Сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа

Монголын хүний нөөцийн цогц чадамж академи төгсөгчдийнхөө дунд Сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа. Төгсөгчдийнхөө цаашдын ажилд нь амжилт хүсье.

Монголын сагсан бөмбөгийн түүх ингэж эхэлдэг

1940 -өөд оны эцсээр манай оронд уригдан ирж ажиллаж байсан Зөвлөлт Хятадын мэргэжилтнүүд, ажилчид чөлөөт цагаараа сагсан бөмбөг тоглож тэднээс офицерийн сургуулийн сонсогчид, зарим залуучууд суралцаж байснаар анхны эх үүсвэр нь тавигдсан гэх боловч хэрэглэл материал муутай, заал талбай цөөн байжээ.

1946 онд явагдсан улсын анхдугаар спартикадад спортын сайн дурын “Соёл”, “Хөдөлмөр” зэрэг нийгэмлэгүүдээс тэр үеийн волейболын тэмцээнд оролцож байсан тамирчдаас бүрдсэн багууд сагсан бөмбөг тоглож байжээ.

1954 онд улсын аварга шалгаруулах албан ёсны анхны тэмцээн явагдаж үүнд нийгэмлэгүүдийн эрэгтэй, эмэгтэй багууд оролцон “Соёл” нийгэмлэгийн эрэгтэй баг аварга болжээ. 1959 онд зохиогдсон Монголын Залуучууд Оюутны анхдугаар их наадмын тэмцээнд “МУИС”, “Барилгачин”, “Залуучууд” багууд тэргүүн байрт шалгарч байжээ. 1961 оны МБАТ-ний анхдугаар спартикадаар хот хөдөөгийн 24 нийгэмлэг, 6 их дээд сургуулийн эрэгтэй эмэгтэй 60 гаруй багийн нийт 400-аад тамирчид оролцож хотоос, МУИС-ийн багийн ахлагч С.Чойен анхны спортын мастер цол хүртсэн.

1962 онд БНМАУ-ын Сагсан бөмбөг сонирхогчдын холбоог байгуулсан. 1950-аад оноос ардын армийн шугамаар манай тэргүүний сагсан бөмбөгчид Хятад, ЗХУ, Европын социалист орнуудад очиж нөхөрсөг уулзалт тэмцээнд оролцож өөрийн оронд ах дүү армиудын болон бусад баг тамирчдыг урьж уулзалт тэмцээн зохиодог болсон нь тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, залуучууд өсвөр үеийнхнийг сагсан бөмбөгийн спортоор шимтэн хичээллэхэд ихээхэн түлхэц болсон юм. Манай улсын сагсан бөмбөгийн хөгжилд Алдар нийгэмлэгийн оруулсан хувь нэмэр их билээ. 

1994 онд МСБХ шинэчлэгдэн зохион байгуулагдаж Монголын сагсан бөмбөгийн лигийн тэмцээнийг анх санаачлан ажилласан. МСБХ нь 2000 оны 12 сарын 21 –нд Азийн сагсан бөмбөгийн холбооны 44 дахь, 12 сарын 29 –нд олон улсын сагсан бөмбөгийн холбооны 144 дахь гишүүн орноор тус тус элссэн билээ. Лигийн  Анхдугаар тэмцээнд:

Баттулга дасгалжуулагчтай "1+11” баг

Ц.Цэвэрбал дасгалжуулагчтай "Азийн чоно"-

Б.Дамба дасгалжуулагчтай "Генералууд"-

Д.Маргад-Эрдэнэ дасгалжуулагчтай" Алтайн бүргэд"

Уртнасан дасгалжуулагчтай "Хөх тэнгэр"

Дархан-Уул аймгийн "Угалзын цөөврүүд" багууд оролцож анхдугаар “Үндэсний Лиг”-ийн Аварга шалгаруулах тэмцээний Аваргаар Баттулга дасгалжуулагчтай "1+11" баг хүртэж байжээ

2006 онд Солонгос улсын дасгалжуулагч Пак Сун Гин анх удаа монголд дасгалжуулагчаар 2 жилийн хугацаатайгаар ажиллахаар ирж байсан ба одоог хүртэл ажиллаж лигийн багийг дасгалжуулж олон чадварлаг тамирчидыг бэлтгэсээр байна. Мөн 2006 онд Азийн “СБХ”-ны комиссоор шүүгч Ли Как Куан ирж монголд ОУ-ын

шүүгч,дасгалжуулагчийн семинарыг зохион байгуулсан. Бөгөөд 60 суралцагчаар 3 өдрийн семинар өгч, төгсөгч бүрт сертификат олгосон байна.

 

Монголд анх 2006 онд ОУ-ын чанартай тэмцээн зохион байгуулагдсан бөгөөд тус тэмцээнд Солонгос улсын “Дангүүк” сургуулийн шигшээ багийн тамирчид, ОХУ-н “Металлург” хотын шигшээ баг, “Эрхүү”-ийн шигшээ баг, монголын шигшээ багууд оролцож хурд хүчээ сорин өрсөлдсөнөөс тэргүүн байрыг Солонгос, удаах байруудыг ОХУ, Монголын багууд тус тус эзэлж байжээ. Одоогоор монголд жилд:

Өсвөрийн УАШТ,

Идэрчүүдийн УАШТ,

Залуучуудын УАШТ,

Насанд хүрэгчдийн УАШТ,

Нэрэмжит тэмцээнүүд,

Ахмадын УАШТ,

ОУ-ын тэмцээн,

Холбоодын цомын тэмцээн,

Оюутны лигийн тэмцээн,

Дээд лигийн тэмцээн, зэрэг 10 гаруй тэмцээн тогтмол зохион байгуулагдаж байгаа билээ.

Эх сурвалж: www.edutv.mn