Нийтээр амрах баярын өдрүүдийн жагсаалт

76 дугаар зүйл. Нийтээр амрах баярын өдөр

76.1.Дараахь баярын өдөр нийтээр амарна:

 

76.1.1.Шинэ жил: нэгдүгээр сарын 1;

 

 

76.1.2.Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3;

 

/Энэ заалтад 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

 

76.1.3.Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: гуравдугаар сарын 8;

 

/Энэ заалтыг 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

 

76.1.4.Хүүхдийн баяр: зургадугаар сарын 1;

 

/Энэ заалтын дугаарт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

76.1.5.Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долдугаар сарын 11, 12, 13, 14, 15;

 

/Энэ заалтын дугаарт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ заалтад 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

 

76.1.6. /Энэ заалтыг 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

 

 

76.1.7.Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1;

 

/Энэ заалтыг 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

 

76.1.8.Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: арван хоёрдугаар сарын 29.

 

/Энэ заалтыг 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/