Ажил олгогч, даатгуулагчид хүлээлгэх хариуцлага

Нийгмийн даатгалын байгууллага /улсын байцаагч/ нь нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байгаа бол нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээнэ. Үүнд:

  1. Аж ахуй нэгж, байгууллагууд нь дараах тохиолдолд шимтгэл төлөхөөс зайлсхийх буюу нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс орлогоо нуух байдал гаргаж байна.Үүнд:
    -Нийгмийн даатгалд хамрагдахгүй байх
    -Даатгуулагчийн тоог дарагдуулах
    -Даатгуулагчтай хөдөлмөрийн болон иргэний хуульд заасны дагуу гэрээ байгуулахгүйгээр ажиллуулах
  2. Дараах тохиолдолд шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, орлогын хэмжээг санаатайгаар бууруулна.Үүнд:
    -Ажил мэргэжил, албан тушаалын сарын цалин хөлсийг зориуд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур тогтоож олгох
    -Тухайн ажил, мэргэжил, албан тушаалд тогтоогдсон цалингийн хэмжээг зориуд бууруулж тооцсон зэрэг болно

Дээрх тохиолдлуудад шимтгэл төлөгч аж ахуйн нэгж байгууллага нь шимтгэл ноогдуулах  хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг дээр дурдсан байдлаар нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол нуусан буюу бууруулсан хөдөлмөрийн хөлс орлогод ноогдох шимтгэлийг нөхөн төлүүлж, мөн шимтгэлтэй тэнцэн хэмжээний алданги ноогдуулна. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна.

Мөн санхүүгийн эх үүсвэрийн түр хомсдолоос хамаарч аж ахуйн нэгж, байгууллагуудын үйлдвэрлэл, ажил үйлчилгээ хэвийн явагдахгүй байгаагаас болон тухайн албан тушаалтны ажлын хариуцлагагүйгээс нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хугацаанд нь төлөхгүй байх дараах тохиолдолууд гарч байна.

- Тухайн сард төлвөл зохих шимтгэл хугацаандаа төлөгдөөгүй
- Тухайн сард төлвөл зохих шимтгэл дутуу төлөгдсөн тохиолдолд шимтгэлээ төлөөгүй аж ахуйн нэгж байгууллагуудаар дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ноогдуулан хариуцлага тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна.

Дээрхи шалтгаануудаар ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй тохиолдолд дараах хохирол үүснэ. Үүнд:

-Нийгмийн даатгалын сан хохирох
-Даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацаа тооцогдохгүй болох
-Тэтгэвэр, тэтгэмж авч чадахгүй болох
- Тэтгэвэр, тэтгэмж авах хугацаа хойшлогдох
- Тэтгэвэр бага хэмжээгээр тогтоогдох
-Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхтэй холбогдсон тодорхой зардал гарах зэрэг хохирол үүснэ.

Дээр дурдсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж дараах хэмжээгээр тооцож төлнө. Үүнд:
- Тэтгэвэр тэтгэмж олгогдох үндэслэлгүй болсон бол олгогдвол зохих тэтгэвэр тэтгэмжийн хэмжээгээр
- Тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ багассан, олгогдох хугацаа хойшлогдсон бол зөрүүгээр
- Нэмэгдэл зардлыг гарсан хэмжээгээр тус тус тооцож гарсан хохирлыг хариуцан барагдуулна.