урлаг - Манлайллын сургалт
  • Төслийн менежментийн сургалт

www.chadamjacademy.mn вэб сайтаар дамжуулж хүний нөөцийн зөв бодлогыг дэмжин хөгжүүлж, олон улсын практик туршлага дээр тулгуурласан, хүний нөөцийн монгол загварыг боловсруулж төлөвшүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэлтэй байна.