Цуурхлыг ашиглах тухай /Кейс/

Цуурхлыг хэрхэн ажил хэргийн зорилгоор ашиглах тухай нэгэн кейс-г хүргэе 

Байгуулгийн дотоодод цуурхал дамждаг сувгийг олонгуут түүнийг хэрхэн ашиглах талаар сонин санаа миний толгойд бууж ирэв. Би байн байн мэдээллийг зориудаар “алдаж” түүнийг хүмүүс хэрхэн хүлээж авч байгаа тухай буцах холбоогоор дамжуулан энэ системийн юуг нь өөрчлөх, юуг нь хэвээр үлдээж болохыг шийдвэр гаргах үедээ харгалзах боломжтой болов. Иймэрхүү маягаар хүмүүс энэ тэр асуудалд хэрхэн яаж хандахыг бид урьдаас мэддэг боллоо. Энэхүү хариу үйлдэл нааштай, эерэг шинж бүхий үед бид нар товлосон үйлдлээ хэрэгжүүлж, харин эсрэг тохиодолд бүхнийг эхнээс нь нягтлан эрэгцүүлж боловсруулдаг юм. Ингээд зарим үед би хүлээзнэж, бас нэг удаа цуурхал тараах буюу өмнөх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхдээ хэд дахин болгоомжтой хянуур ханддаг байв. Энэ бүгд байгууллагын ажлын амжилтанд сайнаар нөлөөлж, удирдлагын шийдвэрийг ихээхэн баталгаатай болгодог.

Ойролцоогоор 7 хоног болоод би нарийн бичгийн даргаасаа ”онцгой шинэ сонин юу байна Сара?” гэж асуудаг байв. Нарийн бичгийн дарга бүсгүй би ажилтнуудынхаа хувийн асуудлыг биш, харин ажил хэргийн байдлыг сонирхож байгааг мэддэг болсон юм. Иймээс Сара онцгой үнэ цэнэтэй чухал мэдээллийг надад нэг биш удаа сонсгож билээ. Нэг удаа тэрээр дээд удирдлагуудын хэн нэг нь дараагийн зөвлөлгөөн дээр миний удирддаг тасгийг зохион байгуулалтын өөрчлөлт маягаар өөртөө захируулахыг санал болгох гэж байгаа тухай мэдээлсэн юм. Тэр үнэхээр “бүгдийг цуглуулж захирах” сонирхол нь дийлсэн хүн байсан бөгөөд хамгийн эхний “туршлагын туулайгаар” намайг сонгож авч л дээ?

Нэгэнт урьдаас ийм үнэтэй мэдээлэл хүлээн авсан болохоор би бүх цаг бололцоог ашиглан, яарч тэвдэлгүй эсрэг стратеги боловсруулах ажилдаа орлоо. Ингээд зөвлөлгөөн эхлэхэд би түүний тасгийг миний мэдэлд шилжүүлэх хэрэгтэй гэсэн асуудлыг шууд хөндөн тавилаа. Тэр үүнийг хийх шаардлагагүй гэдгийг тайлбарлах гэж үгээ үгээ барсаар миний тасгийн тухай юу яриагүй билээ. Дараа нь цуурхал тархдаг сувгийг ашиглан хэрэв тэр миний тасгийг тайван байлгавал би мөн түүний тасгийг хуучнаар нь орхино гэсэн мэдээг тараахыг нарийн бичгийн даргаасаа хүслээ. Бид хоёр энэ хугацаанд нэг ч удаа нүүрээрээ уулзаж ярилцаагүй, зөрчилтэй байдгаа нийтэд зарлаж байсангүй. Гэтэл удалгүй цуурхал тардаг уламжлалт сувгаар надад “Энхийн гэрээ” гэсэн хариу ирсэн бөгөөд бид хоёрын хоорондын харилцаа намайг болон түүнийг энэ байгууллагад ажилладаг байх үед нэг ч удаа ахиж хурцдаагүй билээ.

 

Эх сурвалж: William A.Delaey “Tne Secretarial 
Grapevinen Supervisory Management March 1983 p 33

Өөр сонирхолтой мэдээлэл авахыг хүсвэл Зөвлөгөө булангаар зочилоорой.  Харин өөрийн ур чадвар,  мэдлэг боловсролоо дээшлүүлэх бол манай Академийн Хүний нөөцийн менежерийн цогц сургалтыг сонирхоорой.