Мэндчилгээ

Мэндчилгээ Монголын хамгийн анхны хүний нөөцийн мэргэжлийн цогц чадамж эзэмшүүлэх сургалтын цахим хуудсаар та бүхэнтэй мэндчилж байгаадаа бид туйлын баяртай байна. Энэхүү цахим хуудас нь “Монголын Хүний нөөцийн цогц чадамж АКАДЕМИ”-ийн суралцагчид, гишүүд, харилцагч, түнш байгууллагуудад хүний нөөцийн мэргэжилтнүүддээ мэдээлэл солилцох, мэдээлэл түгээх, мөн тэдний үзэл бодол, санал санаачлагаа илэрхийлэх чөлөөт цахим хуудас нь байх болно. Та манай цахим хуудаснаас:

  • МХНЦЧИ-ийн үйл ажиллагааны талаархи дэлгэрэнгүй мэдээлэл
  • Цахим суралцагчын гишүүнчлэлийн талаархи мэдээлэл
  • Академийн дэргэдэх “Төгсөгчдийн холбоо” –ны зохион байгуулж байгаа арга хэмжээний хураангуй мэдээлэл
  • “Хувь хүний хөгжил” сэтгүүлийн цахим хувилбар
  • Хүний нөөцийн салбарт тулгамдаж байгаа асуудлаар санал бодлоо илэрхийлэх ”Залуу манлайлагч” клуб
  • АКАДЕМИ-ийн зургийн фото мэдээтэй танилцах
  • Мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгааны материалын дэлгэрэнгүй болон хураангуй
  • МХНЦЧА-ийн гадаад түншүүдийн талаархи мэдээлэл, тэдгээр байгууллагуудын сургалт семинарын талаархи мэдээлэл
  • Хүний нөөцийн удирдлагын чиглэлийн мэргэжлийн маягтууд, эх загварууд
  • Хөдөлмөрийн харилцаатай холбоотой хууль эрхзүйн актууд, тэдгээрийн өөрчлөлт гэх мэт хүний нөөцийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л цогц мэдээллийг авах болно.

www.chadamjacademy.mn – Цахим хуудас нь хүний нөөцийн зөв бодлогыг дэмжин хөгжүүлж, олон улсын практик туршлага дээр тулгуурласан, хүний нөөцийн монгол загварыг боловсруулж төлөвшүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэлтэй байна.