ЦОБА ХХК-ийн хамт олонд Манай Академиас ‪БИЗНЕСИЙН КОМПЬЮТЕРИЙН‬ ур чадвар олгох

Шинийг эрэлхийлж шилдгийг бүтээдэг "ЦОБА" ХХК-ийн хамт олонд Манай Академиас БИЗНЕСИЙН КОМПЬЮТЕРИЙН ур чадвар олгох байгууллага дээрх сургалтыг амжилттай зохион байгуулж байна. 
"ЦОБА" ХХК нь 2012 оны 3-р сард үүсгэн байгуулагдсан. Канад технологийн модон араг бүтээц бүхий амины орон сууцны угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БҮТЭЭЛЧ ХАМТ ОЛОН юм.

ЦОБА ХХК компани нь амины орон сууцны угсралтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. 

Гол нэрийн бүтээгдэхүүн болох канад модоор канад технологийн байшин түлхүүр эргүүлэх нөхцөлтэйгөөр угсардаг.

Сүүлийн үед уул уурхай хөгжиж буй энэ үед зах зээлийн 
шаардлагаар ажилчдын кампид ажилчдын болон харуулын зөөврийн төрөл 
бүрийн түр болон суурин амьдрах зориулалттай бүтээгдэхүүнүүд, ерөнхийдөө
зөөврийн сууц үйлдрвэрлэх стратеги баримталдаг.

КОМПАНИЙ АЛСЫН ХАРАА: Төгс
чанар, давтагдашгүй дизайн, менежментийн шинэчлэл, үйлчилгээний соёлын 
бодлогоор зах зээлдээ байнгын хөдөлгөөнтэй амьд байж, Азидаа бренд 
бүтээгдэхүүн болох

КОМПАНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО:
Амины орон сууцны цогц шийдлийг хөгжилтэй орны жишгээр чанарын өндөр 
түвшинд, хурдан шуурхай хийж гүйцэтгэн, үйлчилгээний чанарыг дээдлэн 
хэрэглэгчиддээ сэтгэлийн ханамж мэдрүүлэх

БИДНИЙ УРИА: Бидний мөрөөдөл таны сэтгэл ханамж

Эх сурвалж: http://biznetwork.mn